<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jun 23, 2020

Гэрийн дотоод тохижилтын чиг хандлагууд

Хүн амьдралынхаа нийт наслалтын 90% ийг гэр, ажил гэх мэт ямар нэг дотоод орчинд өнгөрүүлдэг гэсэн судалгаа байна. Нөгөө талаар бид гадна орчинд зөвхөн 10% д нь байдаг гэсэн үг юм. Гэр болон ажлын орчин бидний ихэнх цагаар амьдардаг орчин болох нь эндээс харагдаж байна.

Энэ 2 орчноос бид амьдралынхаа хэв маяг, сэтгэлийн таашаал, өөрийн үнэ цэнэ, байр сууриа мэдэрч байдаг. Түүгээр зогсохгүй бидний амьдарч ажиллаж буй орчин бидний эрч хүчний урсгалыг цэнэглэж байдаг байна. Энэ цэнэгийг авахын тулд бидэнд эдгээр орчнуудын дотоод засал, түүний хэв маяг ямар байх нь ихээхэн чухал. 

Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг дотоод орчноос хүний сэтгэл зүй, эрч хүч, амжилт амьдралын хэв маяг, сэтгэл хөдлөл гээд маш олон зүйлүүд хамаарч байдаг.

Орчин үед үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчид үүн дээр онцгой ач холбогдол өгч төлөвлөлтдөө ямар хэв маягийн дотоод болон гадна заслын шийдлүүдийг тусгахаа тодорхой судалгаа шилжилгээн дээр үндэслэн шийддэг болсон. Аливаа нэг орчины дотоод заслын хэв маяг хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг нөлөөллийг нарийн судалдаг болсон. Тухайлбал: Дотоод засалд тусгасан загварын чиг хандлага хүний ажлын бүтээмж, нийгэмд эзлэх байр суурь, аюулгүй байдал, амьдралын чанар зэргийг тодорхойлоход чухал үүрэгтэй болохыг судалжээ.

Гэтэл хүмүүс тэр бүр дотоод заслын хэв маягийг нарийн ялгахгүй ч тэдгээрт ач холбогдол өгсөн хэвээр байна. Ийм бид гэрээ тохижуулах ажилд тань туслах зорилгоор нийтлэг ашигладаг 4 чиг хандлагыг онцлон энд сийрүүлье.

Contemporary 

Энэ загварын чиг хандлагыг өнөөдөр дотоод засалд түлхүү ашиглах болсон. Энэхүү загварын урсгал нь 1970 аад оноос эхтэй бөгөөд маш олон урсгалуудын элементүүдийг өөртөө агуулсан тул бусад урсгалуудаас ялгахад нэн төвөгтэй. Ямартаа ч энэ чиг хандлагыг илэрхийлэх нийтлэг зүйлүүдэд дугуйруулсан булан тохой, завсрын өнгүүдийг ашигласан хана тааз, минимал хэв шинжийг илтгэх шийдлүүд гэх мэт орно. Одоогоор эдгээр хэв шинжүүдийг агуулж байгаа ч ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх нь тодорхой биш гэж үздэг байна. Эдгээр хэв маягууд Contemporary хэв маягийг бусад загвараас ялгаатай болгож байгаа хэдий ч гоо зүй талаасаа Modern буюу орчин үеийн загварын чиг хандлагатай ижил төстэй мэт харагддаг. Хэрэв та энэ загварын чиг хандлагыг шүтдэг бол доорх линк танд гэрээ тохижуулахад тань заавар зөвлөгөө өгөх болно. https://freshome.com/inspiration/the-defining-a-style-series-what-is-contemporary-design/

contempoarary-living-2-1
  1.  
  2. Modern Style

  3. Энэ загварын чиг хандлагыг бид нийтлэг утгаар хэрэглэх тохиолдол их байдаг бөгөөд яг энэ загварын чиг хандлагыг тэр бүр бүрэн утгаар нь ашигладаггүй. Ихэнх тохиолдолд Modern чиг хандлагыг Contemporary чиг хандлагатай хольж ашигладаг боловч эдгээр нь бие даасан онцлогтой загварын чиг хандлагууд юм. Modern чиг хандлага бол 20 р зуунд шилжих үед бий болсон чиг хандлага бөгөөд доорхи хэдэн нийтлэг зүйлүүдээр бусад чиг хандлагуудаас ялгаатай. Үүнд:

  • Энгийн бөгөөд хэт чамин биш. Герман болон Скандиновын орнуудын тавилгын хийц маягийг түлхүү шингээсэн.

  • Ихэвчлэн байгалийн материалыг түлхүү ашигласан, хурц биш завсрын өнгүүдийг ашигласан

  • Дугуйруулсан хийцлэл цөөн харин босоо болон хэвтээ шугаман хийцлэлүүдийг түлхүү ашигласан

  • Ямар нэг зорилгогүйгээр илүү орон зайн шийдэл байхгүй. Ашиглалтгүй сул орон зай бага.

  • Байгалийн гэрэл оруулах, энгийн хийцлэл бүхий цонхнууд

  • Энгийн бөгөөд тодорхой үйлдлүүдтэй тавилганууд. Тухайлбал: ор болдог буйдан, хураагддаг хоолны ширээ гэх мэт.

  • Хар эсвэл цагаан гэх мэт үндсэн өнгүүдээс салаалсан завсрын өнгүүдийг түлхүү ашигладаг

  • Тавилга болон хана таазанд метал болон шилэн хийцлэлүүдийг шингээсэн гэх мэт.

    modern-interior-design-style

Fusion  

  1. Хэрэв та минимал хэв маягийг төвөгшөөсөн гэхдээ бас классик загварыг хэтэрхий дэгжин, нүсэр, хэт их хээ хуартай гэж үздэг бол Fusion загварын хэв маяг танд яг тохирно. Учир нь Fusion загварын дотоод засал нь хэт чамин биш зарим хэсэгт минимал хэв маягийг агуулсан, тохирсон хэсэгт нь үнэтэй болон хямд материалыг ашигласан, хосолмол хэв маяг юм. Иймдээ ч Fusion загварыг урт хугацаанд хоцрогдож хуучрахгүй гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл: урт хугацаанд гэрээ тохижуулж өөрчлөх нь зардал өндөртэй бөгөөд боломж хомс байдаг. Хэт нүсэр классик загварыг та сонгосон тохиолдолд өөрчлөхөд маш их өөрчлөлт шаардагдах ба түүнийг дагаад зардал их гарна. Харин Fusion хэв маягийг өөрчлөх, шинэчлэх, өөр загварт хувиргахад маш дөхөм амар байдаг байна. Fusion загварыг илтгэх доорхи хэдэн онцлох шинжүүд бий. Үүнд:

  • Хоосон орон зайн шийдлүүд их, хэт их тавилгатай биш

  • Хэд хэдэн загварын шийдлүүдийг агуулсан 

  • Даавуун болон бусад материалын өөр өөр сонголттой ( хямд болон үнэтэй мөн байгалийн болон хиймэл материалуудыг хольсон)

  • Булан тохойд тусад нь гэрэлтүүлэгийг шийдсэн

  • Үндсэн концептийн хажуугаар тусдаа салангид концептыг давхар оруулсан. Тухайлбал: булан тохой болон тодорхой хэсгийг тусад нь өөр концептоор шийдсэн гэх мэт

  • Өөр өөр төрлийн хээ, хэвлэмэл хээ, бусад жижиг чимэглэлүүдээр чимэглэсэн

  • Цонх, хана, тааз, тавилгуудын загварт нийтлэг биш геометрийн дүрсүүдийг уусгасан

  • Хурц, анхаарал татсан өнгүүдийг энгийн завсрын өнгүүдтэй хослуулж оруулсан гэх мэт.

 

maxresdefault

Уламжлалт Классик загварын чиг хандлага

Үндсэн элементүүд нь анх Да Винчи –н зөвлөснөөр уламжлалт хэв маягийг шингээсэн, барууны уламжлалт ойлголтыг тусгасан чиг хандлага юм. Английн уугуул зохион бүтээгч T.H Robsjohn –Gibbings н бүтээсэн шулуун биш тахиралдсан хөлтэй тавилгууд бол энэ загварыг төлөөлөх гол элемент болж явдаг. Энэ төрлийн загварын чиг хандлага нь 14-17 р зууны сэргэн мандалтын үед хүч түрэн орж ирсэн бөгөөд 18-19 р зууны үед нео классик загвар болон шинэчлэгдсэн.


Classic

Дээрхи 4 загварын чиг хандлагуудыг ялгаж ойлгосноор таны гэрийн тохижилт тодорхой нэг хэв маягт захирагдахаас гадна аль нэг чиг хандлагыг барьснаараа таны зардал хэмнэгдэх, концепт тань илүү тодорч харагдах болно. Ингэснээрээ та өөрийгөө болон гэр бүлийнхээ тав тухыг хангах, дотоод тохижилтоосоо таашаал авах улмаар ажил болон бизнесийн амжилт олох, эрүүл амьдрах боломж бололцоо тань хангагдах юм.

ТАНЫ ХАМГИЙН ДУРТАЙ ОРЧИН ТАНЫ ГЭР БАЙХ БОЛНО.