<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 1, 2019

РИВЕР ПЛАЗА АМЖИЛТТАЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД ЯМАР АЖИЛ ХИЙЖ ӨГӨХ ВЭ?

МакДоналдс милкшэйкныхээ борлуулалтыг өсгөхийг хүсч Харвардын Их Сургуулийн Бизнесийн Сургуулийн профессор Клэйтон Кристенсенд ханджээ. Тухайн үед түүний дэвшүүлсэн “хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийг ямар нэг ажил хийлгэх гэж худалдан авдаг” гэдэг онол ид гарч ирж байсан үе юм. Клэйтоны баг милкшэйк чухам ямар ажил хийдгийг ойлгохоор судалгаагаа эхлүүлж, МакДоналдсын зоогийн газарт 18 цагийн турш ажиглалт хийсний үр дүнд тухайн өдөр зарагдсан милкшэйкны тал нь өглөөний 8:30-аас өмнө зарагдсан, худалдан авагчид милкшэйкээс өөр юу ч аваагүй, тэд ганцаараа явж байсны дээр бүгд жолоо барьж явсныг олж мэдэв. Дараагийн өдөр нь судалгааны баг милкшэйк авсан хүмүүсээс чухам яагаад тийм сонголт хийснийг нь асуухад олигтой хариулт хэлэх хүн гарч ирсэнгүй. Тэгэхээр нь “Ямар ажил хийлгэж гэж авсан бэ?” гэж асуухад “Би ажил руугаа удаан давхидаг. Тэр хугацаанд намайг уйдаахгүй бас зүүрмэглүүлчихгүй байлгах нэг зүйл хэрэгтэй байдаг. Бас нэг гар жолоон дээр байхад, нөгөө гар хоосон байгаад байдаг. Жолоо барьж явахад өлсөөгүй ч 10 цагийн алдад өлсөнө гэдгээ мэддэг. Тиймээс, тэр үед ходоодонд байж байх ямар нэг юм хэрэг болдог. Тийм учраас милкшэйк авдаг юм байна гэж хариулжээ.  

Харин Ривер Плаза орон сууцны цогцолбор танд ямар ажил хийж өгөх вэ?

НАРИЙН БИЧИГ

importance-of-a-singapore-company-secretary

Барилгын 1-4 давхарт хувийн болон гэр бүлийн бүхий л хэрэгцээгээ хангах дэлгүүр, энтертэйнмэнт үйлчилгээнүүдээс гадна бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэхэд дөхөм болох нөхцөл боломжууд нэг дор төвлөрсөн байх учир та гэрээсээ холдохгүйгээр, зарим ажлаа амжуулах боломжтой. Нэг газраас нөгөө руу яарах, товлосон цагтаа амжих гэж сандрах, түүнээс үүдэлтэй стрэсс бухимдлыг та мэдрэхгүй. Оршин суугчдад зориулсан ажлын өрөө, хурлын танхим, уулзалтын танхимуудыг ашиглаж болно. Эсвэл та зарим нэг ажилтнуудаа аваад ирсэн ч болно. Товчхондоо, гэрийнхээ хаалгаар гараад л ажлаа амжуулж эхэлнэ.

 

БИЕ ХАМГААЛАГЧ

security-guard

Ривер Плаза цогцолборт суурилуулах гэрийн ухаалаг автоматжуулалтын систем таныг болон таны гэр бүлийг аюулгүй, тав тухтай, сэтгэл тайван, санаа амар байлгана. Та хотхонд суурилуулсан камернуудаас дурын 4 камераа сонгож хянах, утаснаасаа лиффтэй дуудах,  24 цагийн турш ажиллах,  гэрт тань учрах аливаа эрсдэлийг эзгүй байсан ч гар утаснаасаа хянах зэрэг үйлчилгээг Ривер плаза сонгосноор та хүртэх юм.

 

ХУВИЙН УУШИГНИЙ ЭМЧ

Depositphotos_132925148_l-2015-1100x734

Ривер Плаза хотхон Монголын №1 Ногоон Хотхон болох Ривер Гарден, Тайм скүэр хотхонтой хөрш зэргэлдээ орших бөгөөд Ривер Плаза хотхоны нийт талбайн 50 хүртэлх хувийг эзлэх бие даасан ногоон байгууламжтай. Тэр хавийн ногоон байгууламжийн хэмжээ нэмэгдсэнээр, түүний шингээх нүүрстөрөгч, үйлдвэрлэх хүчилтөрөгчийн хэмжээ, оршин суугчийн ая тух дагаад нэмэгдэхээс гадна байгальд ойр амьдрах боломжийг олгоно. Шотландад байгальд цагаа өнгөрүүлэхийг эмчилгээний нэг хэсэг болгон зөвлөдөг болсон цаг үед гэрийнхээ хаяанд ус, ногоон байгууламж, цэвэр агаарыг мэдрэх нь том давуу тал болно.

Ривер Плаза хотхоны ногоон байгууламж

§  Тав тухтай амрах хэсэг

§  Сүүдрэвч, амран суух сандал

§  Хиймэл нуур

§  BBQ грилл

§  Тоглоомын талбай

§  Ногоон байгууламж

Энд та гэрийнхэнтэйгээ, найз нөхөд, хүрээллийнхээ хүмүүстэйгээ тав тухтай цагийг өнгөрүүлнэ. Ногоон байгууламж нь орон сууцны өнгө төрх үзэмжийг нэмэхээс гадна эрүүл эко, аюулгүй орчинг бүрдүүлнэ.  Тэр хэмжээгээр, таны орон сууцны үнэ цэнэ жилээс жилд өсөн нэмэгдэх болно.

Барилгын дээвэр дээр нисдэг тэрэг буух талбай

Нисдэг тэргээр гэртээ харьж, ажилтай явтал ч өдий байхаа гэж бодож байгаа бол 12 жилийн өмнө хүн төрөлхтөн ухаалаг утастай танилцаж байсныг санаарай. Нисдэг камер-дрон өнөөдөр ямар түвшинд хөгжсөнийг бодоорой. Нисдэг тэрэг биш нисдэг машинаараа, хүн тээврийн дроноор гэртээ ирж, ажилдаа явах цаг тийм ч хол биш байх.

 

БОЙДАА

image

Ривер Плаза хотхоны оршин суугч болсоноор гэр цэвэрлэх, хүүхэд цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч, авах, машин угаах, хүнс цуглуулах, хими цэвэрлэгээнд хувцас өгөх ба авах, зоогийн газар захиалга өөх, дэлгүүр явж, гэр ахуйн эд зүйлс худалдан авчирах гэх мэт олон үйлчилгээг Smart Concierge үйлчилгээгээр буюу ганцхан утас цохиод л Ривер Плаза орон сууцанд байрлах мөн River Street дэх худалдаа үйлчилгээний төвүүдээс авах боломжтой.

 


"RIVER PLAZA" бизнес ангиллын орон сууц

RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 168 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.

New Call-to-action