<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jan 2, 2018

View буюу цонхоор харагдах орчин таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

view

Хэрвээ та орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа бол хамгийн түрүүнд гаднах орчин, ногоон байгууламж мөн цонхны харц зэрэгт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь сүүлийн жилүүдэд орон сууцны нийлүүлэлт өсөж булан тохой бүрт байшин, барилга баригдах болсноор цонхны харц аль зүгт, ямар орчинг харуулж байгаад хүмүүс чухал ач холбогдол өгөх болж энэ хэрээрээ орон сууцны үнэ давхар, харц, байршлаас хамааран хэлбэлзэх болсон. 

Бидний тэр бүр анзаараад байдаггүй цонхоор харагдах орчин хүний сэтгэл зүй, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг ба хүний бие физиологийн шинж чанар, зан төлөвийн эрүүл байдал нь байгальд ойр байхтай шууд хамааралтай болохыг доорх жишээнээс харж болох нь.

ХОЛБООТОЙ: Ногоон байгууламж яагаад хэрэгтэй вэ?

"ИЛЛИНОЙС" их сургуулийн Хүний хүрээлэн буй орчныг судлах лабораторийн сэтгэл судлаачид Чикаго хотын томоохон орон сууцанд амьдарч буй оршин суугчдын дунд судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд гэрийнх нь цонхоор өвс, мод, бут байгалийн зүйлс харагдаж буй оршин суугчид, цонхоор нь зам, гудамж, бетонон хана харагдаж буй хүмүүстэй харьцуулахад эрүүл, илүү бүтээлч, уур бухимдал багатай болохыг тогтоосон байна..

view

Мөн хагалгаанд орсны дараагаар байгальд ойр, мод бутаар хүрээлүүлсэн нөхцөлд амьдарч байгаа хүний өвдөлт бага, эдгэрэлт хурдан байгааг тогтоожээ. Түүнээс гадна Японд настай хүмүүсийн алхах, амрах ногоон талбайг нэмэгдүүлснээр тэдний насыг уртасгахад нөлөөлсөн гээд байгаль дэлхийтэйгээ ойр, ногоон орчинд амьдрах нь бидний эрүүл мэндэд үнэлж баршгүй их ач тустай болохыг харуулсан олон жишээ, баримтууд бий.

Хэдийгээр орон сууцны эргэн тойрны талбайд мод, бут сөөгийг тариалах нь оршин суугчдын тав тухтай байдлыг хангах, эрүүл цэвэр орчинг бүрдүүлэх зорилготой хэдий ч нөгөө талаасаа ан амьтдын амьдрах орчинг бүрдүүлэн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах давуу талтай байдаг.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

New Call-to-action

Нийтэлсэн Nomin construction