<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 4, 2017

Хүүхдийн ирээдүй хүрээллээс хамаарна

Хүүхдийн ирээдүй хүрээллээс хамаарна

Хүүхдийн хүмүүжилд аав ээж ахан дүүс хамгийн ихээр нөлөөлдөг. Хоолоо зөв идэх, гараа угаах, хувцсаа эвхэх, хүнтэй мэндлэхийг бид л үлгэрлэн харуулж сургадаг. Гэхдээ хэний ч заагаагүй үгийг хэлж, хэний ч заагаагүй үйлдэл хүүхэд тань үзүүлж эхлэхийг нэг биш удаа анзаарсан л байх.

Бүх л эцэг эхчүүдийн мөрөөдөл нь хүүхдээ боловсролтой, хүнлэг энэрэнгүй хүн болгох байдаг болов уу. Гэвч тэр болгон хүслээр болохгүй тохиолдол ч байна, нөгөө талаас эцэг эхийнхээ хүссэнээр төлөвшин, өсөн том болж байгаа хүүхэд ч байна. Яагаад? Энэ бүхэн тухайн хүний ертөнцийг үзэх үзэл, хандлагатай холбоотой. Тэгвэл энэ бүгдийг хэн суулгаж өгдөг вэ?

 Бага балчир насандаа буюу хоёроос найман насандаа тэд аливаа зүйлийг хамгийн хурдан сурдаг тиймээс өссөн .jpeg

Бага балчир насандаа буюу хоёроос найман насандаа тэд аливаа зүйлийг хамгийн хурдан сурдаг тиймээс өссөн орчныхоо уур амьсгал, харилцааг шууд хүлээж авдаг. Тиймээс тухайн хүүхдийн хүрээлэлд байгаа бүхэн түүнийг ямар зан араншинтай ямар хүн болоход нь бага багаар нөлөөлдөг байна. Үүнд гэр бүлээс гадна хөршилж байгаа айл, цуг тоглодог хүүхдүүдийн нөлөөлөл нэлээдгүй их.  Хэдийгээр та тэдэнтэй эелдэг зөөлөн харьцдаг байлаа ч хамт тоглох найз, хөршийнхөө ах эгч нарын гаргаж байгаа сөрөг үйлдлээс тэд юу сурч авдаг бол. Тиймээс ямар айлтай хөрш болох нь хүүхдийн хүмүүжилд тодорхой хувиар нөлөөлдөг байх нь ээ.

ХОЛБООТОЙ: Хүүхдэд ээлтэй River Garden хотхон

Одоо үед хүмүүс орон сууц худалдан авахдаа гадна тохижилт орчин, чанар, хотхоны өрхийн тоо, байршил гэх хүчин зүйлүүдээс гадна хөршийн мэдээллийг их сонирхох болсон нь үүнтэй холбоотой байж болох юм. Хөрш айлаа зөв сонгоно гэдэг одоо үед нилээн ярвигтай асуудал. Учир нь орон сууцанд байгаа тэр их айлын мэдээллийг мэдэж судална гэдэг хэцүү. Хэрэв тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн хобоо сайн ажилладаг бол энэ талаар мэдэх нь тийм ч хэцүү биш болов уу.


Өнөө цагийн аав ээжүүд өглөөнөөс орой хүртэл ажиллан хүүхдийнхээ хүмүүжилд төдийлөн хангалттай цаг гаргаж чадахгүй байх тохиолдолд таны хүүхэд таниас биш бусдаас суралцаж байдаг. Тиймээс хүүхдийг зөв хүн болгож хүмүүжүүлэхэд хүрээлэл гэх зүйл хамгийн их нөлөөтэй байдаг тул эцэг эхчүүд хамгийн түрүүнд хүүхдийнхээ цагийг хамт өнгөрүүлж буй найз нөхөд хүрээлэлд анхаарах нь чухал юмаа.

River Garden