<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Dec 14, 2021

Амьдрах орчинд тулгамддаг бүхий л асуудлыг шийдсэн хотхон

Хүн амьдралынхаа гуравны хоёрыг орон гэртээ өнгөрүүлдэг. Энэ бол найман цагийг нь унтаж амран, үлдсэн найман цагийг нь гэр бүлдээ зарцуулах үнэт цаг хугацаа. Тиймээс ч таны амьдрах орчин тав тухыг бүрэн хангах ёстой. Ажлаа тарж ирээд сэтгэл зовох зүйлгүйгээр машинаа байрлуулан, худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг гээд бүх л үйлчилгээг гэрийнхээ ойр орчмоос авч, эрүүл, аюулгүй, орчны бохирдлоос ангид, ногоон байгууламж, спорт талбай, тоглоомын талбай зэрэг нийтийн эзэмшлийн асуудлыг бүрэн шийдсэн орчин л энэ тав тухыг бэлэглэж чадна._O0A4930

Бүх л хэрэгцээгээ нэг дор шийдэх боломж

НЗДТГ-ын судалгаагаар Улаанбаатарчууд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжирч өнгөрүүлдэг. Харин энэхүү асуудлын шийдэл нь цогц төлөвлөлт бүхий хотхонд амьдрах, өдөр тутмын хэрэгцээ, үйлчилгээгээ нэг дороос авах юм. Жишээлбэл, их хотын шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж буй Garden city хотхон нь Бритиш, Шинэ монгол, Сакура зэрэг чанартай сургууль цэцэрлэгүүдээс 300 метр, автобусны зогсоолоос 50 метр, худалдааны үйлчилгээний төвүүдээс 500 метрийн зайд байрлаж буй бөгөөд хотхондоо хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээнд чиглэсэн бүх л үйлчилгээг төлөвлөсөн.

Тав тухтай нийтийн эзэмшил

Орон сууц худалдан авахдаа нийтийн эзэмшлийн орчин болон амьдралын хэв маягийг хамтад нь худалдан авдаг. Үүнд ногоон байгууламж, насны ангилал бүхий тоглоомын талбай, спорт талбай, автомашины зогсоол гэхчлэн олон ойлголт багтана. Ногоон байгууламж нь таны амрах, салхилах таатай орчин болоод зогсохгүй орчны бохирдлыг бууруулах, дундаж наслалтыг уртасгах зэрэг олон талын ач тустай бол насны ангилал бүхий тоглоомын талбай нь хүүхдийг насны онцлогтоо тохируулан өсөж хөгжих боломжийг олгох давуу талтай. Мэдээж хэрэг гэр бүлээрээ зугаалан алхах зам талбай, амарч суух хэсэг, спорт талбай зэрэг нь тав тухыг хангаад зогсохгүй гэр бүлийн харилцаанд эерэгээр нөлөөлдөг чухал хүчин зүйл юм.

Tsewer agaartai hothon copy

Дизайны шинэлэг шийдлүүд

Өнөө цагт орон сууцны төслүүд амьдрах орчинд тулгамддаг асуудлуудыг бүрэн шийдэхээс гадна хэрэглэгчдэд гоо зүйн таашаал өгөх, анзаарагддаггүй боловч өдөр тутмын жижиг хэрэгцээ шаардлагыг хангах зэрэг үүргийг биелүүлэх болжээ. Тухайлбал, Garden city хотхон нь хүрээлсэн буюу дувор төлөвлөлттэй бөгөөд салхины урсгал, байгалийн нар үзэх, харах харцыг хамгийн зөв байхаар тооцоолсон. Мөн интерьерийн хувьд ч байгалийн мэт амьд мэдрэмжийг өгөх, хурц ирмэг, улиг болсон шийдлүүдийг эвдсэн контемпорари интерьерийг сонгосон. Энэхүү шийдэл нь цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөх боломжтой бөгөөд хуучрашгүй, хамгийн уян хатан төрөл гэдгээрээ онцлогтой.

01-4

Барилгын чанар, аюулгүй байдал

Өнөө цагт барилгын чанарыг бүрэн цутгамал, газар хөдлөлтөд тэсвэртэй гэх зэргээр үнэлэх нь хэдийн хоцрогджээ. Харин хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй материал, тоноглол ашигласан эсэх нь илүү чухал болсон бөгөөд усны шугамаас эхлээд обойны стандартыг ч анхаарч үзэх шаардлагатай. Тухайлбал, ашиглаж буй обой нь цаасан ус чийгэнд тэсвэртэй, сантехикийн шугам хоолой нь хэзээ ч зэврэхгүй, үнэр амтгүй, химийн бодис, өндөр темпаратурт тэсвэртэй байх, шалны дагалдах хэрэгсэл цавуу л гэхэд хүнд металын агууламжгүй байх, дулаалгын хөөсөнцөр нь уян хатан, нарны хэт ягаан туяанд элэгддэггүй байх гэхчлэн олон тооны шалгуурууд тавигдах болжээ. Мөн чанартай барилгын материалаар туршлагатай компани сайн гүйцэтгэл хийх нь маш чухал. Энд дурдсан шаардлагууд болон бусад шинэлэг технологиудыг 10 гаруй бүрэн хэмжээний төслийг амжилттай хэрэгжүүлсэн 20 жилийн туршлагатай NCD групп аль хэдийн хэрэгжүүлсэн.

Авто зогсоолын хүрэлцээ

Нийслэл хотын хүн амын нягтаршлыг даган орон сууцны хотхонуудын нягтаршил ч өсөх болсон. Улмаар автомашины зогсоол, тоглоомын талбайн стандарт зарим төслүүдэд орхигдох болжээ. Гэвч автомашины зогсоолын хүрэлцээ болон төлөлвлөлт нь оршин суугчдын эрүүл мэнд, цаг зав, ая тухаас гадна ирээдүй болсон үр хүүхдийн тань аюулгүй байдалд нөлөөлдөг тул зайлшгүй анхаарах ёстой юм. Тиймээс ч ажлаасаа тарж ирээд зогсоол хайн бухимдах бус хүн амын нягтаршил, зочин гийчин ирэх хэрэгцээ шаардлагыг тооцоолон төлөвлөсөн хүрэлцээт авто зогсоол бүхий орон сууц худалдан авах нь зүйтэй. Зөв төлөвлөсөн автозогсоол нь таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөөд зогсохгүй та хэзээ ч зогсоолын асуудалд санаа зовохгүй.

Хөршийн холбоо

Манай монголчууд эрт дээр үеэс “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” хэмээн сургаж ирсэн нь ихээхэн учир бэлгэдэлтэй. Хүмүүс бид амьдарч буй орчноороо дамжуулан нөхөрлөж, бие биеэсээ суралцан амьдардаг. Та ямар ч орчин нөхцөлд, ямар ч орон сууц худалдан авсан бай таны хүүхэдтэй хамт өсөн торниж, амьдрах орчны тань нэг хэсгийг хуваалцах хөршүүд тань дагалдан ирэхийг бодолцох ёстой юм.

Олон улсын стандартад нийцсэн СӨХ-ийн үйлчилгээ

Манай улсын хэмжээнд 1500 гаруй СӨХ үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр байгууллага хотхоныхоо оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн арчилгаа, цэвэрлэгээг анхаарах, аюулгүй байдлыг хангах чухал үүрэгтэй. Гэхдээ СӨХ бүр энэхүү үйлчилгээг бүрэн дүүрэн биелүүлдэг эсэх нь эргэлзээтэй юм. СӨХ-ийн үйлчилгээ нь 24 цагийн харуул хамгаалалт, ногоон байгууламжийн арчилгаа, операторын үйлчилгээ, нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ, оршин суугчдын харилцаа холбоог сайжруулах арга хэмжээ гэхчлэн олон ажлуудыг хийдэг, таны хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ цэнийг урт хугацаанд хадгалах хамгийн чухал зүйл юм.


Танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.

Garden City 1B таницуулга