<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 21, 2017

Үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулахад анхаарах 4 зүйл

Улс орон хөгжихийн хэрээр нийгэмд үл хөдлөх хөрөнгийн бизнес дэлгэрч, түүнийгээ дагаад үл хөдлөх зуучлалын үйлчилгээнүүдийн эрэлт хэрэгцээ ч мөн нэмэгддэг. Сайны хажуугаар саар гэгчээр үл хөдлөх хөрөнгийн хэрэгцээ шаардлага үүсч, нэмэгдэхийн хэрээр том жижиг бэрхшээлүүд ч  шинээр бий болсоор байдаг. Тиймээс үл хөдлөх бизнест хөрөнгө оруулах гэж буй хүн бүр дараах 4 зүйлсийг анхаарах хэрэгтэй.

1. Хөрөнгө оруулах гэж буй үл хөдлөх обьектыг сайн судлах

Үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулахад анхаарах 4 зүйл

Барилгын салбарын эрэлтийг хангахад илүү олон жилийн турш барилга барьж байгуулах шаардлага бий учир үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулах нь ашигтай хэвээр байсаар байна.  Өнөөдөр барилгын салбарт  эргэлдэж буй нийт хөрөнгө 2'566'257 орчим тэр бум төгрөг байна. Харин түүний 83% нь хөрөнгө оруулагчдаас бүрдэж байгаа нь тус салбарт хөрөнгө оруулагчдын үүрэг оролцоо өндөр байгааг харуулж байна.

 

2. Хэзээ үл хөдлөхөд хөрөнгө оруулахад ашигтайг тооцоолох

Үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулахад анхаарах 4 зүйл

Хэзээ үл хөдлөх худалдан аваад хэдийгээр борлуулахад ашигтай байх эсэхийг тооцоолох нь зүйтэй. Ерөнхийдөө хямрал тохиож буй үед иргэдийн худалдан авах чадвар буурсны улмаас орон сууцны эрэлт даган буурдаг бөгөөд үүнээс шалтгаалан зах зээлийн хуулиар үнэ буурдаг тогтолцоотой. Нэг үгээр хэлбэл барилгын салбарууд хямдрал зарласан байдаг. Энэ үед нь үл хөдлөх хөрөнгийг худалдан аваад дараа эдийн засаг сэргэсэн үед эргүүлэн худалдах нь ашигтай. Монгол улсын хувьд мөнгөний нийлүүлэлт 2014 онд 2011 оныхоос 66%-иар өссөн бөгөөд 2015 оноос эхлэн буурч, өнгөрсөн онд 9,85 тэр бум төгрөг болтлоо буурсан. Ийнхүү мөнгөний нийлүүлэлт багассан үед үл хөдлөхөд хөрөнгө оруулах нь зүйтэй. Харин эдийн засаг тэлж, зах зээлд мөнгөний эргэлт нэмэгдэхээр  хамгийн түрүүнд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсдөг гэдгийг санахад илүүдэхгүй.

 

3. Үл хөдлөхийн ойролцоох сургууль, цэцэрлэгийг судлах

Үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулахад анхаарах 4 зүйл

Боловсролын байгууллагын үзүүлэлт сурч буй оюутан, сурагчдынхаа чадвараар эрэмбэлэгдэнэ. Харин эцэг эх бүр хүүхдээ сайн сургууль цэцэрлэгт сургахыг хүсэж байдаг. Үүнийгээ дагаад топ сургуулиудын дэргэд байрлах үл хөдлөхийн үнэ өсч байдаг. Тиймээс чадварлаг хөрөнгө оруулагчид чанар нь сайжирч буй сургууль, цэцэрлэгийн дэргэд үл хөдлөх худалдан авах ёстойг хэдийн олоод харчихдаг байна. Чанартай сургалт, үнэлэмж дээгүүр хүрээллийг эцэг эхчүүдэд санал болгосноор тэд тухайн байрыг худалдан авах хандлага илүүтэй ажиглагддаг.

 

4. Үл хөдлөх, орон сууцны барилгын стандартыг анхаарах

Үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулахад анхаарах 4 зүйл

Орон сууцыг ерөнхийд нь стандарт, стандарт сайн, тансаг гэсэн 3 зэрэглэлд хуваадаг. Тиймээс орон сууцанд хөрөнгө оруулахдаа таны байр эдгээрийн аль стандартад нийцэж буйг шалгаж байх нь зүйтэй. Зарим үед стандарт орон сууцны үнэ стандарт сайн орон сууцны үнэтэй дүйцэхүйц байх нь бий. Энэ тохиолдолд та тухайн барилгын чанар, стандарт болоод ижил, ойролцоо байруудын үнэ ханшийг сайтар судалсны дараа хөрөнгө оруулах эсэхээ шийдээрэй. Өнөөдрийн байдлаар стандарт зэрэглэлийн орон сууцны дундаж  үнэ /м2/ 1,603,668 төгрөг байгаа бол стандарт сайн зэрэглэлийн дундаж үнэ  2,113,389 төгрөг харин тансаг зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3,796,767 төгрөг байна.

 


 

"Garden City 2" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "GARDEN CITY 2" ХОТХОНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ДАРААХ ХОЛБООСООР ЗОЧЛОН ТАТАЖ аваарай. Баярлалаа.

New call-to-action