<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 16, 2017

хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулах 5 арга зам

Хүүхдийн ирээдүйг аль болох багаас нь төлөвлөн хэрэгжүүлэх нь чухал. Эцэг эх бүр хүүхдийнхээ ирээдүйд санаа тавьж байдаг хэдий ч үүнийгээ яг ямар арга замаар хэрхэн шийдвэрлэх эсэхээ тэр бүр мэддэггүй. Тэгвэл эцэг эхчүүдэд хандан хүүхдийнхээ ирээдүйд хэрхэн хөрөнгө оруулж болох талаар мэдээллийг хүргэе.

1. Хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах

Хүүхэд эрүүл байна гэдэг хамгийн чухал. Хүүхдийг багаас нь амин дэмийн дутагдалгүй, рахитгүй, бат бэх шүдтэй, сэргэлэн цовоо байлгахад анхаарах хэрэгтэй. Төрсөн цагаас эхлэн хүүхдийг хөхөөр зөв хооллохоос гадна түүний бие махбодын онцлогт тохируулан хувцаслах гэх мэт бусад чухал асаргааг зөв хийх нь нэн чухал. Мөн хүүхдийг байнга цэвэр агаарт гаргаж байхын хажуугаар нянгийн халдвараас сэргийлэн цэвэр цэмцгэр ногоон байгууламж бүхий орчинд салхилуулж байх хэрэгтэй. "Эрүүл биед саруул ухаан оршино" гэсэн үгийн адилаар Хүүхдээ эрүүл чийрэг өсгөнө гэдэг тэдний ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. 

 

2. Хүүхдийн хүмүүжилд хөрөнгө оруулах

Хүүхдээ зөв хүмүүжүүлнэ гэдэг бас л чухал зүйлсүүдийн нэг. Биеэ даасан, өөртөө итгэлтэй, сайн хүн болон төлөвшихөд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хүүхдийн хүмүүжилд доголдол илэрвэл нэн тэргүүнд анхаарах, хүүхэд сэтгэл зүйн хямралд өртвөл түүнийг олж тогтоох, ярилцах гэх мэтээр хүүхдэдээ үргэлж анхаарал халамж тавьж байх нь чухал.

 

ХОЛБООТОЙХүүхдэд хамгийн ээлтэй River Garden хотхон

 

3. Хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах

Хүүхдийг  чанартай сургууль цэцэрэгт явуулж чанартай боловсрол эзэмшүүлснээр тэдний амьдралаа авч явах чадварыг.jpg

Хүүхдийг  чанартай сургууль, цэцэрлэгт явуулж чанартай боловсрол эзэмшүүлснээр тэдний амьдралаа авч явах чадварыг дээшлүүлнэ. Сайн сургууль, цэцэрлэгийн хажуугаар эцэг эх өөрсдөө хүүхдийнхээ сайн "гэрийн багш" нь байж асуусан асуултанд нь түүртэлгүй хариулж байгаарай. Хүүхэд багаасаа орчин нөхцөлтэйгээ танилцахын тулд мэдэхгүй чадахгүй олон зүйлсээ "Яагаад" хэмээн асуудаг. Тэр бүрт хариулж мэдэхгүй байвал зөв хариултыг олоод дараа дахин хариулах зэрэг энгийн зүйлээс эхлэн хүүхдийн тархины хөгжилд тусалж байх нь зүйтэй. Мөн ном сурах бичгээр хангах, сайн багштай байлгах, шилдэг их дээд сургуульд суралцуулах зэргээр үр хүүхдийнхээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт тань насан туршид үр өгөөжтэй байх болно. 

4. Хүүхдийн хүрээллийг анхаарах

Хүүхэд бүр дахин давтагдашгүй зан чанартай мөн тэд тухайн орчиндоо зохицон өөрчлөгдөж байдаг. Тиймээс тэдний хүрээлэл нь сайхан хүмүүсээр дүүрэн байх тусам хүүхдийн ирээдүй болоод амьдралд хандах хандлага гэгээлэг болж төлөвшдөг. Тиймээс та  хүүхдийнхээ амьдарч буй орчин болоод сурч буй сургуулийнх нь хүрээллүүд болох найз нөхөд, багш нарт үргэлж анхаарал хандуулж байгаарай..jpeg

Хүүхэд бүр дахин давтагдашгүй зан чанартай мөн тэд тухайн орчиндоо зохицон өөрчлөгдөж байдаг. Тиймээс тэдний хүрээлэл нь сайхан хүмүүсээр дүүрэн байх тусам хүүхдийн ирээдүй болоод амьдралд хандах хандлага гэгээлэг болж төлөвшдөг. Тиймээс та  хүүхдийнхээ амьдарч буй орчин болоод сурч буй сургуулийнх нь хүрээллүүд болох найз нөхөд, багш нарт үргэлж анхаарал хандуулж байгаарай.

 

5. Үл хөдлөх хөрөнгийг өвлүүлэх

Бидний амьдралын үргэлжлэл, ирээдүйн хамаг л сайн сайхан мөрөөдөл, зорилго үр хүүхдүүдтэй маань салшгүй холбоотой байдаг. Хүүхдийн ирээдүй тэдний эрүүл мэнд, хүмүүжил, боловсролын түвшнээс ихээхэн хамаарна. Үүн дээр нэмээд хүүхдийн нэр дээр үлдэх үл хөдлөх нь үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт байж чадна.  Эцэг эхчүүд бүр хүүхэддээ үнэ цэнэтэй эд хөрөнгийг өвлүүлэн үлдээхийг хүсдэг. Харин үл хөдлөх бол хүүхдийн тань амьдралд зайлшгүй хэрэгцээтэй зүйл. Хүүхэд болон ач гучдаа өвлүүлэх сайн үл хөдлөх сонгохын тулд та чанар, орчин болоод ирээдүйд өсөх үнэ цэнийг нь судлах зайлшгүй шаардлагатай. 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

River Garden