<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Apr 11, 2019

Дэлхийн алдартай Aparici компанийн удирдлага NCD группд зочиллоо

Дэлхийн керамик болон шаазан бүтээгдэхүүний хөгжил чиг хандлагыг тодорхойлогч 50 жилийн туршлагатай Испанийн Ceramicas Aparici компани нь хана ба шалны интерьер болон экстерьерийн шийдэлд зориулсан олон нэр төрлийн плита үйлдвэрлэдэг бөгөөд бүтээгдэхүүн нь дэлхийн 140 гаруй улс оронд ашиглагддаг юм. NCD групп нь дэлхийд алдартай тус компанитай 2011 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн ба өөрийн хэрэгжүүлж буй “Ривер гарден” төслийн барилгад уг брэндийн плитаг ашиглаж байна.

IMG_9927-1_HDR

2 талын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны 03-р сарын 22-ны өдөр Ceramicas Aparici компанийн захирал ноён Maxim Aparici Edo NCD группд зочлон уулзалт хийж NCD группийн удирдлагуудтай олон чиглэлээр санал солилцлоо. Бидний хамтын ажиллагаа цаашид урт удаан хугацаанд тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

IMG_0853