<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 5, 2017

Ногоон сэтгэлгээг хэрхэн бий болгох вэ?

Агаар уснаас ч илүү чухал зүйл. Учир нь хүн усгүй 3 хонож чадах бол агааргүй, хүчил төрөгчгүйгээр хэдэн минут ч амьд байх боломжгүй. Тиймээс хүн бүр агаарыг цэвэршүүлж, хүчил төрөгчийг нэмэгдүүлж буй ногоон байгууламжийг хайрлаж, хамгаалах сэтгэлгээтэй байх нь чухал. Ногоон сэтгэлгээг бий болгохын тулд дараах хэдэн дадлыг та өөрийн өдөр тутмын амьдралдаа төлөвшүүлээрэй.

Ногоон сэтгэлгээг бий болгохын тулд анхаарах зүйлс

Gogreen.jpeg

  • Цахилгаан эрчим хүчээ хэмнэх- Шаардлагагүй үед тог цахилгаан ашиглахгүй байх нь байгальд болон таны санхүүд тустай. Мөн LED гэрэл хэрэглэх, байгалийн гэрэлтүүлгийг түлхүү ашиглах зэрэг нь эрчим хүч хэмнэхийн үндэс болно. 
  • Эзэмшил газраа тогтмол цэвэр байлгах- Өөрийн хүрээлэн буй орчны цэвэр цэмцгэр байдалд анхаарч, хог хаягдлыг ил задгай хаяхгүй байж бусдад үлгэр дууриал болоорой. 
  • Олон нийтийн газар биеэ зохисгүй авч явахгүй байх- Олон нийтийн газар хог хаях, бие засах, шүлсээ хаях  гэх мэт зохисгүй үйлдэл гаргахгүй байх. Таны хаясан уут болон ундааны сав байгальд шингэхийн тулд 100-1000 жилийг зарцуулдаг харин таны хаясан шүлс агаарт дэгдэн, нян бактерийг түгээж байдаг.
  • Орчин тойрноо хайрлан хамгаалах- Орчин тойрноо хамгаалах, зүлгэн дээгүүр гишгэхгүй байх ялангуяа тарьсан мод сүйтгэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Зарим орнуудад модны мөчир хугалбал цалингийн 30%-иар торгодог журам бий.
  • Өөрийн эдэлбэр газар болон орчиндоо мод тарих-  Өөрийн эдэлбэр газар болон ойр орчимдоо мод тарьж ургуулах, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Модыг ургуулахын тулд 2-3 жил тасралтгүй арчлах хэрэгтэй байна.  
  • Ухаалаг худалдан авалт хийх- Пластик тор гэх мэтчилэн байгальд хортой бүтээгдэхүүнээс татгалзах, аль болох хог хаягдал гаргадаггүй бүтээгдэхүүн худалдан авахыг эрхэмлэх. Бүсгүйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо ч мөн адил байгальд ээлтэй эсэхийг худалдагчаас лавлан асууж хэвшээрэй. 
  • Цаасыг хэмнэлттэй хэрэглэх- Ариун цэврийн цааснаас эхлээд бичгийн цаас, дэвтрийн цаас зэргийг хэмнэлттэй хэрэглэх нь ой модыг хамгаалж буйтай л адил. Та олон орны онгоцны буудал болон бусад худалдааны цэгүүд дээр "Go green" "Eco friendly" "Save trees for children" гэх мэт тэмдэглэгээнүүдийг харж байсан биз. Эдгээр нь бидэнд эко сэтгэлгээтэй байхыг сануулж байгаа юм. 

Гараа угаасны дараа цаас хэрэглэхийн оронд хатаагч ашиглаж хэвших, ашиглаагүй цаасыг хаяхгүй байх, хог хаягдлыг дахин боловсруулах гэсэн тэмдэг бүхий хогийн саванд хийж дадах зэрэг энгийн зүйлсээс ногоон сэтгэлгээ эхэлж, таныг хэр соёлч боловсон хүн болохыг харуулдаг гэдгийг битгий мартаарай.

ХОЛБООТОЙ"Ривер гарден" хотхоны ногоон орчин

Сүүлийн үед олон хэрэглэгчид болон олны танил хүмүүс ногоон сэтгэлгээтэй байхыг уриалж байгаа билээ. Тухайлбал, кино жүжигчин Леонардо Ди Каприо, Камерон Диаз гэх мэт алдартнууд өөрсдийн BMW-ийн оронд Prius машин унаж, супер топ моделиуд байгальд ээлтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож, кино од Натали Портман recycled буюу дахин боловсруулагддаг ээмэг, зүүлтээр гоёж эхлээд удаж байгаа билээ. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden