<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

"Rivergarden" хотхоныг сонгох 5 шалтгаан

NCD группээс хэрэгжүүлж буй "Rivergarden" төслийн  1, 2-р ээлжийн хотхонууд амжилттай бүтээн байгуулагдан сүндэрлэж байна. Тэгвэл "Rivergarden" хотхоныг сонгон амьдрах 5 шалтгааныг та бүхэнд санал болгоё.

1. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд байршилтай үл хөдлөх

Барилга байгууламж худалдан авах нь чухал хэдий ч буцаагаад худалдах үед эргээд үнэ цэнээ алдахгүй байх нь илүү чухал юм. Rivergarden хотхоны 2-р ээлжийн хувьд Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 5 га  газрыг хамран байрласан нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс гэсэн тодотголд ороод байгаа юм. Агаарын хувьд цэнгэг, дуу чимээнээс тусгаарлагдсан нам гүм тайван орчинд байршилтай. Үүнээс гадна амралт чөлөөт  цагаа өнгөрүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк,  Төв цэнгэлдэх хүрээлэн, Зайсан толгой, Sky Resort зэрэг газруудтай ойр.

 

2. Эко орчин, ногоон байгууламж цогцолсон хотхон

Таны гэр бүлийн аз жаргал

Олон улсын стандартын дагуу 1 сая хүн амтай хотод хүнд 24м2 ногоон байгууламж ногдож байх шаардлагатай.Улаанбаатар хотын хувьд 1 хүнд 4-6 м2 ногоон байгууламж оногдож байгаа нь дэлхийн дунджаас 6 дахин бага үзүүлэлт. Харин “Rivergarden” хотхоны хувьд нийт оршин суугчдын 1 хүнд 25,3 м2 ногоон байгууламж оногдож байгаа нь Олон улсын жишигт нийцэж байгаа юм. Ногоон байгууламж бүхий хотхон нь агаарт дэгдэх нүүрс хүчлийн хийг багасгаж хүчил төрөгчийн тоог нэмэгдүүлснээр цэвэр цэнгэг агаараар амьсгалах нөхцөлийг бүрдүүлдэг.

 

3. Худалдаа үйлчилгээ сургууль, цэцэрлэг нэг дор төвлөрсөн

River Garden хотхоны хойд хэсэгт байрлах Riverstreet гудамж нь хүний хэрэгцээт бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээрээ онцлог. Rivergarden хотхоны оршин суугчид сургууль, цэцэрлэг, үсчин, дэлгүүр гэх мэт худалдаа, үйлчилгээний төвүүдийг хайж цаг заваа барах шаардлагагүй. Хүн бүрийн хэрэгцээнд тохирсон чанартай худалдаа үйлчилгээний төвүүд тус хотхонд төвлөрсөн. 

 

4. Харагдах, үзэгдэх орчин сайтай хотхон

Уг нийтлэлд дурьдагдсанчлан Rivergarden ˙хотхон нь дэлхийн ногоон байгууламжийн жишиг стандартыг Монгол улсад хэрэгжүүлсэн тул үүнийгээ дагаад цонхоор үзэгдэх, харагдах орчин нь танд амьд байгальд буй мэт сэтгэгдлийг төрүүлэхүйц байдлаар төлөвлөгдсөн. Мөн та Богд хан уул, зайсан толгой, Чингисийн аватар, туул гол зэрэг үзэсгэлэнт газруудыг цонхоороо тольдон харах боломжтой.

ХОЛБООТОЙ: Хямралын үед хөрөнгө оруулалт хийж болох уу? 

5.  Орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн 

Rivergarden хотхон орчны камерын хяналтын системтэй холбогдсон нь оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад тустай технологийн томоохон дэвшил юм. Үүнээс гадна гэрийн автомат системийг Rivergrden хотхоны бүхий л орон сууцнуудад суурилуулж өгсөн. Өөрөөр хэлбэл та гэрийн автомат системийн тусламжтайгаар хөшиг, IP хонх, дижитал цоож, лифтээ удирдах  төдийгүй гэрлийн автоматжуулалтаар дамжуулан өөрийн таалалд нийцүүлэн гэрэл, чийдэнгээ асааж, унтраах боломжтой. Түүнээс гадна таны эзгүйд гэрт тань ус алдах, эсвэл хэн нэгэн орж ирэх үед таны гар утсанд дохиолол очно..jpg

Rivergarden хотхон орчны камерын хяналтын системтэй холбогдсон нь оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад тустай технологийн томоохон дэвшил юм. Үүнээс гадна гэрийн автомат системийг Rivergrden хотхоны бүхий л орон сууцнуудад суурилуулж өгсөн. Өөрөөр хэлбэл та гэрийн автомат системийн тусламжтайгаар хөшиг, IP хонх, дижитал цоож, лифтээ удирдах  төдийгүй гэрлийн автоматжуулалтаар дамжуулан өөрийн таалалд нийцүүлэн гэрэл, чийдэнгээ асааж, унтраах боломжтой. Түүнээс гадна таны эзгүйд гэрт тань ус алдах, эсвэл хэн нэгэн орж ирэх үед таны гар утас болон СӨХ-д дохиолол мэдээлэл очихоор шийдсэн.

Дээрх 5 шалтгаанаас гадна 24 цагийн харуул хамгаалалт, мэргэшсэн СӨХ-ийн үйлчилгээ, хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, спорт комплекс зэрэг олон давуу талууд нь таныг сонголтоо зөв хийхэд тустай байх болно гэдэгт бид итгэж байна.

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

 

Сүүлд нэмэгдсэн

Хэрэгжүүлсэн төсөл

Олон уншсан

Хэрэгжиж буй төсөл