<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jul 1, 2019

Үнэ ба үнэ цэнийн ялгаа

Үнэ болон үнэ цэнийн ялгааг ярихын өмнө сонголтын тухай ярих хэрэгтэй болно. Бид өдөр тутамдаа энгийн сонголтоос эхлээд асар том хариуцлага дагуулсан үр дагавартай сонголтуудыг хүртэл хийх болдог. Бидний өнөөдөр хаана байгаа, ямар үнэ цэн хэрхэн бүтээж, ямар амьдралаар амьдарч байгаа нь өнөөдрийг хүртэл хийсэн сонголт, гаргасан шийдвэрүүдийн үр дүн юм.

Үнэ, Үнэ цэнэ

 

Аливаа чухал сонголтыг хийхдээ:

1) Үүний үр дагавар буюу богино болон урт хугацааны үнэ цэн нь юу байх вэ?

2) Таны шийдвэр өөр нэг хүн, ямар нэг зүйлтэй холбоотой байх эсэхийг чухалчилж үзэх хэрэгтэй.

Бид сонгосон сонголт, гаргасан шийдвэр бүртээ цаг хугацаа, сэтгэл, хүч хөдөлмөр, үнэ мөнгө гэх мэт зүйлийг харилцан адилгүй зориулдаг.

Үнэ бол төлж байгаа мөнгө, үнэ цэн бол харин авч байгаа зүйл гэж алдарт Уоррен Баффет хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн төлсөн үнэ маргаашийн үнэ цэнийг бүтээж чадаж байвал бид тухайн үнийг төлдөг буюу сонголтоо хийж шийдвэрээ гаргадаг. Ажил, амьдралдаа тэр бүрчлэн эдгээр ойлголтуудын харилцан уялдаа холбоо болон ялгаанд анхаарахгүй, ойлгохгүй байх нь элбэг.

Үнэ, Үнэ цэнэ

 

Энэ нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Жишээ нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тодорхой дүнтэй мөнгийг төлөх нь боломжийн гэж бид бодож буй бол энэ нь үнэ цэнийг илэрхийлнэ. Үнэ бол мэдээж ойлгомжтой. Уг бүтээгдэхүүнийг зарж борлуулж буй газрын санал болгож буй үнийг хэлнэ. Бидэнд худалдан авалт хийх хэрэгцээ байгаад үнэ цэн нь үнэтэй тэнцүү эсвэл илүү өндөр байгаад бас дээр нь төлөх мөнгө байвал худалдан авах шийдвэрийг гаргана.

Үнэ ихэнх тохиолдолд бүх хүмүүст ижил байдаг бол үнэ цэн, үнэлэмж, сэтгэл ханамж нь хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Төлбөрийн боломж мэдээж бидний худалдан авалтын шийдвэрт нөлөөлдөг. Гэхдээ боломжгүй байна гэдэг нь тухайн бүтээгдэхүүний үнэ цэнийг багасгадаггүй ажээ. Нөгөө талаас нь харвал тухайн бүтээгдэхүүний үнэ нь үнэ цэнийг нь шууд өөрчилдөггүй. Бид тухайн бүтээгдэхүүнд хэдийг төлбөл боломжийн бэ хэмээн үнэ цэнийг нь тогтоосны дараа санал болгож буй үнэ хэр тохиромжтой байгааг харьцуулдаг. 

Үнэ, Үнэ цэнэ


Хэрэглэгч үнэ цэнийг тооцоолохдоо маш олон төрлийн ялгаатай хүчин зүйлсийг тооцдог болохыг бид дээрх жишээнүүдээс харсан. Энд цаг хугацааны хүчин зүйлс ч бас чухал. Жишээ нь: орон сууц худалдаж авахад ирээдүйд уг үл хөдлөхийн үнэ хэр өсөх  магадлалтай вэ гэдгийг тооцох нь маш чухал. Ирээдүйд үнэ нь өсөх магадлалтай үл хөдлөхийн үнэ цэнэ илүү өндөр байж чадна.

Тиймээс аливаа томоохон шийдвэр гаргахдаа богино хугацааны үр дүнг харахаас  илүү таны хөрөнгө оруулж буй  тэр зүйл урт хугацаандаа ямар үнэ цэн өгч чадах вэ гэдгийг үнэлж үнээс илүү үнэ цэн дээр тулгуурласан сонголт хийх нь ирээдүйн илүү их өгөөжийг авчрах түлхүүр болох билээ.


"RIVER GARDEN" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “RIVER GARDEN” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид RIVER Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden