<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 24, 2017

Хүчирхэг эмэгтэй чухал шийдвэр гаргалтандаа хэрхэн анхаардаг вэ?

Хүчирхэг эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Хүчирхэг гэдгийг хариуцлагатай, биеэ даасан, алсын хараатай, зарчимч гэх мэт олон үгээр илэрхийлж болно.

Алсын хараа гэдгийг  амьдралын ухаан, холч бодол, эмэгтэй хүний өвөрмөц мэдрэмж хэмээн тодорхойлж болно. Хүчирхэг эмэгтэйчүүд аливаа шийдвэрийг өөрийн алсын хараа, мэдрэмж дээр тулгуурлан тун оновчтой байдлаар гаргаж чаддаг.

Хүчирхэг эмэгтэйчүүд ажил мэргэжил карьер, гэр бүлийн хувьд хамгийн чухал шийдвэрүүдийг хэнээс ч хараат бусаар гаргадаг. .jpg

Тэд ажил мэргэжил карьер, гэр бүлийн хувьд хамгийн чухал шийдвэрүүдийг хэнээс ч хараат бусаар гаргадаг. Ингээд хүчирхэг эмэгтэйчүүд амьдралын чухал шийдвэрүүдийг хэрхэн гаргадаг талаар мэдээллийг танд хүргэе.

1. Ажил мэргэжлийн хувьд

Эмэгтэй хүмүүс эрчүүдийг бодвол олон ажил, даалгаврыг нэг дор гүйцэтгэх чадвартай байдаг.Burberry брэндийн гүйцэтгэх захирал Angela Ahrendts эмэгтэй хүний ажил мэргэжилтэйгээ холбоотой олон үйлдлийг нэг дор хийж гүйцэтгэх чадвар нь тэднийг эрчүүдээс илүү амжилтад хүрэхэд нөлөөлдөг хэмээн "Times" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн хүчирхэг эмэгтэйчүүд хүсэж буй салбартаа өөрийн хүсэл сонирхолд нийцсэн ажил мэргэжлээрээ ажиллахыг илүүд үздэг. Амжилтад хүрсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь өөрийн хүссэн ажил төрөлд орж, шинэ санаа оноо гарган, ажилдаа дуртай идэвхтэй байдлаар ажилласнаар амжилтад хүрсэн байдаг.

2. Гэр бүл, хувийн амьдралын хувьд

Хувийн амьдралын хувьд хүчирхэг эмэгтэйчүүд мөн л өөрсдийн хүсэл сонирхол нийцүүлэн шийдвэр гаргадаг. Тэд хувийн амьдрал болоод гэр бүлийн харилцаан дээрээ ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд тогтвортой найдвартай гэр бүл бүтээхийг эрмэлздэг. Фэйсбүүк компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сандберг "Эмэгтэй хүний хамгийн чухал карьер бол хэнтэй гэрлэхээ шийдэх явдал. Харин би гайхалтай сонголтыг хийж чадсан" хэмээн ярилцлагууддаа нэг биш удаа дурдаж байсан. Гэр бүл гэдэг нийгмийн харилцаанд оролцохын хамгийн өмнөх үе шат тул хувь хүний амжилт гаргах эсэх нь гэр бүлийн харилцаанаас багагүй хамааралтай байдаг.

3.Байр, Орон сууцны хувьд

Орон сууц худалдан авна гэдэг эмэгтэйчүүдийн амьдралдаа гаргадаг  цөөхөн чухал шийдвэрүүдийн нэг. Бизнесийн ертөнцөд нэлээд өндөр амжилт гаргаж буй эмэгтэйчүүдийн нэг болох Шэрил Сэндберг болон хөрөнгө оруулалтын домог гэгддэг нэрт бизнесмен Уоррен Баффет  нар хүртэл үл хөдлөх хөрөнгийг сонгохдоо ихээхэн анхаарал хандуулдаг байна. Байр, орон сууц зэрэг нь хүмүүсийн амьдрах хэрэгцээг хангахаас гадна хэсэг хугацааны дараа эргээд худалдахад үнэ цэнээ алдахгүй байх нь  чухал.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:Хүүхдийн амьдрах орчин ямар байх шаардлагатай вэ?

Хүчирхэг эмэгтэйчүүд байр, орон сууц худалдан авахдаа юун дээр анхаардаг вэ?

  • Байршил
  • Гэр бүлийн гишүүн бүрд зориулсан үйлчилгээтэй эсэх
  • Амар тайван аюулгүй байдлыг хангасан эсэх
  • Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсэг бий эсэх
  • Орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан эсэх
  • Хүүхдийн тоглох талбай бий эсэх
  • Худалдаа үйлчилгээ нэг дор төвлөрсөн эсэх
  • Цэвэр цэнгэг агаартай эсэх
  • Өрөөний зохион байгуулалт, интерьер дизайны гүйцэтгэл сайн эсэх
  • СӨХ-ийн үйлчилгээ хэр эсэх
  • 24 цагийн харуул хамгаалалт бий эсэх

Хүчирхэг эмэгтэйчүүд ихэвчлэн ажил хэрэгч завгүй хүмүүс байдаг тул тэдэнд түгжрэлд хамаг цагаа зарцуулах эсвэл гоо сайхны газар хайж оочирлох нь төвөгтэй байх нь бий. Тиймээс тэд өөрийн тааламжид нийцсэн байршил, худалдаа үйлчилгээний төвлөрөлтөд ихээхэн анхаарал хандуулдаг. Түүгээр ч зогсохгүй хүчирхэг эмэгтэйчүүд гэр бүлийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд анхаарал тавьдаг учир тэдэнд аюулгүй байдлыг хангасан, эко цэвэр орчинтой, харуул хамгаалалттай байр сонгох нь чухал байдаг.

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

 

River Garden