<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 5, 2021

Хөл хорионы үед хотхоны ногоон байгууламжийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байна

Коронавирус цар тахлын тав дахь удаагийн хөл хорио ид үргэлжилж байна. Хөл хорионы үед олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагааг хориглож, нийгмийн харилцаа холбоог аль болох хязгаарлахыг зөвлөж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сахиж, агаарт гарах, байгальтай ойр байхын ач холбогдол улам нэмэгдэж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж байна.

Нийтлэл 1.2, Зураг 3Тухайлбал, Грект ковидын хөл хорионы үеэр иргэд оршин суугаа бүсийнхээ орчин тойронд агаар, салхинд гарч, стресс бухимдлаас амжилттай сэргийлж байгаа тухай судалжээ. Испанид оршин суугаа цогцолбор хотхоных нь цонхоор ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай харагддаг хүмүүс хатуу хөл хорионд ч сэтгэл гутралд орох нь мэдэгдэхүйц бага байгаа тухай мөн бичсэн байна.                                                                                                                                       

Энэ үед бид ногоон байгууламжийн ач холбогдлын тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу хот суурин газарт нэг иргэнд дор хаяж 9 метр квадрат ногоон байгууламж ногдох ёстой. Нэг саяас дээш иргэнтэй Улаанбаатар шиг хотуудад харин 24 метр квадрат байх ёстой гэжээ. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ стандартаас 6 дахин бага буюу нэг иргэнд 4 метр квадрат талбай ногдож байна гэх 2018 оны тооцоо байна.

Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар шинээр баригдаж буй хотхон, хорооллын нийт талбайн гучаас доошгүй хувьд ногоон байгууламж төлөвлөх ёстой.

Улаанбаатар хот нь хүн амын төвлөрөл ихтэй, барилгажилт шигүү зэрэг шалтгааны улмаас орон сууцны хороолол, хотхоны талбай дахь ногоон байгууламжийн ач холбогдол улам их. Европ, Азийн хотуудтай харьцуулахад Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламж маш бага тул тэр хэрээрээ хотхон, хорооллын талбайд ногоон байгууламжийг төлөвлөж өгөх нь ач холбогдолтой.Ногоон байгууламж бүхий орчин сайтай хотхон хорооллын  оршин суугчид тэр дундаа бага насны хүүхдүүдийн цахим болон утасны хэрэглээ харьцангуй бага байдаг бөгөөд эрүүл амьдралын хэв маягтай болоход нөлөөлдөг байна.  

Ногоон байгууламж бие болон сэтгэцийн эрүүл мэндэд тустай

Хотжилт хүрээгээ тэлсээр байгаа энэ үед хотын иргэдийн бие физиологи болон сэтгэл санааны эрүүл мэндийг хадгалах цорын ганц бөгөөд шалгарсан шийдэл нь ногоон байгууламж гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үзэж байгаа юм. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар бие, физиологийн эрүүл мэндэд ногоон байгууламж нь дараах ач холбогдолтой болохыг тогтоосон байна. Тухайлбал,

  • Харшлын гаралтай өвчин эмгэг буурна
  • Орчноос шалтгаалсан осол гэмтэл буурна
  • Зүрх судасны өвчлөл багасна
  • Хэт таргалалтад өртөх эрсдэл багасна
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд сайжирна
  • Жирэмсний үеийн эрсдэл эрс багасна
  • Нас баралтын түвшин буурч, дундаж наслалт нэмэгдэнэ

Инфографик: Ногоон байгууламжийн ач холбогдол: эдийн засаг болон бие, сэтгэцийн эрүүл мэндэд

ногоон байгууамжийн ач тус

Ялангуяа хотжилт нэмэгдэх тусам ногоон байгууламжийн бүтээн байгуулалтын ач холбогдол нэмэгдэж байгааг 10 жилийн турш хийсэн энэхүү харьцуулсан судалгаагаар баталсан байна

NCD Group-ийн хувьд өнгөрсөн 20 гаруй жил томоохон хотхон хороолол бүтээн байгуулахдаа нийт талбайн 50%-70%-д нь ногоон байгууламж бий болгох стандартыг баримтлан хотхонууддаа нарс, гацуур зэрэг нэгдүгээр зэрэглэлийн моддыг түлхүү тарьж байна. Эдгээр мод нь арчилгаа их шаарддаг ч оршин суугчдад үзүүлэх эрүүл мэнд, гоо зүйн өндөр ач холбогдолтой. Тухайлбал, агаар цэвэршүүлэх фитонцит ихээр ялгаруулдаг, анхилам үнэрээрээ хүний сэтгэл санааг тайвшруулах, уушги цэвэрлэх зэрэг өргөн хүрээний ач тустай. Бусад мод сөөг ч тоос шороог бууруулж, агаар чийгшүүлж, орчны агаарын хэт халалтыг бууруулж байдаг байна. Тиймээс оршин суугчдад хөл хорионы үед ч цэнгэг агаараар амьсгалах боломжийг бүрдүүлж байгаа юм.