<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 2, 2017

Өөрийн амьдарч буй орчиндоо эко орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хүн төрөлхтөн баялаг бүтээх явцдаа байгалийн нөөцийг хамгаалах, агаар, хөрс, ус, орчны бохирдлыг багасгах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй дэвшилтэт технологи, эко материал ашиглах чиг хандлага руу орох болжээ. Өөрийн амьдарч буй орчиндоо эко хэв маяг бүрдүүлэх, байгаль орчиндоо ээлтэй түүнд эерэг хөрөнгө оруулалт хэрхэн  хийх вэ? .jpg

Хүн төрөлхтөн баялаг бүтээх явцдаа байгалийн нөөцийг хамгаалах, агаар, хөрс, ус, орчны бохирдлыг багасгах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй дэвшилтэт технологи, эко материал ашиглах чиг хандлага руу орох болжээ. Өөрийн амьдарч буй орчиндоо эко хэв маяг бүрдүүлэх, байгаль орчиндоо ээлтэй түүнд эерэг хөрөнгө оруулалт хэрхэн  хийх вэ? 

 

Лед болон мэдрэгчтэй гэрэлтүүлэг

led-1.jpg

Таны байгаль орчинд хөрөнгө оруулах эхний алхам эрчим хүчийг хэмнэхээс эхэлнэ. Гэрэлтүүлэг буюу гэрлийн чийдэнгээ цахилгаан бага зарцуулдаг, удаан ашиглалттайг сонгох хэрэгтэй. Учир нь эрчим хүч үйлдвэрлэхэд байгалийн шавхагдах нөөц ихээр зарцуулдаг. Лед гэрэл нь таны өмнө нь хэрэглэж байсан гэрлийн чийдэнгээс 70-90 хувийн бага эрчим хүч зарцуулдаг. Үүнээс гадна хөдөлгөөн мэдрэгчтэй гэрлийн систем бол эрчим хүч хэмнэх гол шийдлийн нэг.

 

Гэрийн ухаалаг систем, төхөөрөмж

Цахилгаан төхөөрөмжүүдийг бүрэн унтраах хүртэл эрчим хүч зарцуулсан хэвээр байдаг. Өрөө болгоны цахилгаан төхөөрөмжийг нэг .jpg

Цахилгаан төхөөрөмжүүдийг бүрэн унтраах хүртэл эрчим хүч зарцуулсан хэвээр байдаг. Өрөө болгоны цахилгаан төхөөрөмжийг нэг бүрчлэн унтраах хэрэгтэйг бид тэр бүр санаад байдаггүй.Тиймээс ухаалаг автомат удирдлагын төхөөрөмж ашиглахыг санал болгож байна. Та нэг үйлдлээр бүх төхөөрөмжөө тогноос нь салгаж чадах тул хэрэглэхэд хялбар төдийгүй эрчим хүчийг 10 хүртэлх хувиар хэмнэхэд тань тус болно. Тиймээс ухаалаг автомат удирдлагын төхөөрөмж ашиглахыг танд санал болгож байна

ХОЛБООТОЙ"Ривер гарден" хотхоны ногоон орчин

 

Ундны усаа хэмнэх технологи

Ус бол байгалийн шавхагдах нөөц.Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөц одоогоос 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин багассан байна. Усанд орох, шүдээ угаах, аяга тавгаа угаахдаа хүртэл бид усыг хайр гамтай хэрэглэж заншихгүй бол үр хүүхэд хойч үедээ үлдээх ундны цэвэр усгүй болохыг үгүйсгэхгүй. .jpg

Ус бол байгалийн шавхагдах нөөц. Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөц одоогоос 15 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин багассан байна. Усанд орох, шүдээ угаах, аяга тавгаа угаахдаа хүртэл бид усыг хайр гамтай хэрэглэж заншихгүй бол үр хүүхэд хойч үедээ үлдээх ундны цэвэр усгүй болохыг үгүйсгэхгүй. Үүнээс сэргийлэхийн тулд зөвхөн манай улсад ч биш дэлхий нийтээр ундны усыг хэмнэх дэвшилтэт технологийг ашиглах болжээ.  Тухайлбал, дэвшилтэт технологиор хийгдсэн угаалтуур болон шүршүүрийн холигч нь усны гаралтыг агаарын холимогоор шахаж гарган усны зарцуулалтыг 50% хүртэл хэмнэдэг байна. Энэ мэтчилэн, ус хэмнэх дэвшилтэт технологийг та гэртээ суурилуулснаар ундны цэвэр усыг хэмнэн байгальд ээлтэй амьдарч болно.

 

Гадна талбайд мод тарих

Гэрийнхээ гадна талбайд мод тарьж болно. Мөн тагтан дээрээ цэцэг тарих, мод суулгах зэргээр эко орчныг бүрдүүлэх нь байгальд ээлтэй орчин нөхцөл болохоос гадна гэр бүлийн гишүүдийн тань эрүүл мэндэд тустай.Ирээдүйд байраа солих, нүүх талаар бодож буй бол аль болох байгальд ээлтэй бүтээн байгуулалт хийж буй ногоон байгууламж бүхий хотхон, орон сууцыг сонгоорой.

Гэрийнхээ гадна талбайд мод тарьж болно. Мөн тагтан дээрээ цэцэг тарих, мод суулгах зэргээр эко орчныг бүрдүүлэх нь байгальд ээлтэй орчин нөхцөл болохоос гадна гэр бүлийн гишүүдийн тань эрүүл мэндэд тустай.Ирээдүйд байраа солих, нүүх талаар бодож буй бол аль болох байгальд ээлтэй бүтээн байгуулалт хийж буй ногоон байгууламж бүхий хотхон, орон сууцыг сонгоорой.jpg

 

Эко сэтгэлгээтэй байх

Сүүлийн жилүүдэд дэлхийн соёл иргэншил бүхий хүн төрөлхтөн эко сэтгэлгээний талаар ихэд ярьж, бичих болсон. Леонардо Дикаприо, Жулия Робертс гэх мэт олны танил эрхмүүд эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж,  эко сэтгэлгээтэй амьдрахыг хүн бүрт уриалсаар л байна.Эко сэтгэлгээний утга учир энгийн зүйлсээс эхэлнэ. Тухайлбал, цаас болон сальфеткыг гамтай хэрэглэх, ус гэрэл, тог цахилгааныг хэмнэх, амьдарч буй орчноо хоггүй байлгах,бие биедээ эко бэлэг сонгохоос эхлээд дахин боловсруулах боломжгүй хог ихээр гаргадаг бүтээгдэхүүнүүдийг худалдан авахаас зайлсхийх болон ногоон байгууламжийг дэмжих, ногоон орчинд амьдрах зэрэг нь эко сэтгэлгээний эх үндэс болно.

Сүүлийн жилүүдэд дэлхийн соёл иргэншил бүхий хүн төрөлхтөн эко сэтгэлгээний талаар ихэд ярьж, бичих болсон. Леонардо Дикаприо, Жулия Робертс гэх мэт олны танил эрхмүүд эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж,  эко сэтгэлгээтэй амьдрахыг хүн бүрт уриалсаар л байна.Эко сэтгэлгээний утга учир энгийн зүйлсээс эхэлнэ.jpg

Гайхамшиг энгийн зүйлээс эхэлдэг шиг та усаа хэмнэх, гэрлээ унтраах зэрэг энгийн зүйлсийг өдөр тутмын амьдралдаа зуршил болгох нь таны гэртээ бий болгож буй эко үйлдлүүд байх болно.

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden