<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 29, 2017

Улс төрөөс гадна таны анхаарах ёстой 3 зүйл

 Улс төрийн сонгууль дөхөж хаа сайгүй сонгуулийн хар цагаан пи-ар эхэлсэн энэ үед улс төрөөс гадна анхаарах ёстой хэдэн зүйл байдгийг энэхүү нийтлэлдээ тусгаж байна.

1. Сонгуульд саналаа өгөх

Сонгуулийн үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл дунд дарагдсан, залхсан олон иргэд бий. Гэхдээ ирээдүйгээ хэрхэн шийдэх эсэх нь бидний хийж буй сонголтоос хамаарна. Тиймээс сонгуулийн насны хүн бүр сонгуульд идэвхтэй оролцон саналаа өгөх цаг ойртож байна. Сүүлийн үед Монгол улсад гэлтгүй дэлхий дахинаа залуусын улс төрийн идэвх буураад байгаа билээ. Иймд ихэвчлэн ахимаг болон дунд насны хүмүүс улс оронд хамааралтай асуудлуудад түлхүү анхаарал хандуулж байна. Тухайлбал,  Их Британийг Европын холбооноос гаргах тухай санал асуулгад 18-24 насны залуусын ердөө 30 гаруй хувь нь оролцсон байна. Харин одоогоор энэхүү шийдвэр зөв эсэх нь эргэлзээтэй байгаа билээ. Тиймээс иргэн бүр, залуус бүр сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг, дор хаяж ирцээ бүртгүүлээд гарахыг уриалж байна.jpg

Сонгуулийн үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл дунд дарагдсан, залхсан олон иргэд бий. Гэхдээ ирээдүйгээ хэрхэн шийдэх эсэх нь бидний хийж буй сонголтоос хамаарна. Тиймээс сонгуулийн насны хүн бүр сонгуульд идэвхтэй оролцон саналаа өгөх цаг ойртож байна. Сүүлийн үед Монгол улсад гэлтгүй дэлхий дахинаа залуусын улс төрийн идэвх буураад байгаа билээ. Иймд ихэвчлэн ахимаг болон дунд насны хүмүүс улс оронд хамааралтай асуудлуудад түлхүү анхаарал хандуулж байна. Тухайлбал,  Их Британийг Европын холбооноос гаргах тухай санал асуулгад 18-24 насны залуусын ердөө 30 гаруй хувь нь оролцсон байна. Харин одоогоор энэхүү шийдвэр зөв эсэх нь эргэлзээтэй байгаа билээ. Тиймээс иргэн бүр, залуус бүр сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Харин сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлсэн бол зуны дэлгэр цагийг гэр бүлээрээ аялж, зугаалж өнгөрүүлэхийг танд зөвлөж байна.

2. Гэр бүлийн дулаан уур амьсгалыг бүрдүүлэх

Өнөөгийн чухал асуудлуудын нэг болоод буй улс төрийн сонгуулийн хажуугаар гэр бүлийн харилцаандаа .jpeg

Гэр бүл гэдэг хэдийд ч бие биенээ түшиж халамжлах хүмүүсийн нэгдэл байдаг тул гэр бүлийн гишүүд бие биедээ хангалттай цаг гаргах нь чухал. Ялангуяа гэр бүлдээ тав тухтай орчныг бүрдүүлж, үнэ цэнэтэй цагийг өнгөрүүлэх төлөвлөгөөг хамт гаргах хэрэгтэй. Амралт зугаалгын цаг ирж буй энэ үед гэр бүлээрээ аялах, зугаалахыг танд санал болгож байна. Харин аялал зугаалгаар явахдаа байгаль, орчноо хайрлан хамгаалахыг мартаж болохгүй.

ХОЛБООТОЙ: Гэр бүлээрээ аялахад тохиромжтой 5 газар

3. Хувь хүний ёс зүй, хүнлэг сэтгэлийг бий болгох

Өнөөгийн нийгэмд ёс зүй, хүнлэг сэтгэлээ умартан яваа хүмүүс цөөнгүй бий. Аливаа албан тушаал байр суурин дээр очиход хувь хүний, ёс зүй болоод хүнлэг сэтгэл ямар байгаагаас их зүйл хамаарна. Хувь хүний ёс зүй гэдэг нь тухайн хүний нийгмийн харилцаан дахь үйл хөдлөлийг тодорхойлогч хүчин зүйлийн нэг. Харин хүнлэг сэтгэл хэмээх ойлголт дотор хүн хүнээ хайрлах хүндлэх сэтгэл болон хүн чанарын тухай асуудал бүхэлдээ багтана. Нинжин сэтгэл гэдэг бол хүн чанарыг тэтгэх ширгэшгүй ундарга. Сүүлийн үед хүнлэг сэтгэл, ёс зүй хэмээх ойлголт улам бүр бүдгэрээд байгаа мэт санагдаж буй бол нийгмийг бүрэлдүүлэгч хэсэг болох хувь хүмүүс бид ёс зүй, хүнлэг сэтгэлээ улам бүр тордон, бие биедээ гэрэл гэгээтэй, амар тайван нийгмийг бэлэглэж амьдрах нь улам бүр чухал болоод буйг илтгэж байна.


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden