<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">

NCD АППЛИКЕЙШН

Манай хамт олон хэрэглэгч, захиалагч нартаа илүү ойртох үүднээс дэвшилтэд технологи ашиглан хэрэгжүүлж байгаа төслүүдийн барилгын интерактив 3D визуалиаци, NCD аппликейшн хөгжүүлэн та бүхэнд танилцуулж байна. NCD Аппликейшнийг ашиглан цаг заваа хэмнэн үр дүнтэй, сонирхол татахуйц, ойлгомжтой байдлаар өөрийн хүссэн мэдээллийг авах боломжтой. Энэхүү аппликейшнийн давуу тал нь баригдаж байгаа болон ашиглалтад орсон орон сууцыг захиалагч, худалдан авагч нартаа танилцуулахдаа нэг өнцгөөс харуулсан рендер, план зураг, бүдүүвчүүдийг ашиглахаас зайлсхийж барилгын ерөнхий төлөвлөгөө, өрөөний зохион байгуулалт, интерьер, ногоон байгууламж, барилгын хийцтэй илүү ойроос динамик байдлаар танилцах, визуаль орон зайд өөрийн биеэр хөл тавьсан мэт мэдрэмж төрүүлэх, хүрээлэн буй орчинтой ямарваа нэгэн удирдлагын хязгаарлалтгүй харьцах зэрэг онцгой боломжийг олгосон юм.
Та танилцуулга цэсийг сонгосноор NCD Group-ийн болон хэрэгжүүлж буй төслүүдийн танилцуулгыг текст болон зурган хэлбэрээр үзэх болно.
Барилгын ойролцоох орчинг чөлөөт камераар удирдах, хүрээлэн буй орчинтой алхаж илүү ойроос танилцах, орчины фото танилцуулга үзэх боломжтой.
Өрөөний зохион байгуулалт, интерьерийн багцын сонголттой модерн болон классик тавилга хослуулан үзэж сонголтоо хийх боломжтой. 
River Street худалдаа үйлчилгээний гудамжны танилцуулга, зохион байгуулалт, төлөвлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. 

Борлуулалтын Албатай Холбогдох

ХОЛБОГДОХ