<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 17, 2017

Дэлхий дээрх ШИЛДЭГ ногоон барилгуудын жишээ

Дэлхийн шилдэг барилгууд зөвхөн аюулгүй байдал, дизайн үзэмжээрээ өрсөлддөг цаг үе өнгөрч тогтвортой ногоон хөгжил нь тухайн барилгын чанар, чансаа, эдэлгээг илтгэх бас нэгэн чухал үзүүлэлт болоод байна. Өөрөөр хэлбэл дэлхийн томоохон барилгын корпорациуд тогтвортой ногоон хөгжлийн үзэл баримтлалийг эрхэмлэн үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Тогтвортой ногоон хөгжил гэдэгт эрчим хүч болоод нүүрс төрөгчийн хэрэглээг хамгийн бага түвшинд барихаас эхлээд усыг дахин ашиглах, гэрлийн ухаалаг тохируулгыг хийх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг бий болгох, тасралтгүй арчлах зэрэг энэ цаг үед дэлхий нийтээр тулгараад буй томоохон асуудлуудыг хамааруулан ойлгож болно. Энэхүү нийтлэлээрээ бид  тогтвортой ногоон хөгжлийн үлгэр жишээ болж буй томоохон барилга байгууламжийн мэдээллийг хүргэж байна.

1.  Англи улс, Манчестер хот- One Angel Square

300.jpg One Angel Square барилга нь гэр бүлийн бизнес эрхэлдгээрээ алдартай Co-operative групп компанийн толгой оффис юм. Энэхүү барилга нь нийтдээ цэвэр ургамлын тосоор ажилладаг Combined Heat and Power системийг бүрэн нэвтрүүлсэн бөгөөд уг системийг ажилуулахад шаардлагатай үрийн тосыг өөрийн Co-operative группын тариалангийн талбайгаас авдаг байна. Үүнээс гадна илүү гарсан энергийг сүлжээнд оруулан .jpg

One Angel Square барилга нь гэр бүлийн бизнес эрхэлдгээрээ алдартай Co-operative групп компанийн толгой оффис юм. Энэхүү барилга нь цэвэр ургамлын тосоор ажилладаг Combined Heat and Power системийг бүрэн нэвтрүүлсэн бөгөөд уг системийг ажиллуулахад шаардлагатай үрийн тосыг өөрийн Co-operative группийн тариалангийн талбайгаас авдаг байна. Үүнээс гадна илүү гарсан энергийг сүлжээнд оруулан дахин ашигладаг бөгөөд оффисдоо LED гэрэлтүүлэг хийж, борооны усыг дахин хэрэглэх технологийг ашигладгаараа тогтвортой ногоон хөгжлийг бий болгохоор зорьж буй компаниудад үлгэр жишээ болж байгаа юм.

ХОЛБООТОЙ: Таныг Монголын №1 ногоон хотхоны шоурүүмээр зочлохыг урьж байна

2. Америк улс, Нью-Йорк хот- One Bryant Park

200.jpg

Тэнгэр баганадсан энэхүү өндөр барилга нь хүлэмжийн хийг зохицуулах нарийн системтэй, LED гэрэлтүүлэгтэйгээс гадна цэвэр, тогтвортой нарны эрчим хүчний 4.6 мегаваттыг үйлдвэрлэх өөрийн үйлдвэртэйгээрээ онцлог. Тиймээс өдөр бүрийн эрчим хүчний хэрэгцээгээ өөрсдийн нарны эрчим хүчээр бүрэн хангаж ажилддаг.

3. Хятад улс, Шанхай хот- Shanghai Tower

Шанхай таур нь 632 метрийн өндөртэй бөгөөд Дубайн Бурж Халибагийн дараа орох дэлхийн 2 дахь өндөр цамхаг юм. Уг барилга тэр чигтээ өөрийн талбайд байрлах салхин тээрмээс цахилгааны эх үүсвэрээ авдаг. Мөн барилгын гаднах материал нь өдрийн цагаар аль болох байгалийн гэрлийг дотогш нэвтрүүлэх зориулалттайгаар хийгдсэн. Үүнээс гадна барилга дотор байрлах ухаалаг хяналтын төхөөрөмж нь.jpg

Шанхай таур нь 632 метрийн өндөртэй бөгөөд Дубайн Бурж Халибагийн дараа орох дэлхийн 2 дахь өндөр цамхаг юм. Уг барилга тэр чигтээ өөрийн талбайд байрлах салхин тээрмээс цахилгааны эх үүсвэрээ авдаг. Мөн барилгын гаднах материал нь өдрийн цагаар аль болох байгалийн гэрлийг дотогш нэвтрүүлэх зориулалттайгаар хийгдсэн. Барилга дотор байрлах ухаалаг хяналтын төхөөрөмж нь агааржуулалт, халаалт, гэрэлтүүлгээс эхлээд цахилгаанаар ажилладаг бүхий л зүйлсийг хянаж, автоматаар удирдан эрчим хүчний хэрэглээг бууруулахад тусалдаг байна.

4. Америк улс, Цахиурын хөндий- Apple Campus 2

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк тус барилгыг дэлхий дээрх хамгийн "ногоон" барилга хэмээн тунхаглаад байгаа билээ. Уг кампус нь 100% сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан бөгөөд гаднах талбайдаа 7000 гаруй төрлийн шинэ мод тарьснаас гадна барилгын явцад дахин боловсруулсан материалыг ашиглаж баригдсанаараа онцлог юм. Apple Campus 2 нь жилд нэг метр квадрат метрт 257 кВт.цаг эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байна. АНУ-д байрладаг ердийн оффисын байшингуудад квадрат метр тутамд 500 кВ.т цаг эрчим хүч зарцуулагддаг. Тиймээс Apple Campus 2-ийн хэрэглэхээр төлөвлөж буй эрчим хүчний хэмжээ жирийн оффисуудаас даруй 2 дахин бага байх юм байна.  

 

Дээрх барилгууд нь 2017 оны байдлаар дэлхий дээрх хамгийн үлгэр жишээ бүхий эко ногоон барилга байгууламжийг барьж байгуулснаараа онцлог юм. Дэлхий даяараа дэлхийн дулаарал болон бусад тулгамдсан асуудалтай тэмцэж буй энэ цаг үед хүний хэрэглээнээс эхлээд барилга байгууламж хүртэлх бүхий л зүйлс "эко" "ногоон" байх тал дээр бүрэн төвлөрөн ажиллаж байна. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden