<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 23, 2018

Ногоон барилгын эрэлт жилээс жилд нэмэгдсээр байна

Дэлхий даяар ногоон байгууламжийн эрэлт жилээс жилд нэмэгдсээр байна. Ногоон байгууламж нь  дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт зэрэг дэлхийн нэн тэргүүний зорилтод нөлөөлөхүйц үр дүнтэй арга зам гэдгийг олон жишээ баталж харуулсаар байна. Тэгэхээр ногоон байгууламжийн ашиг тусыг байгаль орчин, эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөллүүдийг авч үзье.

Ногоон барилгын эрэлт

Байгаль орчинд

Ногоон байгууламж нь дэлхийн цаг агаар, байгаль орчинд эерэгээр нөлөөлдөг. Ногоон байгууламж нь байгаль орчинд үүсээд байгаа сөрөг нөлөөллүүдийг хүрээлэн буй орчны байгалийн нөөцүүдийг хэмнэх замаар багасгаад зогсохгүй ихэнх тохиолдолд байгальд эерэг нөлөө буюу барилга байгууламж болон хот төлөвлөлтөнд ихээхэн ач холбогдолтой байна.

Олон улсад

Барилгын салбар бусад салбарыг бодвол хүлэмжийн хийн ялгарлыг мэдэгдэхүйц бууруулах хамгийн том нөөц бололцоо юм. Хүлэмжийн хий 2050 он гэхэд хуримтлагдсаар 84 (GtCO2)  гионсон нүүрстөрөгчийн түвшинд хүрнэ гэсэн НҮБ-н хийсэн судалгаанаас харахад бид  эрчим хүчээ хэмнэж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хэрэгцээ шаардлага бий болж байгаа нь харагдаж байна. Ногоон технологийг барилгын салбарт нэвтрүүлэлгүй цаашид барилгын салбар энэ хэвээрээ үргэлжилбэл 2050 он гэхэд эрчим хүчний зарцуулалтыг 50% -иар нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь дэлхийн температурыг 2°C (үйлдвэрлэлийн өмнөх түвшингээс дээш) хүртэл өсгөж чадахуйц сөрөг нөлөөтэй.

Барилга байгууламжинд

Австралийн ногоон технологиор баригдсан барилга бусад энгийн барилгуудтай харьцуулахад 62%-иар бага хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд үйлдвэрлэлийн хамгийн бага хэрэглээг бүтээн байгуулалтандаа тусгаснаараа ундны усыг 51%-иар  бага зарцуулсан байна гэсэн тооцоо гарсан. Үүнд барилга барихад ашиглаж байгаа инженерчлэлийн арга, хэрэглэж байгаа түүхий эд, материалууд нь хүний бие, эдийн засаг, байгаль орчны хувьд сөрөг нөлөө багатай, хэмнэлттэй байгаа нь нөлөөтэй аж. Дэлхийн өнцөг булан бүрт баригдсан ногоон байшин нь энгийн байшингуудтай харьцуулахад жилд дунджаар 40-50% эрчим хүч, 20-30% ундны усыг хэмнэж чадаж байна. Нэмж хэлэхэд ногоон технологийг ашигласан барилга эсвэл ногоон технологийг ашиглан нөхөн засварласан байшин, байрилгууд энгийн байшин, барилгатай харьцуулахад үнэ цэнэ нь 7%-иар өндөр байдаг байна.

Нийгэмд

Ногоон барилга байгууламж нь эдийн засаг, хүрээлэн буй орчноос илүүтэй, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгодог. Үүгээрээ "эх дэлхийгээ хайрлацгаая" гэсэн уриалгыг олон нийтэд уриалж байдаг. Ногоон байгууламжийн гол зорилго нь байгаль орчинд төдийгүй, хүний биед элдэв сөрөг нөлөөгүй, санхүүгийн хувьд хэмнэлттэй эрүүл эко амьдралын хэв маягийг бий болгоход оршино. 

ХОЛБООТОЙ: Ногоон байгууламж яагаад хэрэгтэй вэ?

Монгол улс 2014 оноос хойш ногоон хөгжлийг дэмжиж эхэлснээс хойш олон олон ногоон хотхоны төслүүд хэрэгжиж байна. Та ногоон хотхонуудыг сонгон худалдан авалт хийснээр өөрийн сонголтоороо ногоон хөгжлийг дэмжиж өөрийн болон ирээдүйн хүүхдүүдийнхээ амьдрах орчинд санаа тавьж, үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэлбэр юм. Ногоон байгууламжинд амьдарч байгаагаараа нийгэмдээ эрүүл, ногоон амьдралыг уриалцгаая.


 "River Garden хотхон" 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden