<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Oct 4, 2019

NCD Групп нийгмийн хариуцлагын хүрээнд "Эрдэм төв" хүүхдийн асрамжийн газрыг тохижууллаа

2019 оны 9 сарын 23-с 10 сарын 5-ны өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуй нэгжүүдийн ХАБЭА-н ажилтнуудыг нэгдмэл зохион байгуулалтад оруулж, нийгмийн зорилтот бүлэгт туслах аян өрнүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, цаашид уламжлал болгох, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжиж, сонгогдсон зорилтот бүлгийн гадна тохижилтод өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хувь нэмрээ оруулах сайн үйлсийн аяныг өрнүүлсэн билээ. 

IMG_9853-1

Тус аяны хүрээнд NCD Группийн ХЭМАБ-ын хэлтэс болон NCD Группийн туслан гүйцэтгэгч компаниудын ХЭМАБ-н ажилтнууд нэгдэн оролцсон бөгөөд "Эрдэм төв" хүүхдийн асрамжийн газрыг тохижуулах ажлыг хийж гүйцэтгэн 10 сарын 3-ны өдөр багш болон хүмүүжигч хүүхэд багачуудад хүлээлгэн өглөө. Эрдэм төв нь 2006 онд байгуулагдан, 13 дах жилдээ өөрийн үйл ажиллагааг явуулж буй бөгөөд 3-21 насны 24 хүүхэдтэй. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхэд байдаг байна. 

IMG_9846

Эрдэм төв-ийг тохижуулах ажлын хүрээнд гадна хашаа, дээвэр, цахилгаан, сантехникийг засаж сэлбэн янзалж, галын сараа болон дотор заслыг хийж гүйцэтгэн,  хүмүүжигч хүүхэд багачуудад зориулан NCD Группийн ХЭМАБ-н хэлтсээс гаргадаг "Миний аюулгүй байдлын ном" буюу ХАБЭА-н гарын авлагыг тараан, ХАБЭА-н сургалт зохион байгуулсан бөгөөд, хүүхдүүдэд зориулан тэдний хүсэл сонирхолд нийцсэн гарын бэлгүүдийг бэлэглэлээ.  

20191001_183905 20191001_170106 IMG_9804

IMG_9779 IMG_9912
Мөн тус төвд хүмүүжигч 22 хүүхэд бүрт дансандаа 50.000 төгрөгийн хадгаламж бүхий Голомт банкны "Алтан түлхүүр" хүүхдийн хадгаламжийн дэвтрийг, 18 нас хүрсэн 2 хүүхдэд хуримтлалын хадгаламжийг гардуулсан юм. Хадгаламжийн дэвтрийг гардуулаад зогсохгүй жил бүрийн хүүхдийн баяраар эдгээр хүүхэд бүрийн дансанд мөнгө хандивлаж байхаар болсныг арга хэмжээний үеэр NCD Группийн ХЭМАБ-н инженер Сарантуяа  дурдаж байсан юм. Энэ үеэр Эрдэм төвийн багачуудад тоглоом, дулаан оймс, ном хуучин хувцас болон 2 сарын хүнсний хэрэгцээг гардуулахын зэрэгцээ төвийн хашаанд мод тарьж, 2 ш хяналтын камерийг суурилуулж өгсөн юм.
IMG_9825

IMG_9882
IMG_9789 IMG_9922


"Эрдэм төв"-ийг тохижуулан хүлээлгэж өгөх арга хэмжээний үеэр хүүхэд багачууд болон багш нар урлагийн үзүүлбэр толилуулж, "Та бүхнийг хэзээ ч ирсэн үүд хаалга маань нээлттэй байх болно" хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа. 

"Эрдэм төв"-ийн хүмүүжигч хүүхэд багачууддаа болон багш сурган хүмүүжүүлэгч нартаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

IMG_9909

 

Нийтэлсэн Nomin construction