<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Dec 11, 2017

Өвлийн улиралд орон сууц худалдан авахын давуу тал

Та өвлийн улиралд орон сууц худалдан авахаар төлөвлөж байна уу? Хэрвээ тийм бол орон сууц худалдан авахад олон шалгуур үзүүлэлтийг нягтлан үзэж шийдвэр гаргах хэрэгтэй болдогч дулааны улиралд орон сууц хайх нь зарим зүйлсийг мэдэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс өвлийн улиралд орон сууц худалдан авах нь танд дараах давуу талыг олгоно.

Байршил 

Байршил

Орон сууцны ирээдүйн үнэ цэнд байршил хамгийн чухал нөлөөтэй зүйлсийн нэг.  Хэрвээ та орон сууц худалдан авахаар шийдсэн бол өвөл хамгийн тохиромжтой улирал. Учир нь хүйтний улиралд УТАА Улаанбаатар хотын томоохон асуудлын нэг болсоор байгааг та бид бүгдээрээ мэднэ. Тиймээс гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн төлөө хүн бүр утааны бүсээс хол байршилтай орон сууц худалдан авахыг илүүд үзэх болсон. Таны сонгосон байршил утааны бүс, голомт хэсэгт хамаарч байгаа эсэхийг та өвлийн улиралд л мэдэх боломжтой.

ХОЛБООТОЙ: Цэвэр агаар хамгийн чухал болж буйг илтгэх зүйлс

Барилгын чанар 

Барилгын чанар

Өвлийн улиралд орон сууц худалдан авах нь барилгын чанарыг мэдэх тохиромжтой үе. Учир нь гэрийн цонх, хаалга, агааржуулагчаар дулаан хамгийн хурдан гадагшилж, хүйтэн агаар дамжин орох нөхцөл бүрдэж байдаг. 

Сан техникийн асуудал

дулаан

Орон сууц худалдан авахаар хайж байгаа хэн бүхний хамгийн түрүүнд сонирхдог зүйлс бол өвөлдөө хэр дулаан, төвийн дулаанд холбогдсон эсэх талаар байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд орон сууцны тоо нэмэгдсээр урьдын адил хүйтний улиралд дулаан байх эсэх нь хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлсээр байна. Хавар, зуны улиралд орон сууцны эрэлт, нийлүүлэлт эрчимтэй өсдөг хэдий ч дулааны асуудлыг мэдэх, таны шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох нь хүндрэлтэй байдаг. Хэдий хөрш айлуудаас өвлийн улиралд хэр дулаан байдгийг асууж мэдэж болох ч хүйтний улиралд байр худалдан авахын давуу тал нь та өөрийн биеэр дулааны түвшинг шалгаж үзэн эргэлзээгээ арилгах боломжтой байдаг.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden