<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 10, 2017

Шинэ үеийн шилдэг төсөл- Time Square хотхон

Time Square хотхон нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Хан Богд уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд байрладаг. Хотын төвөөс 3 км-ийн зайтай бөгөөд жилийн 4 улирлын турш цэвэр цэнгэг агаартай байдгаараа онцлог. Бид Time Square хотхоны төслийг Олон Улсын жишиг стандартад бүрэн нийцүүлэн амжилттай хэрэгжүүллээ. Тус хотхонд хүний амьдралын тав тухыг хангахад чиглэсэн бүхий л хэрэгцээт зүйлсийг нэг дор төвлөрүүлсэн. Та хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс уншаарай. 

Цэвэр цэнгэг агаарт байрлах-Хотхон

Улаанбаатар хотын утаа жилээс жилд ихэсч байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа билээ. Харин Time square хотхон нь Богд уулын ойролцоо хотын хамгийн цэвэр цэнгэг агаартай бүсэд байрладаг төдийгүй хотхоны 50 гаруй %-д нарс монос мод, бут, сөөг зэрэг ногоон ургамлуудыг тарьж эко ногоон орчныг бүрдүүлсэн. Тиймээс оршин суугчид жилийн дөрвөн улирлын турш цэвэр цэнгэг агаараар амьсгалах бүрэн боломжтой.

ХОЛБООТОЙ: Ногоон байгууламж яагаад хэрэгтэй вэ? 

Амрах зугаалах, тоглох талбайтай

01 TS хүүхдийн талбай.jpg

Хотхон дотор хиймэл нуур болон амралт зугаалгад зориулсан ногоон талбай байдаг. Энэхүү талбайд гэр бүлээрээ байгалийн сайхныг тольдон нам гүм орчинд тухлан суухад тохиромжтой. Мөн Time Square хотхонд таны хүүхдэд ээлтэй зөөлөн хучилт бүхий, авто замаас хол аюулгүй тоглоомын талбай бий. Хүүхдийн тоглоомын талбай нь стандартын шаардлагыг бүрэн хангасан ба хүүхдүүд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэн, тоглож наадахад таатай нөхцөлийг бүрдүүлсэн.

Хүүхдийн боловсролыг дэмжих төв, цэцэрлэг, сургуулиудтай

022 eco.jpg TimeSquare хотхонд таны хүүхдийн боловсрол, ирээдүйд анхаарал тавих олон газрууд бий. Тухайлбал хүүхдийг багаас нь байгальд ээлтэй, эко сэтгэлгээтэй, бие даасан хүн болгон төлөвшүүлэх зорилготой "Ecokindergarten" цэцэрлэг тус хотхонд байрладаг. Ecokindergarten цэцэрлэг нь хүүхдийн амьдралын хамгийн чухал жилүүдийг .jpg

Time Square хотхонд таны хүүхдийн хүмүүжил, боловсролд дэмжлэг үзүүлэх олон газрууд бий. Тухайлбал хүүхдийг багаас нь байгальд ээлтэй, эко сэтгэлгээтэй, бие даасан хүн болгон төлөвшүүлэх зорилготой "Ecokindergarten" цэцэрлэг тус хотхонд байрладаг. Ecokindergarten цэцэрлэг нь хүүхдийн амьдралын хамгийн чухал жилүүдийг хариуцан ажилладаг ба Монголд анх удаа Дэлхийн шилдэг цэцэрлэг, сургуулиуд дээр хэрэгждэг хөтөлбөрүүдийг эхлүүлэн амжилттай явуулж байгаагаараа онцлог. Үүнээс гадна Япон улсын сургалттай Сакура гэх мэт сургуулиуд тус хотхонд бий. 

Худалдаа үйлчилгээний нэгдсэн төвтэй

Time Square хотхон нь Riverstreet худалдаа үйлчилгээний төвтэй ойр оршдог ба эдгээр худалдаа үйлчилгээний төвүүдэд хүнсний дэлгүүр, гэр ахуйн бараа, хүүхдийн хувцас, тоглоомын дэлгүүр, үсчин гоо сайхны салон, эмийн сан зэрэг хүний өдөр тутмын хэрэгцээг хангаж, цаг завыг хэмнэх бүхий л зүйлсийг нэгэн дор төвлөрүүлсэн. 

 Тансаг интерьер дизайнтай 

TimeSquare хотхоны орон сууцны гадна тохижилтын хувьд Олон улсын жишигт бүрэн нийцсэн байдлаар тохижуулсан бол дотоод интерьер дизайныг Монгол хүний амьдралын хэв маягт нийцүүлэн Итали болон Монгол архитекторын ур ухаанаа шингээн бүтээсэн Модерн & Классик хэв маягийг ашиглан уужим саруул өрөө тасалгаатайгаар зохион бүтээс.jpg

Time Square хотхоны орон сууцны гадна тохижилтын хувьд Олон улсын жишигт бүрэн нийцсэн байдлаар тохижуулсан бол дотоод интерьер дизайныг Монгол хүний амьдралын хэв маягт нийцүүлэн Итали болон Монгол архитекторууд Модерн & Классик хэв маягийг ашиглан бүтээсэн. 

ХОЛБООТОЙ: TimeSquare хотхоныг сонгох 5 шалтгаан


"Timesquare" хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

time square хотхон