<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 31, 2017

Ривер гарден хамгийн амар тайван, аюулгүй хотхон

Гэр бүлээрээ амар тайван, аюулгүй амьдрахад оршин сууж буй хотхоны харуул, хамгаалалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Ривер Гарден хотхоныг бүтээн байгуулахдаа оршин суугчдадаа хамгийн аюулгүй, тав тухтай, амар тайван орчин бүрдүүлэхийг зорьсон. 

Ривер Гарден хотхоны харуул хамгаалалт

RG1.jpg

Ривер Гарден хотхонд 24 цагийн харуул хамгаалалт тогтмол үйл ажиллагаа явуулдаг төдийгүй хотхоны эргэн тойронд дэвшилтэт технологийн камержуулалтын системийг суурилуулсан. Ялангуяа хүүхдийн тоглоомын талбай, зогсоол болон орц, лифт зэрэг газруудыг нэмэлт камержуулалтаар хангаж өгсөн. СӨХ-ны харуул хамгаалалтын албанаас орчин тойрныг 24 цагийн турш хянадаг. Мөн хотхоны оршин суугчид хотхон доторх дурын 4 камерыг сонгон өөрийн гар утаснаас болон гэрт суурилуулсан автоматжуулсан домофон системээр хянах боломжийг бий болгосон нь таны гэр бүлийн аюулгүй байдлыг хангах юм.

Мөн хотхоны төв хэсэгт байрлах оршин суугчдын болон хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбай машины хөдөлгөөнөөс бүрэн тусгаарлагдсан учир бяцхан үрс маань аливаа учрах аюул эрсдэлээс хол, амар тайван тоглох боломжоор хангагдсан.

RG ET03.jpg

ХОЛБООТОЙНэгдсэн төлөвлөлт бүхий River garden-2 хотхон

Түүнчлэн хотхоны гадна хаалга бүрт код суурилуулж, автомашины орох, гарах гарцыг чипийн системтэй бүрэн холбосон. Тиймээс хотхонд гадны машинтай хүмүүс чип уншуулахгүйгээр нэвтрэх боломжгүй. Оршин суугчдын гарц, орц, зочдын гарц, орц тусдаа байхаар төлөвлөгдсөн. Харин явган оршин суугч бүр нэвтрэх кодоор хотхон руу ордог. Эдгээр бүхий л зохицуулалт нь оршин суугчдынхаа амар тайван, тав тухтай байдлыг хангахад бүрэн чиглэж байгаа юм.


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden