<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 2, 2019

Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид өглөөг юу уншиж эхлүүлдэг вэ?

Дэлхийн шилдэг венчур капиталын хөрөнгө орчуулагчид өглөөг халуун аяга кофе, сүүлийн үеийн арилжааны талаар блог, товхимлууд уншиж эхэлдэг нь нууц биш юм.

Эдгээрээс хамгийн их уншигчтай нь Twitter, Tumblr компаниудын гарааны хөрөнгийг босгож байсан хөрөнгө оруулагч Фрэд Вилсоны блог болох AVC, Term Sheet хэмээх сэтгүүлч Дэн Примакын хөтлөн явуулдаг байсан арилжааны мэдээний талаарх өдөр тутмын товхимлыг уншдаг талаар дата аналист Жо Ховде мэдээлжээ.

Хөрөнгө оруулагчдын хамгийн их уншдаг мэдээг тодорхойлоход “Хорин Минутын Хөрөнгө Оруулагч” /Twenty Minute VC/ подкастанд оролцсон 200 гаруй хүний ярилцлагыг ашигласан байна.

 

Image result for business man reading blog

 

Баримт нотолгоотой судалгаанаас дутуугүй, хүний зөн совингоос их зүйл хамаардаг хөрөнгө оруулалтын ертөнцөд бизнесийн гараагаа эхэлж байгаа старт апууд, эсхүл хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүст блог, мэдээллийн товхимлууд асар их мэдлэг, чиглэлийг олгодог. Учир нь иймэрхүү блог, ном товхимлын зохиолчид нь ихэвчлэн өөр бусад амжилт  туршлагатай хөрөнгө оруулагчид байдаг тул бизнес эрхлэгчдэд ч мөн хэрэгтэй мэдээллийн эх сурвалж болж чаддаг байна.

 

Хөрөнгө оруулалтын талаар бусад топ эх сурвалжуудад Mattermark Daily товхимол, хөрөнгө оруулагч Бенедикт Эвансын хөтлөн явуулдаг “Бен Эвансын товхимол”, мөн TechStars компани, Foundry Group пүүсийг үүсгэн байгуулагч Брэд Фелдийн хөтлөн явуулдаг “Feld Thoughts” багтжээ.

 

Хөрөнгө оруулагчид юу уншдаг вэ

 


 "CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН 

"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 144 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн болон нийтийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action