<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Nov 2, 2018

Цаг төлөвлөлт хийх энгийн дүрэм

Бизнесийн хурдацтай өсөлт, хотжилт, хүн амын өсөлт гээд нийгмийн өөрчлөлт, шинэчлэлт дунд амьдарч, ажиллах нь биднээс хурдтай сэтгэж, хурдан хөдлөхийг шаардах болсон. Тиймдээ ч хурдтай хөдлөхийн тулд төлөвлөх, төлөвлөхийн тулд хоногийн 24 цагийг удирдах арга ухаанд суралцах нь хүн бүрд байх ёстой хамгийн чухал ур чадвар болон хувирчээ.

Тиймээс энэ удаагийн нийтлэлээрээ цаг төлөвлөлтийг хэрхэн хийх талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Өөрийнхөө цагийг хэрхэн өнгөрүүлж буйгаа хянах

Та цагаа удирдаж сурахын тулд хамгийн түрүүнд хийх алхам бол та ихэвчлэн цагаа юунд илүү их зарцуулж байна вэ? Та өдөрт 30 минутыг и-мэйл илгээхэд зарцуулдаг гэж бодож байтал бодит байдалд өдрийн талыг энэ ажлыг хийхэд зарцуулаад байна уу? Үүнийг хийх энгийн арга бол утасны цаг бүртгэдэг апп-ийг утсандаа суулгаад бүтэн 7 хоногийн турш бүртгэсний дараа өөрийн тайланг хараарай.

Хийх зүйлийнхээ жагсаалтыг гаргах, гэхдээ юуг ч орхиж болохгүй

эмх цэгц

Таны хийхээр төлөвлөж буй ажил маш олон жижиг хэсгээс бүрдэх учраас жижиг хэсэг бүрийг марталгүй төлөвлөх хэрэгтэй. Мэдээж хамгийн чухлаас нь чухал биш хүртэл нь эрэмбэлэхээ мартаж болохгүй. Ингэснээр та цагаа төлөвлөхөд илүү амар болох ба хүмүүс хийх зүйлээ хэтэрхий ерөнхий төлөвлөснөөс болоод хугацаандаа амждаггүй. Аль болох жижиг хэсэг тус бүрээр нь задалж төлөвлөснөөр цагаа удирдахад хялбар болно.

Эмх цэгцтэй байх

АНУ-д хийсэн судалгаагаар хүн  нэг сард 2,5 өдрийг хайсан зүйлээ олоход зарцуулдаг гэсэн үр дүн гарчээ. Эмх замбараагүй байдал нь  цаг хугацаанаас гадна хүний төвлөрөлтөд сөрөг нөлөөтэй байдаг тул өөрийн эргэн тойрны зүйлсийг эмх цэгцтэй байлгахад анхаарах хэрэгтэй.

Хийх ажилдаа тодорхой цаг товлох

Ажлаа төлөвлөсөн бол одоо хамгийн чухал гэсэн ажилдаа илүү анхаарлаа хандуулж, илүү цагийг түүндээ зарцуулаарай. Заримдаа бид өөрсдөө ч мэдэлгүй шаардлагагүй жижиг ажлуудад хэтэрхий их ач холбогдол өгөн үндсэн ажлаа мартах тохиолдол бий. Цагаа буруу тооцоолсноор чөлөөт цаг, гэр бүл хайртай дотнын хүмүүстээ зарцуулах цаг тань багассаар байхыг анхаараарай. 

Цахим хуанли ашиглах

цаг төлөвлөлт

Хуанли нь цагаа удирдахад хэрэгтэй суурь хэрэглэгдэхүүн юм. Цахим хуанли гарч ирснээр олон зүйлийг нэг дор хийх боломж олгосон. Үүнд: хийх ажлын жагсаалт, уулзалт, албан ажил, урьдчилж сануулагч, үйл ажиллагааны тэмдэглэл гэх зэрэг маш олон зүйлийг хялбараар хуваарилж шийдэх цаг хэмнэх боломжийг олгож байна.

ХОЛБООТОЙ: Бүх зүйл нэг дор төвлөрсөн орон сууцанд амьдрах давуу тал

Үгүй гэж хэлж сурах

Цаг бол хамгийн үнэтэй зүйл ялангуяа бизнес эрхэлдэг, цагтай уралдаж амьдардаг хүмүүсийн хувьд. Та хэнийг ч гомдоохыг хүсэхгүй гэхдээ өөрт ямар ч үр ашиггүй цагийн гарз зүйлд “ҮГҮЙ” гэж хэлж сурах хэрэгтэй. Эелдгээр татгалзсан хариу өгөх нь бизнес эрхлэгч, ажил хэрэгч хүнд зайлшгүй  байх хэрэгтэй чанар юм.

Төгс байдлын араас хөөцөлдөхөө зогсоо

Төгс зүйлийн араас хөөцөлдвөл хэзээ ч дуусахгүй. Төгс байх гэж хичээснээсээ болоод нэг ажлаа дахин давтан хийх нь олонтаа бөгөөд тухайн хугацаан дах бусад ажлуудаа хийж амжаагүйгээсээ болоод хүмүүс стрессдэж, бухимддаг. Ийм учраас та төгс болгох гэж хичээлгүй харин өөрийнхөө хамгийн сайнаараа хийгээрэй.


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд TIME SQUARE хотхоны хойд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 230 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action