<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 5, 2019

Ажил амьдралын тэнцвэрийг хэрхэн бий болгох вэ?

Зогсолтгүй өөрчлөгдөн хөгжих нийгэм, технологийн үсрэнгүй хөгжлийн энэ эрин үед бизнесийн орчинд, дэлхийтэй хөл нийлүүлж алхах гэдэг амаргүй зүйл. Бизнест ялангуяа бүтээлч байдал, өсөлтийн сэтгэлгээ, хурдтай шийдвэр гаргалт, цаг төлөвлөлт зэрэг олон ур чадварыг нэг дор шаардах болсон. Энэ үед хувийн амьдралын жижиг атлаа чухал зүйлс орхигдон, ажил амьдралын баланс алдагдах нь бий.

АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРИЙГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?

Хэт төгс байх гэж хичээх хэрэггүй

Ажил амьдралын тэнцвэр алдагдсан хүмүүст нийтлэг нэг шинж бий. Ганцхан зүйлд хэт их анхаардаг. Энэ нь төвлөрч хэрэггүй, хичээж хэрэггүй, битгий сайн бай гэсэн үг огт биш. Ажлаа хий, сайн хий. Гэхдээ ажлыг хийхдээ тодорхой хэмжээ, хязгааруудыг мэдэх хэрэгтэй.

Англиар "Perfectionist" гэж хэлдэг амьдралд бүгдийг төгс хийх гэдэг хүмүүс бий. Амьдралын адилаар  бизнест ч мөн хүн алдаа гаргадаг, алдаанаасаа суралцаж хөгжиж, сайжирч байдаг. Хэт төгс байхыг хичээх нь алдаа, бүтэлгүйтлээс хэргээр зайлсхийх, хойшлуулах, алдах үед сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй байх зэрэг сөрөг үр дагавартай.

Энэ үед цаг төлөвлөлтийн 60/20/20-ийн зарчмыг зөвлөдөг. Ажлынхаа цагийн 60%-ийг үндсэн ажилдаа төлөвлө, 20 хувийг гарч болзошгүй ажлуудад нөөцөл, 20 хувийг чөлөөтэй зарцуул. Google компанийн 70/20/10 зарчим үүнтэй төстэй. Цагийнхаа 70 хувийг гол ажлуудад, 20 хувийг гол ажилтайгаа холбоотой зүйлст, 10 хувийг огт холбоогүй зүйлст зарцуулдаг байна.

Технологиос өөрийгөө холдуулж сур

АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРИЙГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?

Орчин үеийн технологийн дэвшил бидний ажил болон бизнест асар их өөрчлөлтийг авчирч буй. Бид хоногт 24 цаг онлайн байж хүссэн мэдээллээ авч бас хянаж чадаж байна. Гэвч энэ нь биднийг ажлын орчноос хэзээ ч хөндийрүүлэхээ больсон.

Та үдийн цайнд орох, орой хариад амарч байх мөчүүдээ анхаараад нэг үзээрэй. Ухаалаг утсаараа ажлаа хийсээр л байдаг. Баасан гарагийн орой найзуудтайгаа уулзангаа дундуур нь и-мэйл бичдэг, бүр conference call хийчихдэг менежерүүд ч бий. 

Гэртээ, хүүхдийн төрсөн өдөр, гэр бүлийн цаг, найз нөхдийн уулзалт гэх мэт чухал мөчүүдэд технологиос өөрийгөө холдуул. Яг тухайн цаг мөчид таныг хүрээлэн буй бодит зүйлүүдээ мэдэрч түүндээ өөрийгөө зориул. Ажил үргэлж байсаар л байх болно. 

Дэмий цаг үрсэн зүйлс болон хүмүүсээс холдох

Жилд 55 тэрбум долларын борлуулалттай компани удирдаж буй Марк Цукербергийг гэр бүлсэг хүн гэдэг.

Амьдралд, ажилд, карьерт чухал гэсэн зүйлсээ жагсаа. Чухал болон чухал биш зүйлүүддээ хил зааг тогтоо. Бүтээмж муутай, сөрөг хүмүүстэй цагаа бүү үр. Танд чухал, үр ашигтай зүйлст илүү цаг гарга. Тийм ээ, энэ зөвлөгөө зарим хүмүүст хувиа хичээсэн мэт санагдаж мэдэх л юм. 

Жилд 55 тэрбум долларын борлуулалттай компани удирдаж буй Марк Цукербергийг гэр бүлсэг хүн гэлцдэг. Түүнд нэг футболка олон тоогоор байдаг нь өнөөдөр юу өмсөх вэ гэж бодох цагийг хэмнэдэг, хэмнэсэн цагаа бизнесийнхээ гол зүйлст анхаарахад зарцуулдаг хэмээн ярилцлага өгсөн байдаг.

Танд яг нэг ижил цамцыг олноор авахыг зөвлөсөнгүй. Хувийн амьдрал болон ажлынхаа аль алинд нь цаг гаргахыг зорьж буй бол юунд цаг зарцуулахгүй вэ гэдгээ тодорхойлохын чухлыг онцоллоо.

Дасгал хөдөлгөөн ба эрүүл амьдралын хэв маяг

АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРИЙГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ?

Хэдий бид завгүй ч гэсэн тодорхой нэг зүйлүүдэд зав гаргадаг. Хооллох, унтаж амрах, и-мэйлээ шалгах гэх мэт. Яг энэхүү зүйлүүдийн адил дасгал хөдөлгөөнийг заавал хийдэг амьдралынхаа нэг хэвшил болго.

Тогтмол дасгал хөдөлгөөн нь бие бялдар эрүүлжихээс гадна стрессийг бууруулахад хамгийн үр дүнтэй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх заншлуудын нэг болговол илүү ч үр өгөөжтэй.

Хэрэв та Google эсвэл Office 365 хуанли ашигладаг бол фитнесс, спортын цагуудаа ч оруулбал хэвшил болгох, уг цаг дээр өөр ажил төлөвлөхгүй байх, мөн мартахгүй таслахгүй байхад тань тусална. 

Амьдралын тогтсон хэв маягаа өөрчил

Бид амьдралынхаа турш тодорхой зуршлыг бий болгоод түүнийгээ буруу зөвийг ч тунгаах завгүй үүндээ  бат зогссон байдаг. Танд эдгээр шалтгаанууд танил санагдаж байна уу?

  • Ажил, гэрийн хооронд хотын түгжрэлд олон цагийг өнгөрөөдөг,
  • Бизнест цаг нар гэж байдаггүй учир фитнесст явах цаг гардаггүй,
  • Гэр бүл, хүүхдүүддээ цаг гаргадаггүйн буруутан болдог.

Хүн өөрөөсөө "Яавал миний амьдрал илүү энгийн, хялбар болох вэ?" гэж байнга асууж байх хэрэгтэй. Тогтсон зуршлыг илүү хялбарчлах шийдэл байх л болно. Хэрвээ гэрээсээ гараад л шууд фитнесс рүүгээ орчихдог эсвэл хүүхдийн болон салхилах талбайтай, дасгал хөдөлгөөн хийх орчинтой, үйлчилгээний төвүүдтэй,  бизнес уулзалт хийх хурлын заал гээд хэрэгцээг хангах бүх зүйл төвлөрсөн орчинтой бол таны амьдралд ямар их эерэг өөрчлөлт гарах бол? 

ХОЛБООТОЙ: Таны амьдралын хэв маяг, цаг завыг тань хэмнэх "River plaza" орон сууц

 

Бага зүйлээс эхэл

Хүмүүс амьдралдаа тодорхой өөрчлөлт, шинэчлэл хийх үедээ огцом өөрчлөлт хийхийг оролддог. Шууд 5 км гүйх, өглөө 5 цагт босдог болох, эрүүл хооллох гэх мэт. Энэ нь эхэн үедээ эрчимтэй байснаа яваандаа буурдаг. Үүнийг "бүтэлгүйтлийн жор" хэмээдэг.

Урт хугацаанд бодит үр дүн авчрах өөрчлөлт хиймээр байгаа бол багаас эхэл. Түүнийгээ бага багаар бататга, тэгээд амжилтыг мэдэр, урагшил. 


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action