<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - May 20, 2019

Групп хоорондын “Нөхөрсөг тэмцээн 2019”-д NCD группийн тамирчид амжилттай оролцлоо

“NCD Групп”, “Натурал Текстайл Групп” болон “Номин Холдинг” ХХК -ийн ажилтнуудын дунд Групп хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэн багийн ажиллагааг дэмжих зорилго бүхий Спортын нөхөрсөг тэмцээн 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. 2 жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг уг тэмцээн 2019 оны 05 сарын 24, 25-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо болж өндөрлөсөн юм.

 

1-15

Уг тэмцээнд 3 группийн хөл бөмбөг, сагсны эрэгтэй, эмэгтэй нийт 12 багийн давхардсан тоогоор 110 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс NCD группийн тамирчид багаараа өндөр амжилт үзүүлэн оролцлоо.

7-1

2-9

2 өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд NCD Группийн хөл бөмбөгийн баг хурд хүчээрээ бусдыгаа манлайлан оролцож Тэргүүн байр эзэлж цом, алтан медалийн эзэд болсон бол сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр амжилттай оролцож Гутгаар байр эзлэн хүрэл медалийн эзэд болсон юм.

Түүнчлэн өрсөлдөгчийнхөө хаалганд хамгийн олон гоол оруулсан хөл бөмбөгийн мэргэн бууч, хөлбөмбөгийн тэмцээний  шилдэг эрэгтэй тоглогч, хаалгандаа хамгийн цөөн гоол алдсан шилдэг хаалгач, сагсан бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй тоглогчийн шагналыг NCD Группийн тамирчид хүртсэн нь энэхүү тэмцээний бас нэгэн сэтгэл догдлуулсан мөч байлаа.

Дашрамд дурдахад NCD Групп нь ажилтнуудынхаа эрүүл мэнд, идэвхтэй амьдралын хэв маяг, багийн ажиллагааг сайжруулахад анхаарч спортын төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдийг группийн хэмжээнд тогтмол уламжлал болгон зохион байгуулж, ажилтнуудынхаа оролцоог ханган, дэмжиж ажилладаг билээ.

Нийт хамт олноо төлөөлөн нөхөрсөг тэмцээнд өндөр амжилттай оролцсон  баг тамирчдадаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлэхийн ялдамд спортын улам их амжилтыг нийт хамт олны зүгээс хүсэн ерөөе.