<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 25, 2017

Ихэр хүүхдийн өрөөг хэрхэн тохижуулах вэ?

Ихэр хүүхэдХүүхдийн өрөө тохижуулах нь энгийн хирнээ амаргүй ажил гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл ихэр хүүхдийн өрөөг тохижуулах ямар бол? Магадгүй таниас илүү эрэл хайгуул, мэдрэмж, бүтээлч байдал, цаг зав шаардах байх. Хүүхэд цаг мөч тутамд өсөж байдаг тул багад нь тохижуулж өгсөн өрөөг нас насанд нь тохируулан өөрчилж байх шаардлагатай болдог. Энэ удаагийн нийтлэлээрээ бид ихрүүдийн өрөөг насанд нь тааруулан хэрхэн тав тухтай, гоёмсог байлгах санаа, зөвлөгөөг танд хүргэж байна.

Өнгөний нөлөө 

Үүнд зөвхөн хана, шалны өнгө гэлтгүй тааз, хөшиг, тавилгын өнгө чухал үүрэгтэй. Хоорондоо хамгийн сайн зохицдогоос эхлээд зохицдоггүй өнгө ч гэж бий. Тиймээс дан ганц хүүхдийн өрөө ч гэлтгүй бүхий л зүйлд өнгөний зохицол чухал үүрэгтэй. Өнгө бүр өөр өөрийн онцлог, хүнд нөлөөлөх нөлөөлөлтэй байдаг ба өнгө хүүхдэд хэрхэн нөлөөлдгийг харвал:

Ногоон өнгө нь ургамал цэцгийн өнгийг билэгддэг бөгөөд амралт тайвширлыг өгч, найдвар бий болгодог. Зарим тохиолдолд даралт буулгах нөлөөтэй байдаг тул таны хүүхэд хэт тайван бол ногоон өнгийг бага хэрэглэхийг зөвлөх байна.

Хөх өнгө нь мөн л тайвшруулах нөлөөтэй учир хүүхдийн унтлагын өрөөний таазыг зөөлөн хөх өнгөөр будах нь хүүхдэд таатай байна.

Цэнхэр өнгө нууцлаг өнгө учир үдшийн тайвширлыг өгөх ч өрөөнд нийлэнхүйд нь бус харин энэ тэнд нь цэнхэр өнгө оруулах нь тодорхой зүйлд анхаарал төвлөрүүлж нууцлагдмал ертөнцийг бий болгох давуу талтай.

Ягаан өнгөний эрч хүч нь өөртөө гүнзгий тайвширлыг агуулдаг. Ялангуяа цайвар шаргал өнгөтэй хослуулвал үр дүн сайтай. Харин өрөөний өнгийг нил ягаан өнгөнд хувиргавал ноомой унтаа байдал үүсгэдэг нь хэт хөдөлгөөнтэй хүүхдийг тайвшруулах сайн талтай ч хэт тод өнгөний нөлөө удах тусам сөрөг үйлчлэх эрсдэлтэй юм.

Өнгөний зохицол

Эрэгтэй ихэр хүүхдийн өрөө

Эрэгтэй ихрүүдийн өрөөнд гол төлөв цэнхэр өнгө зонхилж байгааг та доорх зурагнуудаас анзаарч байгаа байх. Гэхдээ хэт их нэг өнгө дагнах нь тухайн орчинг зохицолдолгоогүй болгох талтай тул өнгөний зохицолд илүү анхаарах нь зүйтэй болов уу. Ханыг хэт эрээн мяраан байлгахаас илүүтэй дараа яаж чимэглэж болох тул цулгуй өнгийг сонгох нь тохиромжтой.  

Нярай ихрүүдийн өрөө

Нярай эрэгтэй ихрүүд

Бяцхан үрсийн маань өрөөнд тийм ч их тавилга эд хогшилын шаардлага гарахгүй. Ихэр хүүхдийг нэг дор хуурайлах, унтуулах, бүүвэйлэх, хөхүүлэх гээд эцэг, эхчүүдэд хийх ажил их тул эдгээр ажлыг хийх өөрсдийнхөө тав тухтай нөхцлийг хүүхдийнхээ өрөөнд бүрдүүлээрэй.   

ХОЛБООТОЙ"River garden II" хотхоны интерьер дизайны шийдэл

Бага насны ихрүүдийн өрөө

Эрэгтэй ихрүүдийн өрөө

Хүүхдүүд энэ насан дээрээ олон зүйлийг сонирхож, хөдөлгөөнд ордог. Тэдний ертөнц баялаг тул юм бүхнийг сонирхож, хийж үзэхийг хүсэн таны хараа хяналтаас ангид байх нь ихэсдэг. Тиймээс хүүхдийг бие даасан байдалд сургах нь юу юунаас илүү чухал. Энэ чадварыг бага наснаас нь хүүхдэд толох, тоглоом орчноор нь дамжуулан төлөвшүүлэх боломжтой байдаг. Яаж вэ гэвэл. Хүүхдийг хүчлэлгүй тав тухтай орчинд, хийх зүйл, тоглох тоглоомыг нь чөлөөтэй сонглуулсанаар бие даан хөгжих чадвар, анхаарал, санаачлагатай, тууштай байх, дотоод мөн чанараа таних, хурдан сэтгэх гээд олон талын чадварыг нь хөгжүүлэхэд тустай байдаг байна.

Өсвөр насны ихрүүдийн өрөө       

dfsdff.jpg

Юун түрүүнд хүүхдүүдийнхээ дуртай өнгө загвар мөн хобби, сонсдог хамтлаг гээд хүүхэдтэйгээ холбоотой зүйлсийг мэдэх хэрэгтэй. Ингэсэн ч танд тэдний өмнөөс шийдвэр гарган өрөөг нь тохижуулах хүндрэлтэй байвал тэдний хүсэл сонирхлыг асууж, өрөөний интерьерээ хамтран зохиож, зарим зүйлийг тэдэнд даалган, хүүхдээ бие даан шийдвэр гаргах чадварт тодорхой хэмжээгээр сургаж ч болно шүү дээ.

Эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхдийн өрөө

Ихэр хүүхэд ч гэлээ тэд хүйсийн хувьд ялгаатай тул тэдний өрөөг тохижуулахад таниас  багагүй хичээл зүтгэл шаардах болов уу. 

Нярай ихрүүдийн өрөө  

Нярай эмэгтэй эрэгтэй ихрүүд

Нярай хүүхдийн өрөөнд дээр дурьдсанчлан гоёл чимэглэлийн хэрэгцээ харьцангуй бага тул та эрэгтэй, эмэгтэй ихрүүдээ ягаан, цэнхэр өнгөөр ялган орчныг нь бүрдүүлж өгч болох юм. 

 Бага насны ихрүүдийн өрөө  

ffcg.jpg

Тэдний ертөнц өөр, тоглох тоглоом ялгаатай ч гэсэн аль, аль хүйсний хүүхэд сонирхох орчинг нь, тоглох дуртай тоглоомыг нь, унших дуртай номоор нь тэдний орчинг бүрдүүлж өгч яагаад болохгүй гэж. Бага насны хүүхэд илүү хөдөлгөөнтэй байдаг тул тэдэнд тавилга, эд хогшил сонгохдоо болж өгвөл хурц өнцөггүй, дугуй ирмэгтэйг сонгох нь хүүхдүүдэд тохиромжтой. Мөн эргономик буюу хүүхдийн насанд нь тохирсон тавилгаар өрөөг нь тохижуулах нь таны хүүхдийн өсөлт, хөгжилтөнд эерэгээр нөлөөлнө.

Өсвөр насны ихрүүдийн өрөө

Өсвөр насны эрэгтэй эмэгтэй ихрүүд

Том болох тусам эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд нэг өрөөнд байхад төвөгтэй болж мэдэх юм. Тэгвэл үүнийг хэрхэн шийдэж болох талаар дээрх зурагнаас санаа аваарай.

Эмэгтэй ихэр хүүхдийн өрөө

Эмэгтэй хүүхэд гэдэг утгаараа охидын өрөө илүү чамин, эд хогшил ихтэй байх талтай. Охид илүү чамин, жижиг детал зүйлд анхаардаг доорх өрөөний интерьерийн санаанаас харагдаж байгаа болов уу. Охидын өрөө тул цайвар, зөөлөн өнгө зонхилох нь ихэр охидын өрөөг илүү гоёмсог харагдуулна.

Нярай ихрүүдийн өрөө

нярай эмэгтэй ихрүүд

Нярай охидын өрөөний интерьер бусад хүүхдүүдтэй адил цөөн тавилга, энгийн зохион байгуулалттай байхад буруудахгүй. Харин нэг ялгаа нь өнгөний сонголт. Охин хүүхэд учраас бүдэг, зөөлөн өнгийг сонгох нь илүү тохиромжтой байж болох юм.

Бага насны ихрүүдийн өрөө

Бага насны эмэгтэй ихрүүд

Тоглох, хөгжих орчинг бүрдүүлэх. Хөвгүүдтэй харьцуулахад охид нэг төрлийн тоглоомоор дагнан тоглох хандлагатай байдаг. Үүнд хүүхэлдэй, чихмэл тоглоом багтана. Бага насны хүүхдийн өрөө тул хүүхдүүдийн тоглоом хадгалах зай дутмаг байна уу? Тэгвэл та орны доорх хөндий зайд шүүгээ хийн энэ асуудлыг шийдэж болох юм. Мөн хүүхэд доороосоо жиндэхээс сэргийлэн өрөөнд хивс, хивсэнцэр тавих нь хамгийн зөв шийдэл болно. 

Өсвөр насны ихрүүдийн өрөө 

Өсвөр насны эмэгтэй ихрүүд 2

Багад нь тохижуулж өгч байсан өрөө одоо шинэчлэл хийх цаг хэдийн болжээ. Учир нь охид өсч, тэдэнд хувийн нууц бий болж, өмнөөхөөсөө ч илүү шүүгээ хэрэг болно. Хэдийгээр тэд ихэр ч гэлээ өөр, өөрийн зан төлөвтэй байх тул өсвөр насны охидын бүх зүйлийг ижил байлгах гэж хичээх хэрэггүй. Өмнө нь хэлсэнчлэн өрөөний интерьер зохион байгуулалтын талаар охидын санаа бодлыг сонсох нь чухал. Мөн тэдний орны бүтээлэг, дэрний өнгө өмнөхтэйгөө адил ижил биш байсан ч өрөөний чимэглэл тэднийг нэгтгэж өгч болох юм. Мөн энэ насны хүүхдүүдэд хамгийн чухал зүйл бол хичээл хийх орон зай гэдгийг мартуузай.


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden