<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 7, 2017

Хуримын дараа гаргах 3 чухал шийдвэр

Хурим гэдэг хүний амьдралдаа гаргадаг хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Энэхүү чухал өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийн тулд хуримын хосууд ихээхэн цаг хугацааг зориулдаг билээ. Харин энэхүү том баяр ёслол болж өнгөрсний дараа шийдвэрлэх асуудлууд нэлээд олон бий.

1.Бал сарын аялалд гарах

honeymoon.jpeg Нижгэр хуримыг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсний дараа залуу хосууд бие биедээ цаг гаргах хэрэгтэй. Үүний тулд хуримын дараа хоёулахнаа хаа нэг тийшээ явж, бал сараа аз жаргалтай өнгөрүүлэх нь та хоёрын амьдралд гайхалтай дурсамжийг үлдээх болно. Бал сарын аялалаараа хаашаа явахаа шийдээгүй байгаа бол .jpeg

Нижгэр хуримыг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсний дараа залуу хосууд бие биедээ цаг гаргах хэрэгтэй. Үүний тулд хуримын дараа хоёулахнаа хаа нэг тийшээ явж, бал сараа аз жаргалтай өнгөрүүлэх нь та хоёрын амьдралд гайхалтай дурсамжийг үлдээх болно. Бал сарын аялалаараа хаашаа явахаа шийдээгүй байгаа бол бидний өмнө бэлтгэсэн Гэр бүлээрээ аялахад тохиромжтой 5 газар, Жил бүр хамгийн их жуулчин очдог 5 орон нийтлэлүүдийг уншихыг танд санал болгож байна. 

2. Байр орон сууц худалдан авах

Бал сарын аялалын дараа гаргах чухал шийдвэрүүдийн нэг бол хаана амьдрахаа шийдэх явдал юм. Байр худалдан авах тэр тусмаа анхны орон сууцаа сонгоно гэдэг нь ихээхэн хариуцлагатай ажлуудын нэг. Хэрэв та хараахан орон сууцаа сонгож амжаагүй байгаа бол аль болох чанартай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байрыг сонгох нь зүйтэй. Мөн ойрын жилүүдэд үр хүүхэдтэй болох магадлал өндөр тул аль болох цэвэр агаартай бүсэд байрлалтай орчин нөхцөл сайтай нар сайн тусдаг байршлыг сонгох, мөн хүүхдийн тоглоомын талбай болоод ойр хавийн сургууль, цэцэрлэг худалдаа үйлчилгээний төвлөрөл, ногоон байгууламж зэргийг анхааран хүүхдэд ээлтэй орчныг сонгоорой. Ингэснээр таны цаг завийг хэмнэн, амьдралыг тань хөнгөвчлөх боломж бүрдэнэ. 

ХОЛБООТОЙ: Хүүхдээ хүмүүжүүлэхэд орчин хамгийн чухал

3. Гэрийн тавилга, дизайныг сонгох

Байр, орон сууц худалдан авсны дараа түүнд тохирох тавилгыг сонгох нь ихээхэн цаг хугацаа шаарддаг. Тиймээс хамгийн түрүүнд гэр бүлийн гишүүд ямар төрлийн интерьер дизайнаар гэрээ тохижуулах хүсэлтэй байгаагаа зөвшилцөх нь чухал. Тавилганы загвар жил бүр шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Өнгөрсөн онд л гэхэд А.jpg

Орон сууц худалдан авсны дараа түүнд тохирох тавилгыг сонгох нь ихээхэн цаг хугацаа, мэдрэмж шаарддаг. Тиймээс хамгийн түрүүнд гэр бүлийн гишүүд ямар төрлийн интерьер дизайнаар гэрээ тохижуулах хүсэлтэй байгаагаа зөвшилцөх нь чухал. Тавилгын загвар жил бүр шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг. Өнгөрсөн онд л гэхэд Арт Деко болон байгалийн элемент түлхүү оруулсан тавилга зах зээлд голлох байр суурийг эзэлж байсан бол энэ онд залуус минимал хэв маягийг ихээхэн сонирхох болсон. Тиймээс өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн тохирох тавилгаа сонгохыг зөвлөж байна. Зарим барилгын компаниуд байр захиалах үед танд интерьер дизайны өөр өөр сонголтуудыг санал болгодог. Тиймээс захиалж буй барилгын компаниас өөрийн хүсэлтээр дотор заслаа хийлгүүлэх болон тавилгын сонголт бий эсэхийг лавлаарай.

ХОЛБООТОЙ: Залуу гэр бүлүүдэд тохиромжтой орчин үеийн интерьер дизайны шийдлүүд 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden