<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 16, 2017

Женнифер Лопезын бас нэгэн үнэтэй хөрөнгө болох 40 сая ам.долларын сууц

Холливудын алдарт од, дуучин Женнифер Лопез  эртнээс тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн хорхойтнуудын нэг байсаар ирсэн билээ. Тэрээр Hidden Hills-д өөрийн гэсэн сүрлэг харштай мөн Манхатанд олон тэр бум долларын пентхаусийг эзэмшдэг

Шинэ үл хөдлөх хөрөнгө худалдан авах бүртээ алдарт дуучин маань шинэлэг сүртэй, дэгжин байдлыг эрхэмлэн сонголтоо хийдэг. Женнифер Лопезийн хамгийн сүүлд худалдан авсан үл хөдлөх ч түүний урмыг хугалахааргүй гайхалтай сонголт болж чадсан. Тэрээр энэ оны 8-р сард Beverly Hills-ийн хамгийн тансаг хэсэг болох Bel Air-т нийт 13,932 квадрат фут талбайтай, 13 угаалгын өрөө болон  долоон унтлагын өрөөтэй дээд зэрэглэлийн орон сууцыг 40 мянган ам.доллараар худалдан авчээ. Түүний энэхүү сууцанд Францын соёлын хэв маягийг шингээсэн тансаг чулуун хана бүхий хийцтэй гал тогоо, гоёмсог дэнж дээрх тоглоомын өрөө болон гурван ширхэг усан сантай.

Jlo1.jpg

Уг хаусны доод давхарт том талбай бүхий паб, биллъард, 30 хүний суудалтай дээд зэрэглэлийн кино театр, оффисын өрөөнүүд болон модон номын сан мөн массажны өрөө хүртэл бий.

ХОЛБООТОЙ: Гэрээ музейн тансаг загвартай болгохыг хүсч байна уу?

Jlo200.jpg

Мөн түүний гэрт хоёр том хувцасны шүүгээ байх ба түүний амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхэд нэн тохиромжтой хиймэл далайн эрэг бүхий хувийн усан сан бий.

Jlo.jpg

Хувийн усан сангийн гадна талд наран шарлагын хэсэг болон усан шүршүүр байрладаг байна.

JloTalbai.jpg

Байшингийн ард талд том тайз болон төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүдээр дүүрэн задгай талбай байдаг ба Женнифер Лопез энэхүү талбайд зун бүр өөрийн хувийн шоу тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden