<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jan 10, 2023

Агаарын бохирдолтой газар “АМЬСГАЛАХ ЭРХ”-ээ хэрхэн хамгаалах вэ?

Дэлхий дээрх 10 хүн тутмын 9 нь тээвэр, цахилгаан эрчим хүч, үйлдвэрлэлийн ялгаралтаас үүдэлтэй агаарын бохирдолд өртөж буй болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага илэрхийлсэн байдаг. Агаарын бохирдол гэх энэ “чимээгүй хүчирхийлэл” бидний амьдралаас 2.2 жилийг авч оддог байна. Саяхан шинэ оны босгон дээр АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг PM2.5 буюу нарийн ширхэглэлт тоосонцрын стандартыг шинэчлэх санал гаргалаа. Арав гаруй жил мөрдөгдөж байгаа одоогийн стандартад нарийн ширхэглэлт тоосонцрын бохирдлын жилийн дундаж хэмжээг нэг шоо метр агаарт 12 микрограмм хүртэл хязгаарласан байдаг. Харин энэ хязгаарыг 9-10 микрограмм болгон бууруулахыг санал болгож байгаа ч нэг оронтой тоонд олон нийтийн хэлэлцүүлгийн дүнд энэ оны сүүлчээр эцэслэн батлах хүлээлттэй байна. 2021 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2005 оноос хойш шинэчлээгүй агаарын чанарын удирдамжаа нарийн ширхэглэлт тоосонцрын хувьд нэг шоо метрт 10 микрограмм байсныг тав болгож бууруулах зөвлөмж гаргасан. Харин Монгол улсын хувьд нарийн ширхэглэлт тоосонцрын хэмжээг нэг шоо метр агаар тутамд 50 байхаар тогтоосон стандартыг мөрддөг. 2022 оны 12-р сарын байдлаар нарийн ширхэглэлт тоосонцрын хүлцэх хэмжээ 2 дахин их буюу 103 микрограмм байжээ. Энэ тоог ирэх жил 55 микрограмм болгох зорилт тавин ажиллаж байгаа юм. Сүүлийн зургаан жилийн дунджийг авч үзвэл агаар дахь том болон нарийн ширхэглэлт тоосонцрын хэмжээ буурсан боловч агаар дахь азотын давхар исэл, хүхэрлэг хий тус тус нэмэгдсэн болохыг www.agaar.mn-ийн тайлангаас харж болохоор байгаа юм.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд бидний “амьсгалах эрх”-ийн асуудал хөндөгдөж, ядуурал, тэгш бус байдал, эрүүл мэнд, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих гээд олон асуудлыг зангилаа нь өнөөдөр агаар бохирдол хэвээр байсаар байна.

Агаарын бохирдолтой газар “АМЬСГАЛАХ ЭРХ”-ээ хэрхэн хамгаалах вэ? Агаарын бохирдолтой газар “АМЬСГАЛАХ ЭРХ”-ээ хэрхэн хамгаалах вэ? Агаарын бохирдолтой газар “АМЬСГАЛАХ ЭРХ”-ээ хэрхэн хамгаалах вэ?

“Аюулын харанга” дэлдэж буй агаарын бохирдол

7 сая: Агаарын бохирдол дэлхийн нийтийн нас баралтын 8 хувьд нөлөөлж, агаарын бохирдлоос үүдэж жил бүр 7 сая хүн нас барж байна.

2.4 тэрбум - Өнөөдөр дэлхий даяар 2.4 тэрбум хүн ил задгай гал эсвэл зууханд керосин, мод, малын өтгө бууз, газар тариалангийн хог хаягдал зэрэг хатуу түлш ашиглан хоол унд бэлтгэн, орчны агаарын бохирдолд өртөж байна.

$8.1 их наяд - Дэлхийн банкны тайланд дурдсанаар 2021 онд агаарын бохирдлоос үүдэж эрүүл мэндийн салбарт 8.1 их наяд ам.доллар зарцуулжээ. Энэ нь дэлхийн ДНБ-ий 6.1 хувьтай тэнцэж байгаа юм.

₮1 их наяд - Монгол улсын хувьд агаарын бохирдолтой тэмцэхэд 2008 оноос хойш нэг их наяд төгрөг хэдийнээ зарцуулаад байна.

Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

Агаарын бохирдол амиа хорлолтод нөлөөлдөг байж болзошгүй талаарх нэгэн судалгаа гарчээ. АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний товчоо 2003-2010 оны хооронд АНУ даяарх нас баралтыг судалж, PM2.5 буюу уушгиар дамжин цусны урсгал руу орох чадвартай нарийн ширхэгт тоосонцор болон амиа хорлолтын тоог сар, өдөр бүрээр нь харьцуулжээ. Ингэхэд өдөрт нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нэг шоо метр тутамд нэг микрограммаар нэмэгдэхэд амиа хорлолт бараг 0.5 хувиар өссөн байж.

Учир нь нарийн ширхэглэлт тоосонцор нь дан ганц амьсгалын замын халдвар, зүрхний өвчин, цус харвалт, уушигны хорт хавдар, архаг бронхитоор өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлээд зогсохгүй сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл өөрчлөлт оруулдаг нь тогтоогдсон. Ингэхдээ зан үйлийн өөрчлөлт, энэ дунд анхаарлын хомсдолын хэт хурц хэлбэрүүд, сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямралд нөлөөлдөг болох нь тогтоогджээ.

Агаарын бохирдолтой газар “АМЬСГАЛАХ ЭРХ”-ээ хэрхэн хамгаалах вэ?

Мөн шинэ судалгаагаар жирэмсний өмнөх үеийн агаарын бохирдлын өндөр хэмжээ нь ургийн хөгжил, гурван наснаас эхлээд хүүхдийн хөгжлийн хоцрогдолд хүртэл нөлөөлдөг болох нь тогтоогдсон байдаг. Учир нь 5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаанаас болж нас барсан хүүхдүүдийн тал нь агаарын бохирдолтой орчинд амьдардаг байжээ.

Тэгвэл таны, миний, бидний эрүүл мэндэд “аюулын харанга” дэлдэж буй агаарын бохирдлоос бид ангид байх боломжтой юу. Агаарын чанарыг сайжруулахын тулд дор бүрнээ бид ямар алхам хийж болох бол?

  • Алхах, дугуй унах зэрэг нүүрстөрөгчгүй тээврийн хэрэгслийг сонгох
  • Хувийн тээврийн хэрэгслийн оронд нийтийн тээврийг сонгох
  • Гэр орон байрныхаа дулаан алдагдлыг бууруулах
  • Ногоон байгууламж тарих
  • Эрчим хүчээ хэмнэх гэж мэргэжилтнүүд зөвлөж байна

Ногоон байгууламж агаарын бохирдолд хэрхэн бууруулж, цэвэр агаарыг хэрхэн бий болгодог вэ?

Мод нь агаар мандлаас нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулж, хүлэмжийн хийн нөлөөг бууруулж, биднийг амьсгалах цэвэр агаараар хангадаг гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулахад ногоон байгууламж хэр чухал үүрэгтэй байдаг бол.

АНУ-д төвтэй The Nature Conservancy (TNC) байгууллагаас хийсэн судалгаагаар модны оролцоо тоосонцор дунджаар 7-24 хувиар буурдаг байна. Мөн мод, ногоон байгууламж нь сэрүүцүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд агаарын хэмийг дунджаар хоёр хэмээр бууруулдаг болох нь тогтоогджээ. Түүнээс гадна гудамжинд ногоон байгууламж тарих нь азотын давхар ислийг 40 хувиар, том болон нарийн ширхэг тоосонцрыг 60 хувиар бууруулдаг болох нь тогтоогдсон байдаг.

Агаарын бохирдолтой газар “АМЬСГАЛАХ ЭРХ”-ээ хэрхэн хамгаалах вэ?

Агаарын бохирдолтой газар амьдарч буй бол “амьсгалах эрх”-ээ хэрхэн хамгаалах вэ?

  • Байршлаа анхаарч үзээрэй. Хэрэв танд сонголт байгаа бол аль болох утаа багатай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай орон зай руу тэмүүлээрэй. Улаанбаатар хотын агаарын чанарыг 15 байршилд тогтмол хянадаг бөгөөд Туул голын эрэг дагуух Зайсан, Яармаг, Нисэх чиглэлд агаарын чанар харьцангуй сайн байдаг.
  • Замаа зөв сонгоорой. Судалгаанаас харахад ачаалал ихтэй замд агаарын бохирдлын түвшин өндөр байдаг ч замаас хэр хол байгаагаас шалтгаалан бохирдлын хэмжээ буурдаг. Мөн зам дагуух өндөр барилгууд агаар сэлгэлтийг хязгаарлаж байдаг тул иймэрхүү замаас ч бас аль болох тойрч явахыг хичээгээрэй.
  • Тээврийн хэрэгслээс урд хойгуур явахдаа амьсгалаа түр түгжиж байгаарай. Автомашины утаанаас хорт хавдар үүсгэх олон төрлийн утаа, угаар ялгарч байдаг тул зам гарахдаа амьсгалаа түгжих, бага насны хүүхэд дагуулж зам гарч буй бол аль болох тэвэрч гарч байхыг санал болгож байна. Учир нь бага насны хүүхдийн амьсгалын түвшин автомашины утаа ялгарах түвшинтэй ижил байдаг гэдгийг ямагт санаж байгаарай.
  • Тухайн өдрийн агаарын чанарын индексийг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна. Агаарын бохирдлын бодит түвшин нь бохирдуулагчийн төрөл, байршил, орон нутгийн цаг агаарын байдлаас хамаараад өөр өөр байдаг. Энд дарж агаарын чанарыг бодит байдлыг тогтмол хянаж байхаас гадна агаарын бохирдол ихтэй үед амны хаалт тогтмол зүүж хэвшээрэй.
  • Цаг агаарын урьдчилсан мэдээг шалгана уу. Агаарын бохирдол халуун, нартай өдрүүдэд хамгийн их байх хандлагатай байдаг бол бороотой эсвэл салхитай цаг агаарын дараа агаар илүү цэвэр байх хандлагатай байдаг.
  • Дотоод орчны агаарын бохирдол, дам тамхидалтад өртөхгүй байх. Тоос соруулах, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, агаар цэвэршүүлэгч хэрэглэх нь агаарын чанарыг бууруулж болзошгүй ч цэвэрлэсний дараа шууд дасгал хийхээс зайлсхийж байгаарай.
  • Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлээрэй! Агаарын чанар муу үед аль болох гадаад орчин дасгал хөдөлгөөн хийхийг хязгаарлахыг зөвлөдөг. Гэхдээ хүрээлэн буй орчин, уушгины эрүүл мэндийн мэргэжилтнүүд дасгал хийх явцад агаарын бохирдлоос амьсгалахтай холбоотой эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл нь идэвхгүй амьдралын хэв маягаас хамаагүй бага гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Хүүхдэд ээлтэй хотхон Гарден Ситигийн тухай

Цэвэр агаар бол юугаар ч орлуулшгүй эм. Агаарын чанар хүний тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд хамгийн чухал асуудал. Хүүхэд ээлтэй Гарден Сити хотхон нь нийт эзэмшлийн талбайнхаа 50 хувьд нь ногоон байгууламжтай бөгөөд олон төрлийн мод бут, сөөг, хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй. Ногоон байгууламж нь орчны тоосжилт, дуу чимээг багасгахад онцгой үүрэг гүйцэтгэдэг ба мод нь агаарын чийгшлийг 15-20 хувиар нэмэгдүүлж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин бууруулдаг байна. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Яармагт байрлах Гарден сити хотхон нь эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэгч хэн бүхний сонголтод нийцэхээс гадна амрах зам талбай, нас насных онцлогт тохирсон хүүхдийн тоглоомын талбайтай амар тайван, аюулгүй орчин бүхий сургууль, цэцэрлэгтээ ойр хотхон юм.

Garden City хотхон