<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 13, 2017

Зөв дадлыг өөртөө хэрхэн хэвшүүлэх вэ?

Эрүүл амьдралын зөв дадалд суралцах нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг билээ. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл хувь хүний амьдралын буруу хэвшил, зан үйлээс 55-60% нь шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон байдаг. Хэрэв бид амьдралын буруу хэвшлээ өөрчилж чадвал олон өвчнөөс сэргийлж чадахаас гадна стрессгүй аз жаргалтай амьдрах болно.

Иймээс та бүхэнд хэрхэн эрүүл амьдралын хэв маягийг өөртөө болон гэр бүлдээ хэвшүүлэх дадлаас танилцуулъя.

1. Спортын ямар нэг төрлийг өөрийн болон гэр бүлийнхээ хобби болгон тогтмол хичээллэх 

Гэр бүлээрээ хамтдаа ууланд гарах, дугуй унах, сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох зэрэг хамтдаа хичээллэж болох спортын аль нэг төрлийг сонгон хичээллэж эрүүл амьдралын зөв дадлыг гэр бүлдээ бий болгоорой. Ингэснээр гэр бүлийн тань уур амьсгалыг илүү халуун дулаан болгож, тогтмол гаргаад байдаггүй цагийг гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөхөд дөхөм болох болно.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ААВ ХҮҮ ХОЁРЫН ХАМТДАА ЦАГИЙГ ӨНГӨРӨӨХ ГАЗАР

спорт талбай сагсан бөмбөг тоглох

Өглөө бүр гүйх

Өглөөний агаар хамгийн цэвэр байдаг тул энэ цагаар дасгал хөдөлгөөн хийх, гүйхэд амьсгалын замын систем сэргэнэ. Мөн түүнчлэн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, уушгины хэвийн үйл ажиллагааг дэмжиж, уушги устах, уушгинд наалданги үүсэх зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, жингийн илүүдлээс ангижрах зэрэг олон давуу талтайгаас гадна өдрийн турш эрч хүчийг мэдрүүлж ажлын бүтээмжийг тань нэмэгдүүлэх болно. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ӨГЛӨӨ БҮР ГҮЙХИЙН 5 АЧ ТУС


2. Эрүүл зөв хооллолт 

Зохистой хооллолт нь хүний амьдралын эрчим хүч гэж хэлж болно. Таны өдөр тутам хэрэглэж буй  хоол хүнс таны зарцуулсан энергид тохирох хэмжээний чанартай, шим тэжээл сайтай аль болох олон нэр төрлийн байвал эрүүл мэндэд ашигтайгаар нөлөөлдөг.

эрүүл зөв хооллолт хүнсэнд хэрэглэх хамгийн сайн ногоонууд

 

3. Эко сэтгэлгээтэй байх

Сүүлийн жилүүдэд дэлхийн соёл иргэншил бүхий хүн төрөлхтөн эко сэтгэлгээний талаар ихэд ярьж, бичих болсон. Жишээлбэл Леонардо Дикаприо, Жулия Робертс гэх мэт олны танил эрхмүүд эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж,  эко сэтгэлгээтэй амьдрахыг хүн бүрт уриалсаар л байна. Эко сэтгэлгээний утга учир энгийн зүйлсээс эхэлнэ. Тухайлбал, цаас болон сальфеткыг гамтай хэрэглэх, ус гэрэл, тог цахилгаанаа хэмнэх, амьдарч буй орчноо хоггүй байлгах, бие биедээ эко бэлэг сонгохоос эхлээд дахин боловсруулах боломжгүй хог ихээр гаргадаг бүтээгдэхүүнүүдийг худалдан авахаас зайлсхийх болон ногоон байгууламжийг дэмжих, ногоон орчинд амьдрах зэрэг нь эко сэтгэлгээний эх үндэс болно.

Гайхамшиг энгийн зүйлээс эхэлдэг шиг та усаа хэмнэх, гэрлээ унтраах зэрэг энгийн зүйлсийг өдөр тутмын амьдралдаа зуршил болгох нь таны гэртээ бий болгож буй эко үйлдлүүд байх болно.

4. Мод тарих

Мод нь хөрс хамгаалах, ус арвижуулах, эрүүл ахуй ариутган цэвэрлэх өндөр ач холбогдолтойгоос гадна зуны улиралд орчныхоо шороо тоосны 37-50%-ийг өөртөө шингээж агаарын чийгийг 15-20%-иар ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин бууруулдаг гээд тоолж баршгүй маш олон давуу талтай байдаг. Иймээс гэрийнхээ гадна талбайд мод тарьж болно. Мөн тагтан дээрээ цэцэг тарих,мод суулгах зэргээр эко орчныг бүрдүүлэх нь байгаль эхэд хийж өгч буй нэг том буян болохоос гадна гэр бүлийн гишүүдийн тань эрүүл мэндэд тустай. Ирээдүйд байраа солих, нүүх талаар бодож буй бол аль болох байгальд ээлтэй бүтээн байгуулалт хийж буй ногоон байгууламжтай хотхон, орон сууцыг сонгон амьдраарай.

Time Square ногоон орчин орон сууц мод тарих  Time Square ногоон орчин орон сууц мод тарих

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ӨӨРИЙН АМЬДАРЧ БУЙ ОРЧИНДОО ЭКО ОРЧИНГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ?

 5. Эерэг бодлыг өөртөө бий болгох

Та өдрийн турш юу бодож өнгөрөөдгөө нэг анхаараад үзээрэй. Мэдээж эерэг, сөрөг бодол өдрийн турш танд бодогддог. Танд тааламжгүй мэдрэмж өгч буй бодлоосоо салах нь хамгийн чухал. Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Тэгвэл стрессээ хэрхэн менежмент хийж, түүнээс ангижрах вэ? Хамгийн оновчтой хүчирхэг арга бол таны ухамсар юм. Та ухамсраа удирдаж, хянаж чадвал стрессээс амархан ангижрах болно. Юуны талаар бодож байна гэдэг нь нэг ёсондоо таны амьдралыг өөрчлөх ач холбогдолтой. Эерэг зүйл бодож, өндөр энергийн түвшинтэй байвал сөрөг хүн, сөрөг нөхцөл байдал, сөрөг үйл явдалтай төдийлөн орооцолдохгүй. Жишээ нь ямар нэг зүйлийг болохгүй талаас нь бус болж бүтэх талаас нь бодвол илүү үр дүнтэй байх болно.

 

Дээрх дадлуудыг өөрийн амьдралдаа хэвшүүлэн өөртөө болон бусдад эерэг хандлагыг түгээрэй.

Танд амжилт хүсье. 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden