<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 20, 2017

Эзэгтэй таны гал тогоонд тохирох орчин үеийн загварын чиг хандлага

Орчин үеийн гал тогоо нь эзэгтэй таны өөрийгөө бусдад илэрхийлэх дуу хоолой болоод зогсохгүй гэр бүлдээ зориулсан сэтгэл ханамж, амьдралын хэв маяг,  интерьер дизайны мэдрэмжийг тань харуулахаас гадна хайртай хүмүүстэйгээ хамт хооллох халуун дотно харилцааны гүүр болж байх ёстой. Та ямар төрлийн интерьерийн хэв маягаар гал тогооны хэсгээ тохижуулснаас үл хамааран дараах орчин үеийн загварын шийдлүүдийг танд санал болгож байна. 

1. Цагаан өнгөөр дагнасан шийдэл

100.jpg

Сүүлийн жилүүдэд цагаан өнгийн холимог уусмалууд нь урьд өмнөхөөсөө ч илүү алдартай, эрэлт хэрэгцээ өндөртэй болсоор байна. Энэ нь сонгодог загварыг эрэлхийлэгчид болоод минималистуудын тоо өсч буйтай холбоотой. Цагаан өнгө бүхий гал тогоо нь цэвэр тохилог гэгээлэг байдлыг илтгэдэг төдийгүй классик, модерн хэв маягийн аль алинд нь гайхалтай зохицдог.

2. Smoky загварын шийдэл

Smoky.jpg

Гялалзсан шилэн савнаас эхлээд, зэс тогоо, зэс аксессуар болон цэвэр модны тусламжтайгаар та Smoky хэв маягийн гал тогоог бүрдүүлэх боломжтой. Мөн хар нүүрсээр хийгдсэн угаалтуур болоод холигч нь энэхүү хэв маягийг бүрэн илэрхийлнэ.

3. Бараан өнгийн гал тогоо 

300.jpg

Хар бараан өнгийн гал тогоо нь урт удаан хугацааны туршид, төгс төгөлдөр, сонгодог, нарийн хэв шинжийг илэрхийлсээр ирсэн. Бараан өнгийн гал тогоог бий болгохын тулд гал тогооны бүхий л тавилгыг бүхэлд нь хар бор өнгөөр дагнан сонгохоос гадна зөвхөн ханын кабинет, угаалтуур болон бусад хослолуудыг бараан өнгөөр будаж болно. Үүнээс гадна гал тогооны текний хэсгийг гялтганасан, гүн хар чулуугаар чимэглэвэл гайхалтай сайхан зохицол болдог.

 

ХОЛБООТОЙ"River garden II" хотхоны интерьер дизайны шийдэл

 

4.  Мөнгөлөг саарал өнгөний сонголт

400.jpg

Мөнгөлөг саарал өнгө нь зөөлөн, намуун тайван, баян чинээлэг байдлыг илэрхийлдэг. Интерьер дизайнерүүд орчин үед энэхүү төвийг сахисан өнгөнд ихээр анхаарал хандуулах болсон. Мөнгөлөг саарал өнгийн гал тогооны тавилгыг зөөлөн ягаан, эсвэл тод цагаан өнгөтэй хослуулж болно. Мөн угаалтуур, холигчыг ч энэхүү өнгөөр будахад тохиромжтой.

5. Эрс тэс шийдэл

500.jpg

Эрс тэс өнгөнүүдийг хооронд нь тохируулах хэв маяг хувцас, нүүр будалтаас гадна интерьер дизайны салбарт ч хүчтэй орж ирж байна. Ийм эрс тэс төрх нь эрч хүчтэй, шийдэмгий, залуу байдлыг илтгэдэг. Тансаг ханын цааснаас эхлэн хананы пильта, шалны паркетыг хүртэл геометрийн дүрс болон элдэв төрлийн хээ угалз ашиглан тод, эрс тэс өнгөөр илэрхийлж болно. Эрс тэс шийдэлтэй гал тогоо нь авангард байж болохоос гадна ямар ч дүрмэнд захирагдах ёсгүй. Тиймээс орчин үеийн эзэгтэй та өөрийн хүссэн өнгө дүрсээр гал тогоогоо тохижуулахаас эмээх хэрэггүй. 


"Интерьер ба өнгө" цахим ном

Интерьерт өнгөний гүйцэтгэх үүрэг асар их. Өнгө таны гэр бүлийн өнгө төрхийг илэрхийлэхээс гадна, таны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, хувь хүний тань талаар илэрхийлж байдаг. Та өнгө интерьерт ямар үүрэг гүйцэтгэдгийг доорх цахим номыг татсанаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Интерьер ба өнгө