<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 6, 2021

Үл хөдлөхөд байршил яагаад чухал хүчин зүйл болдог вэ?

Үл хөдлөх худалдаж авахад хамгийн чухал гурван хүчин зүйл бол байршил, байршил бас дахин байршил. Аливаа үл хөдлөхийн үнэ, худалдан авах нөхцөлийг магадгүй өөрчлөх боломжтой. Мөн хэмжээ, өрөөний зохион байгуулалтыг хүртэл өөрчилж болно. Харин өөрчлөх боломжгүй ганц зүйл бол байршил юм. 

Үл хөдлөхийн тохиромжтой байршлыг хэрхэн сонгох вэ?

Сургууль цэцэрлэгтэй ойр байх

Үл хөдлөхийн байршил яагаад чухал вэ? гэвэл түүнийг өөрчлөх боломжгүйд байдаг. Түүнчлэн гэрийнхээ ойр орчмын сургууль, цэцэрлэгийн байршлыг ч мөн адил өөрчилж чадахгүй. Эцэг эх бүр үр хүүхдээ аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэхийг зорьдог. Тиймээс танай амьдарч буй үл хөдлөхтэй ойр, чанартай сургалттай, сайн үнэлгээтэй сургууль, цэцэрлэгтэй бол ирээдүйд үнэ цэн нь өссөөр байх болно. Иймд үл хөдлөхөд хөрөнгө оруулах найдвартай арга бол сургуультай ойр байршил сонгох явдал байдаг. 

Орц гарц буюу зорчих хэсгийн шийдэл

Олон худалдан авагчид гэрээсээ ажил руугаа хялбархан очихуйц үл хөдлөхийн байршлыг илүүд үздэг. Машинаар, дугуйгаар, нийтийн тээврээр эсвэл алхаж ажилдаа явах боломжтой эсэх нь сонголтод чухал байр суурь эзэлдэг. Тиймээс байрны орц гарц болон зам талбай, автомашин зорчих хэсгийн зохион байгуулалтыг хэр оновчтой шийдснээс тухайн үл хөдлөхийн үнэ цэн өсөх эсвэл үнэ цэнээ хадгалах боломж үүсдэг. 

Тав тухтай байдал

Тав тухтай байдал нь тухайн бүсийн үл хөдлөхийн үнэд шууд нөлөөлдөг. Худалдан авагчид худалдааны төв, ресторан, үзвэр үйлчилгээний төв рүү машинаар очиход ихдээ 5-10 минут зарцуулахыг хүсдэг. Хурдан хугацаанд хүссэн газартаа очиж үйлчлүүлэх нь хүмүүст тав тух, сэтгэл ханамжийг өгдөг байна. Иймээс үүн шиг тав тухыг танай гэр бүлд өгөх орчинд байршилтай үл хөдлөхийг сонгохыг зөвлөе. 

Байршил нь үнэт зүйлд хэрхэн нөлөөлдөг вэ?

Байршил нь тухайн байрны үнэ цэнд хамгийн их нөлөөлдөг. Аливаа орон сууцны байршил нь хотын төв эсвэл үзвэр үйлчилгээ, худалдааны төвтэй ойр байх нь оршин суугчдын ая тухтай байдлыг хангаж өгдөг. Тухайн онцгой цэг рүү ойртох тусам тухайн үл хөдлөхийн ирээдүйн үнэлгээ өссөөр байх болно. Үл хөдлөх байршил сайтай байх нь ирээдүйд худалдах эсвэл түрээслэхэд илүү хялбар байх болно. Гайхалтай байршил сайтай үл хөдлөхөд худалдан авагчид үнэд их ач холбогдол өгөлгүйгээр сонголтоо хийдэг. 

Байршил, байр хоёрын аль нь чухал вэ?

Анх удаа орон сууц худалдан авах гэж буй гэр бүлд энэ нь хэцүү шийдвэр байж болох юм. Гэхдээ хариулт нь маш амархан. Та байршил сайтайг нь сонгох хэрэгтэй. Үл хөдлөхийн үнэ цэн талаас авч үзвэл байршил нь байрнаас илүү чухал нөлөөтэй байдаг. Таны худалдаж авахаар тооцоолж буй үнэд тохирох таалагдсан үл хөдлөх олоход их тэвчээр шаардаж магадгүй. Гэсэн ч та төлөвлөснөөсөө өөр байршил руу үсэрч болохгүй юм шүү. Учир нь та байраа хүссэнээрээ засаж, шинэчлэлт хийх боломжтой, харин байршлыг нь солих боломжгүйг мартаж болохгүй.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:ТА АМЬДАРЧ БУЙ ОРЧИНДОО СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?

Эцэст нь дүгнэхэд хэрэв та байр, орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгаа бол хамгийн түрүүнд байршлаа сонгох хэрэгтэй. Байршил нь үл хөдлөхийн хамгийн чухал хүчин зүйл юм. Түүнчлэн орчны байршил ч гэсэн тухайн байрны үнэ цэнд ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал ажил, сургууль, худалдааны төв, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт очиход хир хугацаа зарцуулахыг тооцоолоорой. Энэ нь сонголт хийхэд тань туслах дараагийн хүчин зүйл болох учиртай. Ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнтэй байршилтай үл хөдлөхийг сонгохыг зөвлөж байна. 


 

VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

Vega City хотхоны танилцуулга татах