<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 13, 2018

Дээврийн хэсгээ хэрхэн тохижуулах вэ?

Хаус нь хувийн эзэмшлийн талбай, терасс зэрэг нэмэлт зай талбайг ашиглан тав тухтай, сэтгэл ханамжтай амьдрах боломжийг олгодог. Бид өмнөх нийтлэлээрээ гадаах талбайгаа хэрхэн тохижуулах талаар зөвлөгөө мэдээллийг нийтэлж байсан бол энэ удаад дээврийн хэсэг буюу терасс хэсгээ хэрхэн өөрийн тав тух, амьдралын хэв маягтаа нийцүүлэн тохижуулж болох санаануудыг хүргэж байна. 

ХОЛБООТОЙ: Хувийн эзэмшлийн талбайгаа хэрхэн тохижуулах вэ?

Их хотын чөлөө

Их хотын чөлөө

Та өөрийн дээвэртээ олон тооны ваартай цэцэгс тавьж, шилэн дээвэр, энгийн тухлаг сандал байрлуулснаар жижиг терассийг тохижуулах гайхалтай шийдэл байх болно. Шилэн дээвэр нь бороо, шорооноос хамгаалах бөгөөд нарыг чөлөөтэй тусгаж, гадаах байгалийг гайхалтай өнгөлөг харагдуулах бөгөөд ингэж тохижуулсан терасс нь танд амьд байгальд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх болно. 

Энгийн терасс ба гайхалтай байгаль

Энгийн терасс ба гайхалтай байгаль

Энэ засал гайхалтай харагдахгүй байна гэж үү? Хэрвээ таны хаус байгальд ойр байдаг бол иймэрхүү энгийн модерн заслаар тохижуулахыг зөвлөж байна. Загварын шийдэл нь энгийн вандан сандал, цэцэгс, модон шал нь байгальтай төгс зохицож терассийг энгийн, тав тухтай болгоно.

Их хотын орон сууцны төгс дизайн

Их хотын орон сууцны төгс дизайн

Хэрвээ та энгийн, цэгцтэй байдалд дуртай бол танд тухлах буйдан, кофены жижиг ширээ, орчныг чимэх модлог ургамал, цэцэгс байхад л энгийн хэрнээ тав тухтай орчныг бүрдүүлж чадна. 

Терасс ба хоолны өрөө

Терасс ба хоолны өрөө

Террасын хамгийн том давуу тал нь өдөр бүр цэвэр агаарт, аялаж зугаалж буй мэдрэмжийг авах боломжтой байх юм. Нэгэнт терасс дундын бус хувийн эзэмшлийх тул та өөрийн хүсэлд нийцүүлэн тохижуулж, орой бүр гэр бүлээрэй тухлан суун орой хоолоо зооглох бяцхан гал тогоог ч бий болгох боломжтой.

Хүүхдэд ээлтэй терасс

Хүүхдэд ээлтэй терасс

Бага насны хүүхэдтэй бол терассны хэсгээ хүүхдүүддээ зориулан аюулгүй тоглоомын талбай болгож тохижуулахыг санал болгож байна. Энд та хүүхдийнхээ хүслээр түүний гайхалтай төсөөллийн шидэт оронг бий болгож бяцхан үрстэйгээ сайхан дурсамжийг бүтээж болно. Ингэхдээ таны анхаарах нэг зүйл бол террасын эргэн тойрны бэхэлгээг сайтар хийн хүүхэд унах эрсдлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Дээврийн цэцэрлэг

Дээврийн цэцэрлэг

Ногоон зүлгээр терасс болон тагтаа бүхэлд нь бүрхэж ногоон орчныг бий болгох нь хамгийн энгийн бөгөөд зөв шийдэл байх болно. Тохижуулахад их хөрөнгө оруулалт шаардахгүй бөгөөд танд эвхэгддэг тухтай сандал байхад л таны тав тухтай орчин бэлэн болно.

Дээр дурдсан терассаа тохижуулах санаануудаас санаа авч өөрийн хүсэлд нийцсэн төгс шийдлийг бий болгож гэр бүлээрээ аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлээрэй. 


 "CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН 

"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house  хэлбэрийн 4 давхар цөөн айлын өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх  370 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action