<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 12, 2017

Time square хотхоныг сонгох 5 шалтгаан

NCD группийн бүтээн байгуулж буй "Time Square" хотхон нь олон улсын жишиг стандартад нийцсэн техник технологи, материал ашиглан хүний амьдралын тав тухыг бүрдүүлэхэд шаардлагатай бүхий л хэрэгцээг нэг дор төвлөрүүлсэн 11-16 давхар бүхий 9 ширхэг орон сууц болон худалдаа үйлчилгээний төвөөс бүрдсэн цогцолбор хотхон юм.

Доорх нийтлэлээр   "Time Square" хотхоныг сонгон амьдрах 5 шалтгааныг танилцуулж байна.

 

1. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс

 Аливаа барилга байгууламжийг худалдан авахдаа чанар болоод ирээдүйд өсөх үнэ цэнэ бий эсэхийг судалж үзэх нь чухал. Харин барилгын үнэ цэнд нөлөөлдөг томоохон хүчин зүйлсийн нэг бол байршил юм. "Time Square" хотхон нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүсэд “Pивер Гарден” хотхоны баруун талд байрлалтай. Хотын төвөөс 3 км-ийн зайд цэвэр цэнгэг агаартай бүсэд орших энэхүү хотхоны байршил ирээдүйд таны үл хөдлөхийн үнэ цэнийг улам бүр өсгөн нэмэгдүүлэх болно.

DJI_0111.jpg

 

2. Эрүүл, эко орчин, ногоон байгууламж

Мод нь хөрс хамгаалах, ус арвижуулах, эрүүл ахуй ариутган цэвэрлэх өндөр ач холбогдолтойгоос гадна зуны улиралд орчныхоо шороо тоосны 37-50%-ийг өөртөө шингээж агаарын чийгийг 15-20%-иар  ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин бууруулдаг гээд тоолж баршгүй маш олон давуу талтай байдаг. Иймээс олон улсын стандартад заасны дагуу 1 сая хүн амтай хотод 1 хүнд 24м2 ногоон байгууламж /мод, зүлэг ,ногоо/ ногдож байх шаардлагатай байдаг.  Гэвч Улаанбаатар хотын хувьд 1 хүнд 4-6 м2 ногоон байгууламж оногдож байгаа нь дэлхийн дунджаас 6 дахин бага үзүүлэлт. "Time Square" хотхоны нийт талбайн 50%-с багагүй талбайд бут, сөөг, нарс, монос зэрэг нийт 15 төрлийн модыг суулган тарьж зүлэгжүүлж өгснөөрөө оршин суугчдыг эрүүл, эко орчинд өвөл зуны туршид цэвэр цэнгэг агаараар амьсгалах таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм. 

 ХОЛБООТОЙ: Ногоон байгууламж яагаад хэрэгтэй вэ?

IMG_8398.jpg

 

3. Худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн нэгдсэн төвлөрөл

Хотхоны оршин суугчдын хүүхдүүдийн боловсролд зориулан Япон сургалттай Cакура бүрэн дунд сургууль, Монтесорри сургалттай Eco Kindergarten цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хотхоны оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцэх кофе шоп, ресторан, гоо сайхан, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн, супермаркет, фиттнес, банк зэрэг бүхий л төрлийн худалдаа үйлчилгээ үйл ажиллагаа явуулж байна.

4.  Монгол, Итали архитектор, дизайнарын зохион бүтээсэн тансаг интерьер дизайн

Монгол, Итали архитекторын ур ухаанаа шингээн бүтээсэн Модерн болон Классик хэв маягийн уужим орон зай бүхий өрөө тасалгаа, байгалийн гэрлийг саадгүй тусгах цэлгэр саруул цонх, хүний биед ээлтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй дотор заслын материал ашиглан таны тав тухыг бүрдүүлж байна. Мөн та өөрийн худалдан авч буй байрны интерьер дизайныг мэргэжлийн дизайнерын зөвлөгөөн дор өөрийн хүслээр сонгон тохижуулах боломжтой.

NOMIN TimeSquare Project ph2final-7.jpg

 

5. Олон улсын стандартад нийцсэн СӨХ

Сууц Өмчлөгчдийн Холбоо буюу СӨХ нь орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд бас нэгэн чухал нөлөө үзүүлдэг. Орон сууц ашиглалтад орсон цагаас эхлэн дундын өмчийг хамгаалах мөн оршин суугчдын эрх ашгийг харгалзан үзэж, тав тухтай байдлыг хангаж байх томоохон үүрэг СӨХ-д ногдож байдаг. Тэр утгаараа СӨХ нь өндөр хариуцлага хүлээсэн үйлчилгээний байгууллага юм. "Time Square" хотхоны хувьд СӨХ нь компанийн зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа эрхлэн, 24 цагийн операторын үйлчилгээ үзүүлэх, хотхоны ногоон байгууламжийг мэргэжлийн инженерийн зөвлөгөөн дор тогтмол арчлах тордох, шинэ жил, хүүхдийн баяр зэрэг баяруудыг оршин суугчдынхаа дунд жил бүр зохион байгуулах, хотхоны хүүхдүүдэд дасгалжуулагчтай хөл бөмбөгийн хичээл заах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.

 

Орон сууц ашиглалтанд орсон цагаас эхлэн дундын өмчийг хамгаалах мөн оршин суугчдын эрх ашгийг харгалзан үзэж, тав тухтай байдлыг хангаж байх томоохон үүрэг СӨХ-д ногдож байдаг. Тэр утгаараа СӨХ нь өндөр хариуцлага хүлээсэн үйлчилгээний байгууллага юм. Timesquare хотхоны хувьд СӨХ нь компанийн зохион байгуулалтаар үйл.jpg

 

"Timesquare" хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

 

time square хотхон