<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 23, 2019

Дэлхийн томоохон хотууд мод тарихыг уриалж байна

Афинаас Мельбурн, Сөүл, Нью-Йорк гээд дэлхийн томоохон хотууд иргэдийнхээ бие махбод болон сэтгэл санааны эрүүл мэндийг дэмжих үүднээс өмнөх үеэс илүү их хэмжээгээр мод тарьж эхэллээ. Энэ онд гэхэд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод 2000 гаруй мод тарьж ургуулсан байна. Австралийн Мельбурн хот 2040 он гэхэд хотынхоо 40 хувийг ногоон байгууламжаар бүрхэх төлөвлөгөөт ажил зохион байгуулан ажиллаж байна. Мөн Милан 2030 он гэхэд 3 сая модыг нэмж тарьж, ногоон байгууламжийг өргөтгөхөөр ажиллаж байна. 

klll

2018 онд Афин  хотод  дэлхийн дулаарал,  цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор чуулга уулзалт зохион байгуулагдаж, байгаль дэлхийдээ хүн төрөлхтний хийж чадах хамгийн зөв зүйл бол мод тарьж, ургуулах бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр иргэн, гэр бүл, байгууллага, дэлхийн улс бүхэн нэгдэн уриалахыг тунхагласан байна. Мод, ногоон байгууламж нь стрессийн төвшинг бууруулж, хүний бие бялдрын эрүүл байдал болон нийгмийн харилцаанд идэвхтэй байхад нөлөөлдөг талаар судлаачид формын үеэр хэлжээ.  

ХОЛБООТОЙ: Сэтгэл зүйн эрүүл мэнд яагаад чухал вэ?

klllll

"Ногоон бүс аз жаргалыг бий болгож, хотын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг"

Дэлхийн нийт хуурай газрын 31 хувийг ногоон байгууламж  эзэлдэг гэвч дэлхийн ойн модны нөөц жилд 0,6 хувиар багасаж байгааг судалгаагаар баталсан байна. Барилга, хот байгуулалт хөгжингүй энэ цаг үед хүний зүй бус ашиглалтаас үүдэн ой мод багассаар хөрсний давхарга нимгэрч, ус барих чадвар, үржил шим буурч байна.

kl

Газар нутгийн хэмжээтэй харьцуулахад дэлхийн томоохон хотуудын мод, ногоон байгууламжийн эзлэх хувь харьцангуй бага мөн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр үүсэж буй эрсдэлээс хамгаалахаар зөвхөн Нью-Йорк хот гэхэд л энэ онд 1 сая мод тарих аяныг эхлүүлэн ажиллаж байна. 

2050 он гэхэд хот суурин газрын хүн ам 2.5 тэрбумаар өсөх төлөвтэй байгаа тул орон сууц, тээврийн хэрэгслийн эрэлт нь ногоон орчны орон зайд хүндрэл учруулах хүчин зүйлс болж байгаа тул дэлхий нийтээрээ ногоон байгууламжийн хэмжээг ихэсгэн, мод тарихад томоохон хотууд үлгэрлэн, уриалж байна. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden