<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 20, 2019

Дэлхийн хамгийн тансаг 5 зочид буудал

Аялагчдын саналд үндэслэн дэлхийн топ тансаг зэрэглэлийн зочид буудлуудыг “Business insider” нэрлэлээ. Эдгээр тансаг зэрэглэлийн зочид буудлуудад буусан үйлчлүүлэгчид тав тух, үйлчилгээ, байршлыг нь бусадтай харьцуулашгүй хэмээн тодорхойлсон байна.

5. Laucala Island Resort

Энэхүү тансаг зэрэглэлийн зочид буудал нь Фижи аралд байрладаг. Зочид буудлын тусгай зэрэглэлийн өрөө нь  35 000 доллар бөгөөд өдрийн турш хүйтэн оргилуун дарсаар дайлуулан, арлаар морь унах, дээд зэрэглэлийн массажны эрх, үдшийн далайн хоол зэрэг нь үнийн дүнд багтдаг байна. Хэрвээ та буудалд байрлахыг хүсвэл хамгийн багадаа 7-10 хоногийн өмнө захиалгын хуудас заавал бөглөх шаардлагатай. Зочид буудлын тансаг байдал, төгс үйлчилгээ, байгаль орчин, бассейн нь тансаг үйлчилгээг танд мэдрүүлэх болно.

Laucala Island Resort

4. Four Seasons Hotel

Жагсаалтын 4 дүгээрт Нью-йорк хотын Four Seasons Hotel орсон ба түүний пэнтхаус загварын өрөө нь үзэсгэлэнт Манхеттен луу харсан 4 шилэн балконтой. Өрөөний классик дотоод засал, дээд зэрэглэлийн усан сан, тансаг чимэг хэрэглэл, 18-р зууны япон торгон дэр гэх мэт гайхалтай зүйлс таныг хүлээж байна. Мөн хувийн жолооч бүхий Rolls-Royce машин таны мэдэлд байх болно. Энэ бүхэн нэг өдрийн 45 000 долларт багтана.

Four Seasons Hotel

3. Grand Hyatt Martinez

Францын Каннд байрлах Grand Hyatt Martinez ерөнхийлөгчийн өндөр зэрэглэлийн тансаг өрөө нь урлаг сонирхогчдын жинхэнэ сонголт мөн. Өрөөний хана алдарт зураачдын хуулбар зургаар чимэглэгдсэн, цонхоор алдарт Францын Ривьерийг харан, гайхамшгийг таны төсөөлөлд авчрах болно. Та эндээс давтадашгүй сэргэлт, нарийн мэдрэмжүүдээр өөрийгөө цэнэглэх болно. Буудлын нэг өдрийн үнэ 52 000 доллараас эхэлнэ. 

ХОЛБООТОЙ: Амьдралын чанараараа тэргүүлдэг 10 хот

Grand Hyatt Martinez

2.Raj Palace

Сонирхолтой нь хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн зочид буудлын 2 дугаарт  чинээлэг бус Энэтхэг улсад байрлах Raj Palace оржээ. Люкс зэрэглэлийн өрөөнүүд нь дотроо театр, одон орон судлалын өрөөг багтаасан байдгаас гаднаа мастер тогоочийн баг таны гайхалтай гоёмсог өрөөнд тань зоогийг бэлтгэн үйлчлэх болно. Та бүхэнд зочид буудлын талаар бичихээс илүү  өрөөний зургийг тухлан харахыг хүсье. Энд байрлахын тулд хамгийн багадаа 60 000 доллар хэрэг болно.

Raj Palace

1.President Wilson 

Ингээд хамгийн тансаг зэрэглэлийн үнэтэй буудлыг танд танилцуулж байна. Люкс өрөөний үнэ 83 000 доллараас эхэлнэ. Үзэсгэлэнт Швейцарийн Женев хотод байрлах President Wilson буудлын хатан хааны пентхаус нь 4 ширхэг тансаг унтлагын өрөөтэй ба өндөр зэрэглэлийн тав тухаас гадна алдартнуудын дунд аюулгүй байдлаараа алдартай. Хувийн туслах, хамгаалагч, мастер тогооч гэх мэт үйлчилгээ зөвхөн танд зориулан үйлчлэх болно. Мөн өрөөнөөсөө Швейцарийн Альпийн нурууг тольдох боломжтой. 

President Wilson

President Wilson

President Wilson

President Wilson

President Wilson

President Wilson

President Wilson


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action