<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 10, 2019

Хотхоны соёлоос Хотын соёл эхэлдэг

Соёл гэдэг ойлголтыг бид өнөөдөр нийгмээрээ ярьж, бичдэг болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний амьдрал хот хөдөөгүй суурьшмал соёл руу шилжиж хотын соёл гэх асуудал хүн бүрийн сэдэв болсон.

ХОТХОНЫ СОЁЛООС ХОТЫН СОЁЛ ЭХЭЛДЭГ

Хотын соёл нь өөрөө хамтын хариуцлага, нэгдэн нийлэх чадвар дээр суурилж байдаг тул орчин үеийн хотын соёлыг хэвшүүлж, хэдэн мянган жилийн суурьшмал соёлт хөгжингүй орнуудын эгнээнд очиход нийслэл, хот, аймаг суурин газар гэлтгүй иргэн бүрийн ухамсарт үйл ажиллагаа, хувь хүний соёл, амьдралын хэв маяг, хандлага чухал юм.

Нийтээрээ амьдрах соёлыг хэвшүүлэхийн тулд бид өдөр тутамдаа ажиллаж амьдарч буй орчиндоо бусдад төвөг учруулахгүйгээр зөв боловсон амьдрах нь зүй ёсны шаардлага юм. Иймд хотын соёлын эхлэл нь тань амьдарч буй хотхоноо хайрлах сэтгэлгээнээс эхлэлтэй.

ХОТХОНЫ СОЁЛООС ХОТЫН СОЁЛ ЭХЭЛДЭГ

Үүний тулд хувь хүн бүр өөрөөсөө эхэлж, үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэн би гэдэг үзлээс илүү бусдын төлөө сэтгэж, нийгэмдээ юу хийж чадах вэ гэдгийг бодох нь зүйтэй болов уу. Мөн олон нийтийн дунд биеэ зөв авч явж, бусдад саад учруулах үйлдэл хийхгүй байх, ил задгай шүлс, хогоо хаяхгүй, бусдадаа үлгэрлэж, байгаль дэлхийгээ хүндэлж харьцах нь эргээд бидний ирээдүйн нийгэм түүний хэрээр сайхан байх үндэс бүрдэнэ.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн газар биеэ зөв авч явах, гэрийн тэжээвэр амьтдыг зохистойгоор салхилуулах, тарьсан мод бут, ногоон зүлгийг хайрлан хамгаалах, автомашинаа зогсоолд зөв байрлуулах, хөршүүдээ хүндэтгэн хотхонд дуут дохио оройн цагаар чанга дуу шуугиан гаргахгүй байх, бусдын эд хөрөнгийг цай сүүний дээжээрээ мялаалгүй, бусдын хөдөлмөрийг үнэлж зөв боловсон амьдрах нь 21-р зууны соёлтой иргэн, сайн хөршийн зөв үйлдлүүд билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам цахим орчин хөгжихийн хэрээр бидний амьдралын хэв маяг өөрчлөгдөн ихэнхи хугацааг сошиалд өнгөрөөдөг болсон. Үүнийгээ дагаад бид гадна орчинд төдийгүй сошиал орчинд ч үзэл бодлоо зөв илэрхийлж, бусдын үзэл бодлыг хүндэтгэн харьцах нь орчин цагийн иргэнд байх ёстой бас нэгэн соёл юм.

ХОТХОНЫ СОЁЛООС ХОТЫН СОЁЛ ЭХЭЛДЭГ

Дээрх дурдагдсан зүйлс нь иргэн, хувь хүнд байх ёстой наад захын соёлууд бөгөөд иргэд бид амьдрах орчноо хайрлан хамгаалахад суралцаж, “ Бидний хотхон-Бидний гэр ” гэх  сэтгэлээр хотхондоо хандаж, оршин суугчид нэгнээ хүндэлсэн найрсаг, ээлтэй, өдөр тутамдаа соёлтой орчныг бүрдүүлэх нь бидний толь болсон ирээдүй үр хойч маань хотоо, хотхоноо хайрладаг сэтгэлгээтэйгээр төлөвших үндэс болох билээ.

 

Соёлтой иргэн хотын баялаг