<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 11, 2019

NCD групп Coal Mongolia 2019 чуулганы үйл ажиллагаанд ивээн тэтгэгчээр оролцлоо

2019 оны 9-дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд "Coal Mongolia" чуулга уулзалт, үзэсгэлэн 9 дэх удаагаа “Нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, Баяжуулалтын шинэ техник технологи, Нийслэл хотын агаарын бохирдол, Хүрэн нүүрсний шинэ төсөл болон хэтийн төлөв” сэдвүүдийг хамруулан амжилттай зохион байгуулагдсан бөгөөд NCD групп нь уг чуулганд ивээн тэтгэгчээр оролцлоо.

Салбар салбарын шилдгүүд хуран цугласан Coal Mongolia 2019 чуулга уулзалтын үеэр  NCD группд талархал илэрхийлэн зохион байгуулагчдын зүгээс ивээн тэтгэгчийн шагналыг гардуулсан юм. 

_RJ_6654-1

NCD групп нь хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, байгальд ээлтэй “Ногоон Барилга” байгууламж барих чиглэлд дэвшилтэд техник технологи нэвтрүүлэн хүний амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлэн, сүүлийн 20 жилийн турш Монгол улсын барилга бүтээн байгуулалтын түүхийг хамтдаа бүтээлцэж байна.