<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jan 18, 2019

Ривер гарден хотхонд байрлах цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүд

Хүүхдийн суурь хүмүүжлийг аль болох багаас нь зөв тавьж өгөх нь тэдний ирээдүйд тустай гэдгийг олон эрдэмтэн судлаачид онцолсон байдаг. Сургууль, цэцэрлэг нь хүүхэд багачуудыг  ирээдүйд хэрхэн хувь хүн болж хүмүүжихийн суурийг тавьдаг хамгийн чухал үүрэгтэй газар. Сүүлийн үеийн боловсролын байгууллагуудын орчин нөхцөл харьцангуй эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан байхын зэрэгцээ бусдаасаа ялгарах олон сургалт хөтөлбөрүүдийг бий болгосоор байна. Ялангуяа цэцэрлэг бол хүүхдийн суурь хүмүүжлээ олж авах хамгийн чухал байгууллага. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ чанартай сургалттай, тохилог цэцэрлэгт явуулахыг зорьдог. Өнөөдрийн нийтлэлээрээ Ривер Гарден, Тайм Скүэр хотхонд байрлах цэцэрлэг, сургуулийн талаар танд танилцуулъя.

1. Ривер Гарден хотхонд байрлах цэцэрлэгүүд

1. "Eco Kindergarten" цэцэрлэг

Ecoo-1.jpg

"Эко Киндергартен" цэцэрлэг нь дотоод анги танхимдаа тохилог, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлсэн төдийгүй хүүхдийн боловсрол хүмүүжлийг дэмжих сургалтын хөтөлбөр, эко тоглоом, найрсаг дотно уур амьсгал бүхий орчин зэрэг олон давуу талуудтай. Тус цэцэрлэгийн чадварлаг багш, сурган хүмүүжүүлэгчид дуу дуулах, бүжиглэх зэрэг үндсэн хөтөлбөрүүдийн хажуугаар хүүхдүүдэд багаас нь байгаль дэлхийтэйгээ ойр байж, эко ногоон сэтгэлгээг төлөвшүүлэхийг зорьж ажилладаг. Тиймээс хүүхдүүдийн тарьж, арчилж ургуулдаг олон цэцэг ургамлууд тус цэцэрлэгт бий. 

Холбоо барих утасны дугаар:  8808- 4446 

Байршил: Ривер Гарден хотхон 501 байр

ХОЛБООТОЙ: Эко киндергартен цэцэрлэгийг сонгох 5 шалтгаан

2. "Дэгдүнэ" цэцэрлэг

"Дэгдүнэ" цэцэрлэг нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын  сургалтын "цөм хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн нэмэлтээр англи хэл болон баллетийн сургалтыг явуулдаг нь таны хүүхдийг биеэ даасан, урлагийн авьяастай хүн болж төлөвшихөд тодорхой хувь нэмрийг оруулах болно.

Тус цэцэрлэг нь 1,5 - 6 насны хүүхдийг бага, дунд, ахлах ангидаа элсүүлдэг ба таны бяцхан үрсийг эрүүл, тав тухтай орчин, чанартай сургалт, найрсаг, мэргэжлийн багш хамт олон хүлээж байна.

Холбоо барих утасны дугаар: 9901-6848

Байршил: Ривер гарден 2 хотхоны 319 байр

3. "Мандал" цэцэрлэг

Image result for nursery classroom

"Мандал" цэцэрлэг нь 4 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй туршлагатай бөгөөд 1 - 6 насны багачуудыг элсүүлэн 1 ангидаа 10-15 хүүхэдтэйгээр, эрүүл, тав тухтай орчинд таны хүүхдэд Япон монтессори сургалт болон шинжлэх ухаанч, техник сэтгэлгээг хөгжүүлэх STEAM сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн  бэлтгэгдсэн багш нараараа дамжуулан сургаж байна. Мөн бага ангийн хүүхдүүдээ нэмэлтээр чийрэгжүүлэх  массажинд тогтмол хамруулдаг нь Мандал цэцэрлэгт хүмүүжигч багачууд маань өвлийн улиралд ханиад томуугүй эрүүл бойжиход хувь нэмэр болдог юм.  

Холбоо барих утасны дугаар: 9923-3295

Байршил: Ривер гарден 2 хотхоны 306 байр

2.  Ривер Гарден хотхонд байрлах өдөр өнжүүлэх төв

Мэргэн бөөдий өдөр өнжүүлэх төв 

2014 оноос хойш  үйл ажиллагаагаа явуулж, эцэг эхчүүдийн итгэлийг хүлээсэн "Мэргэн Бөөдий" өдөр өнжүүлэх төв Ривер Гарден хотхонд байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. 

Тус төвд доорх насны хүүхдүүдийг элсүүлж байна. Үүнд:

  • 5-6 настай хүүхдүүд - Сургуулийн бэлтгэл ангийн хүүхдийг элсүүлэн Монгол хэл, Математик, Шатар зэрэг үндсэн хичээлүүдийг зааж байна.
  • 1-5 дугаар ангийн сурагчид- Бага ангийн сурагчдад зориулан хоцрогдол арилгах, түвшин ахиулах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Үүнээс гадна төрөл бүрийн хөгжим, IQ, зураг урлал зэрэг хичээлүүдийг программдаа тусгаж өгсөн.

Холбоо барих утас: 9928-7474

Байршил: "River Garden-2" хотхоны 405 байр 113 тоот

ХОЛБООТОЙНэгдсэн төлөвлөлт бүхий River garden-2 хотхон

Ривер Гарден хотхонд хүүхдийн сургалт, хүмүүжилд санаа зовохгүй байхад тань туслах дээрх нэр хүнд бүхий сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх төвүүд үйл ажиллагаа явуулж буй тул эрхэм оршин суугчид та бүхний алтан цагийг хэмнэнэ гэдэгт бид итгэж байна.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden