<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 20, 2018

Стефано Боэригийн анхны модоор бүрхэгдсэн орон сууцны төсөл

Италийн архитектор Стефано Боэри нь Айндховен дахь нийтийн орон сууцанд ой модны загварыг оруулж хямд боломжийн өртгөөр ногоон байшинд амьдарч болохыг хүн төрөлхтөнд харуулж чадсан.

Модоор хучигдсан барилга , ногоон барилга , босоо ой , эко барилга , Стефан Боэрэ , Трудо төсөл , Айндховен барилга

Модоор бүрхэгдсэн барилгыг нэршлээр нь босоо ой гэж дуудаг байна.

Тэрбээр нь өмнө Милан хотод Боост Вертикали гэх цөөн хүн амьдрах боломжтой модоор бүрхэгдсэн тагттай барилгыг бүтээж байсан бөгөөд үүнтэй адил шинээр Трудо босоо ой хэмээх нэртэй 19 давхар бүхий барилгыг барихаар төлөвлөжээ. Өмнө нь хүмүүс энэ төрлийн барилгыг ашиг олох гэж барьдаг байсан бол энэ удаагийн төсөлд Голландын амьдралын боломж доогуур бүлэгт зориулж 125 айлын орон сууцыг боломжийн үнээр түрээслэхээр болжээ. Эдгээр орон сууц нь дотроо нэг унтлагын өрөөтэй учир голдуу ганц бие ажилчид, хосууд, залуучуудад тохиромжтой юм. Трудо ойн фасадын техникийн шийдлийг нь оновчтойгоор шийдэж, зохих төсөвтөө багтаан, угсармал байдлаар барихаар төлөвлөсөн.

ХОЛБООТОЙ : Дэлхий дээрх шилдэг ногоон барилгуудын жишээ

Модоор хучигдсан барилга , ногоон барилга , босоо ой , эко барилга , Стефан Боэрэ , Трудо төсөл , Айндховен барилга

Стефано Боэри нь өөрийн өмнө нь хийсэн Айндховен өндөр барилгаа "Уур амьсгалын өөрчлөлт, орон сууцны хомстолтой асуудлуудыг хослуулан шийдэж болно гэдгийг баталсан" гэж хэлж байжээ.

Шинээр хийгдэх барилга нь 75 метрийн өндөр, тагттай ба 70-д өөр төрлийн ургамал, модыг дотор нь байрлуулах юм. Мөн орон сууц болгон 50 м2 бүхий талбайтай бөгөөд 4 метр квадрат тутамд нь 1 мод болон ургамал, бут сөөг тарьсан байхаар төлөвлөжээ.  Үүний үр дүнд нийт 125-д  мод болон 5200 гаруй ургамлыг тарих боломжтой болж байгаа юм.

Стефано Боэри  нь Голландын Утрехт хот, Швейцарийн Лозанн хот, Хятадын Нанжин зэрэг хотуудад ойгоор бүрхэгдсэн орон сууцуудыг барьж дууссанаасаа хойш олон тооны ургамлаар бүрхсэн байгууламжуудыг нэмж барихаар төлөвлөж байна. Мөн тэрбээр хэвлэл мэдээлэлд Хятадад босоо ойгоор хотыг бүхэлд нь хамруулах талаар болон Ангараг гариг дээр колони байгуулах тухай хачирхалтай гэмээр алсын хараагаа танилцуулж байжээ.

Ногоон орон сууц , Модоор хучигдсан барилга , ногоон барилга , босоо ой , эко барилга , Стефан Боэрэ , Трудо төсөл , Айндховен барилга

Тухайн архитекторуудын хийж буй босоо ойн гол зорилго нь хүн болон байгаль орчныг хотод хамтдаа оршин байх боломжийг олгох бөгөөд үүний үр дүнд ногоон байгууламж нь агаарын бохирдолд эерэгээр нөлөөлөн байгаль орчинд ээлтэй байж чадах юм.

Мөн тухайн багынхан шинээр хийх гэж буй Трудо төслөөрөө жилд 50 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд цэцэг ургамлууд их байх нь хотын чимээ шуугианыг багасгахад тусалдаг гэдгийг эрдэмтэд нотолжээ.

ХОЛБООТОЙ : Таныг Монголын №1 ногоон хотхон River Garden- ны шоурүүмээр зочлохыг урьж байна


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden