<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 25, 2018

Гримшавын архитекторууд Хятадын "ЭдЭн" төслийг танилцууллаа.

Дэлхийн олон олон хүмүүсийн анхаарлыг татдаг Корнишын экологийн аялал жуулчлалын бааз болох шинэ "Эдэн" төслийг гримшавын архитекторууд танилцууллаа. Эдэн төсөл нь одоогоор дэлхийд 5 байдаг бөгөөд 6 дах нь Хятадын Чиндао-д баригдахаар болсон юм.

Эден төсөл , Хятадын ногоон парк , Гримшав архитект , Эко парк , Ногоон парк

“Чиндао Эдэн төсөл”-ийг Хятадын зүүн эргийн хотод барихаар төлөвлөсөн бөгөөд загварыг нь Британийн олон улсын экологийн паркийн өсөлт хөгжлийн төлөвлөгөөний багийнхан гаргаж байгаа юм. 150 сая фунт стерлингийн үнээр бүтээгдэх энэхүү парк нь дэлхийн хамгийн том барилга дотор байрлах хүрхрээтэй болохоор төлөвлөж байгаа ба энэ нь АНУ, Канад улсын хил дээр байрладаг 50 метрээс өндөр Ниагра-гийн хүрхрээтэй ойролцоо өндөртэй байх юм.

Тус цэцэрлэгт хүрээлэн нь далайн эргийн хотуудын хоёр голын бэлчир дээр давс олборлох зориулалт бүхий нөхөн сэргээсэн газар дээр баригдахаар болсон. Мөн Гримшав архитекттэй хамтран ажилладаг Жолиан Брювес, Дэзийн нар "Бид Чиндао Едений төслөөр газар зүйн байршлын онцлог болон өвөрмөц байдлыг агуулсан үзэсгэлэнт байгалийг бий болгоно”  гэж хэлжээ.

Эден төсөл , Хятадын ногоон парк , Гримшав архитект , Эко парк , Ногоон парк

Гримшавын архитекторууд Хятад дахь Эдэн төслөөрөө дэлхий хамгийн том барилга доторх хүрхрээг барих болно.

Олон улсын Эдэн төслийн багийнхан болон Хятадын Жинмао үл хөдлөх хөрөнгийн газрынхан хоорондын тохиролцсон гэрээ хэлэлцээрийн үр дүнд төслийн загвар зургийг гаргажээ. Төслийн гэрээнд барилгын загвар, үйл ажиллагааны нөхцөлийг тодорхойлж төслийн олон улсын гүйцэтгэх захирал Дэвид Харланд энэхүү хэлэлцээрийг "Хятад дахь Едэний төслийг нээхэд бидний зүгээс авч хэрэгжүүлж буй хамгийн том алхам" хэмээсэн.

ХОЛБООТОЙ : Дэлхий дээрх шилдэг ногоон барилгуудын жишээ

Хамгийн анх энэхүү төслийг 2015 онд зарласан ч гэсэн хойшлогдсоор 2018 онд барилгын үйл ажиллагааг эхлүүлэхээр болж 2020 он гэхэд нээлтээ хийнэ хэмээн зарлагдсан.

Эден төсөл , Хятадын ногоон парк , Гримшав архитект , Эко парк , Ногоон парк

Гримшавын архитекторууд анхны Cornwall дахь“Эдэний төсөл”-ийг 2001 онд нээлтээ хийж байжээ.

Гримшав архитектийнхан нь 2001 онд Корнваллын хуучны шаварлаг хөрс дэх анхны “Эдэн төсөл”-ийн загварыг гаргаж бүтээж байсан туршлагатай хамт олон юм. Тэдний хувьд Хятад дахь төсөлтэй нийлүүлбэл 4 дэх удаагаа Эдэний төслүүдийг хийж хэрэгжүүлсэн юм.

Гримшавийнхан цаашлаад Чиндао хотоор зогсохгүй нэмээд Хятад улсад 3 Эдэн цэцэрлэгт хүрээлэн дараа нь барихаар төлөвлөж байгаа ба нэгийг нь Хятадын түүхэн хот болох Яанан, үлдсэн хоёрыг нь Чиндао, Тайнжины хотын эргийн ойролцоо Бээжин дэх Шэнг Лу Виньяард - д барихаар төлөвлөжээ.Үүний дараагаар тэд олон улсад энэхүү цэцэрлэгээ барихаар төлөвлөж байгаа бөгөөд Хятад дахь төслийн дараагаар Австрали, Шинэ Зеланд улсад барина хэмээжээ.

Дахин сайхан мэдээний сураг сонсогдож эхэлсэн нь ойрх дорнодод мөн адил энэ жилийн сүүлээр төслийн загварыг зарлахаар төлөвлөж байгаа бол, цаашлаад АНУ болон Умард Ирландад цэцэрлэгт хүрээлэн барихаар төлөвлөөд байна. Үүнээс харахад дэлхий даяар энэхүү төсөл нь хэрэгжиж эхэлжээ.


 "River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden