<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 11, 2021

Хүүхдийн тоглоомын талбайн оновчтой төлөвлөлт

Тоглоомын талбай нь хүүхдийн оюун ухаан, бие махбод болон сэтгэл санааны хөгжлийг бүтээлч байдлаар хөгжүүлэхэд тусладаг хүүхэд хөгжлийн нэгэн чухал зүйл юм. Хүүхдүүд бага, балчир байхаасаа эхлэн эргэн тойрныхоо зүйлсийг тоглоомоор дамжуулан ойлгон хүлээн авч, өөрийн мэдлэг туршлагыг гадаад ертөнцөд тоглоомын аргаар дахин бүтээж, өөрийгөө илэрхийлэх аргад суралцахад нь тус дэм болдог.  Тоглоом тоглож байхдаа хүүхэд:

  • Бусадтай харилцах, хамтран ажиллах
  • Бие бялдрын хөгжил сайжирч идэвхтэй байдал нэмэгддэг
  • Сорилт, эрсдэлтэй нүүр тулгарч, даван туулах
  • Бүтээлч сэтгэлгээ, урам сэтгэмжээ хөгжүүлэх
  • Бусадтай учир зүйгээ олох, эд зүйлсээ хуваалцах гэх мэт олон зүйлсийг сурч, мэдэж байдаг.

Иймээс хүүхдийн тань хөгжлийн чухал хэсэг болох эрх дураараа тоглож наадах тоглоомын талбай ямар төлөвлөлтийг тусгасан байх шаардлагатай вэ?

Хүүхдийн тоглоомын талбайн төлөвлөлт:

  • Хүртээмжтэй байдал

Үүнд тоглоомын зай талбай, багтаамжаас гадна хөгжлийн ялгаатай хүүхэд тоглох стандартын шаардлагыг хангасан орчныг тоглоомын талбайд бүрдүүлсэн байх.

  • Нас насанд тохирсон байх

Хүүхдийн тоглоомын талбайд “бага насны хүүхэд”, “Сургуулийн өмнөх насны хүүхэд”, “Сургуулийн насны хүүхэд” гэсэн тоглоомыг насны ангиллаар хуваарилан суурилуулж, бут сөөг, сандал зэргээр зааглах хэрэгтэй байдаг. Энэ нь хурдтай гүйж байгаа том хүүхдүүд жижиг хүүхдийн талбайд ороход хөдөлгөөний хурдыг багасгаж хүүхэд бэртэж гэмтэх эрсдэлийг бууруулдаг. 

  • Ажиглах, харж хандах боломж

Хэдийгээр тоглоомын талбай нь аюулгүй ажиллагааны заавар стандартаар бүтээгдэж, суурилуулагдаж, ашиглагдаж байгаа ч хүүхдэд эрсдэл учруулах боломжтой байдаг. Иймд тоглоомын талбайд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ харж хандах тоглоомын талбайн орчинд нэвтрэх боломжтой байх шаардлагатай. Хүүхэд харагдах боломжийг хамгийн сайн байлгах хэрэгтэй юм. 

  • Санамж болон мэдээлэх тэмдэг

Тоглоомын загвар болоод хамрах хүрээний талаар мэдээллийг тоглоомын талбайн орчинд (орц, гарц) болон тоглоомын дээр байрлуулсан байна. Санамж болон мэдээлэх тэмдэг нь асран хамгаалагч нарт тоглоомыг хэрхэн тоглох болон хэдэн настай хүүхэд тоглоход тохиромжтой талаар зааварчилгааны мэдээлэл өгсөн байх хэрэгтэй. 

  • Байгалийн хүчин зүйлсийг оруулсан байх

Тоглоомын талбайн хувьд аюулгүй байдал гол хүчин зүйл мөн хэдий ч бас нэгэн чухал шийдэл бол байгалийн орон зайг төлөвлөх юм. Байгалийн элементүүд болох элс, чулуу, ургамал, мод зэргийг судлан мэдэрснээрээ хүүхэд шинэ зүйлсийг нээн хөгжих боломж бүрддэг. Иймээс хүүхдийн тоглоомын талбайд байгалийн хүчин зүйлсийг оруулсан байх хэрэгтэй. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ТА АЮУЛГҮЙ ОРЧИНД ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

Хүүхдэд зориулсан аюулгүй тоглоомын талбай төлөвлөх нь

“Хүүхдийн тоглоомын талбайд аюулгүй байдал чухал боловч тоглоомын талбайн төлөвлөлтийн цорын ганц хүчин зүйл бол биш”

Хүүхэд бол танин мэдэж буй бяцхан ертөнц. Тэрхүү ертөнцийг хэрхэн илүү хөгжих, танин мэдэх боломжийг нь хангаж өгсөн хүүхдийн тоглоомын талбайн шийдэл нь хүүхдийн хөгжилд оруулж буй үнэт хөрөнгө оруулалт болдог. Иймээс хүүхдийн тоглоомын талбайд сонирхолтой, адал явдалтай, өвөрмөц шийдлийг тусгах хэрэгтэй. Мөн дээр дурдсан хүртээмжтэй, хүрээлэн буй орчны ландшафтдаа тохирсон байгалийн хүчин зүйлсийг шийдсэн, хүүхдийн аюулгүй байдал болон эцэг эхийн хянах боломжийг хангасан байдал маш чухал шүү.


GARDEN CITY 2 хотхоны танилцууга 

NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.Garden City