Амьдрах орчныхоо чанарыг хэрхэн үнэлэх вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Quality of Life (QOL) буюу амьдралын чанарыг “Хувь хүний амьдралын байр суурийг тэдний амьдарч буй соёл, үнэт зүйлсийн тогтолцооны хүрээнд, тэдний зорилго, хүлээлт, стандарттай уялдуулах тухай ойлголт” хэмээн тодорхойлсон бөгөөд амьдралын чанарын стандарт үзүүлэлтүүдэд эд баялаг, ажил эрхлэлт, хүрээлэн буй орчин, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, боловсрол, амралт, чөлөөт цаг, нийгмийн харьяалал, шашны итгэл үнэмшил, аюулгүй байдал, эрх чөлөө багтжээ. /wikipedia.com/
Эдгээр үзүүлэлтүүдээс бид амьдралын чанарт нөлөөлөх хүчин зүйлсийн дийлэнх сонголтыг өөрсдөө хийдэг бөгөөд энэ нь эргээд та бидний одоогийн амьдарч буй орчин хэрхэн бүрдсэн цаашид хэрхэн бүрдэхийг илэрхийлнэ.
Хүн амьдралынхаа туршид амьдралын чанарыг дээшлүүлэх хэд хэдэн хүрээлэн буй орчны шийдвэр гаргалтууд хийдэг бөгөөд энэ сонголт нь эргээд та болон таны гэр бүлийн эрх чөлөө, аюулгүй байдал, чөлөөт цаг, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд нөлөөлж байдаг.
Тиймээс өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө амьдралын чанараа сайжруулахад хийх амьдарч буй/амьдрах орчин, одоогийн нөхцөл байдлыг үнэлэх мөн үнэлж мэддэг байх нь ирээдүйн сонголтод цаг хугацаа, хөрөнгө мөнгийг тань хэмнэн бодитоор дүгнэхэд туслах нь гарцаагүй.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: ТА АМЬДАРЧ БУЙ ОРЧИНДОО СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?
Таны одоогийн амьдарч буй орон сууц болон ирээдүйд худалдан авах үнэт үл хөдлөх хөрөнгө тань таны төлсөн болон төлөх дүнд тохирсон үнэ цэн, чанарыг танд болон таны гэр бүлийнхэнд өгч чадаж байна уу? гэдгийг үл хөдлөх хөрөнгийн экспертүүдийн санал болгож буй доорх 10 асуултад хариулснаар мэдэж болно. Үүнд:
- Ирээдүйд ойр орчимд хийгдэх төлөвлөлт
Ирээдүйн 10, 20 жил таны худалдан авч буй үл хөдлөх хөрөнгийн хүрээлэн буй орчинд ямар төлөвлөлт хийгдэх талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Эргэн тойрны төлөвлөлт ч мөн адил таны худалдан авсан орон сууцны үнэ цэн өсөх эс эсэхэд нөлөөлдөг. Тодруулбал: Дэд бүтэц төлөвлөлт буюу эрчим хүч, усан хангамж, зам тээврийн сүлжээ, боловсрол, эрүүл мэнд, ахуйн үйлчилгээний тогтолцооны төлөвлөлт болон ирээдүйд баригдах томоохон бүтээн байгуулалтууд үүнд багтана.
- Хүн төвтэй архитектурын шийдэл тусгасан эсэх
Таны хөрөнгө оруулах үл хөдлөх хөрөнгийн архитектурын шийдэл хүнд хэр ээлтэй шийдэлтэй вэ гэдгээс ирээдүйн үнэ цэн болон зах зээлийн үнэ тодорхойлогддог. Тодруулбал барилга хоорондын зай, зам талбай, нийтийн эзэмшлийн төлөвлөлт, давхартаа хэдэн айлтай, интерьер болон экстерьер төлөвлөлт зэрэг оршин суугчдын тав тухыг хангах ямар шийдлүүдийг тусгасан бэ? гэдэг тухай үл хөдлөхийн үнэ цэнийг бий болгогч хүчин зүйл болдог.
- Ногоон байгууламжийн эзлэх хэмжээ
Олон улсын стандартын дагуу 1 сая хүн амтай хотод, нэг хүнд 24м2 ногоон байгууламж ногдож байх ёстой гэдэг. Гэвч Монгол улсын хувьд энэ тоо ойролцоогоор 4-6м2 байдаг нь та худалдан авах орон сууцны ногоон байгууламжийн эзлэх хувь стандартад нийцэж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй. Орчны ногоон ургамал, ногоон байгууламж, мод, бут нь тухайн орчны дуу чимээг багасгах, цэвэр агаар, хөрсний чийгийн эх үүсвэр болж байдаг тул оршин суугчдын тав тух, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинг бүрдүүлэхэд чухал нөлөөтэй.
- Хүүхдийн тоглоомын талбайн стандарт
Хүүхдийн тоглоомын талбай зөвхөн бага насны хүүхэд биш бүх насны хүүхдэд зориулагдсан зохион байгуулалттай, аюулгүй байдлыг хангасан, хангалалттай хүрэлцэхүйц байх ёстой. Учир нь хүүхэд бүр өсөж, торниж буй орчиндоо эрүүл, аюулгүй стандартад нийцсэн тоглоомын талбайд тоглож, тоглонгоо суралцаж, үе тэнгийнхээ хүүхдүүдтэй нийгмийн харилцаанд оролцох боломжийг хангасан байх нь чухал.
- Тухайн хүрээлэн буй орчны явган болон машины урсгал, түүнийг хэрхэн шийдсэн
Орон сууцны барилгын хувьд эргэн тойронд хүний хэрэгцээг нэг дор шийдэх худалдаа үйлчилгээний төв байна гэдэг хамгийн чухал үзүүлэлтийн нэг. Үүнийг дагаад орчны хөл хөдөлгөөн, хотхоны орц гарцыг хэрхэн шийдсэн эсэх нь таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал, тав тухад нөлөөлөх эсэхийг анхаарах нь чухал асуултын нэг болдог.
- Авто машины зогсоол, замын төлөвлөлт
Хангалттай хүрэлцэхүйц авто машины зогсоол, хотхоны орц, гарцын төлөвлөлтийг хэрхэн шийдсэн эсэх нь түгжрэл, зогсоолын маргаан үүсэх асуудлаас сэргийлнэ. Мөн автомашины зогсоолын шийдэл үргэлж аюулгүй байдлыг хангасан байх ёстой.
- СӨХ, Хөрөнгийн менежмент
Оршин суугчдын дуу хоолойг сонсон, урт удаан хугацаанд үл хөдлөхийн үнэ цэнээ хадгалан, орчин болон барилгын хувьд байнгын засвар, үйлчилгээтэй, цэвэр цэмцгэр байдлыг хангаж оршин суугчдын сэтгэл ханамжийг унагахгүй, хотхоныг анхны хэвээр урт удаан оршин тогтноход СӨХ чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс таны амьдарч буй үл хөдлөх хөрөнгө болон ирээдүйд худалдан авах хөрөнгө тань үүнийг хэрхэн шийдсэн эсэхээс үл хөдлөхийн чанар шалтгаална.
- Ирээдүйн үнэ цэн, баталгаа
Ирээдүйд гарч болох шинэ технологи, инновацийг таны хөрөнгө оруулж буй үл хөдлөх хэрхэн хурдан хүлээн авч өөртөө шингээх боломжтой талаас нь харж барилга байгууламж сонгох нь дунд хугацааны зардлыг тань хэмнэх болно. Жишээбэл: хотхон руу нэвтрэхэд хүний царай таних технологи, цахилгаан машинаа цэнэглэх боломжтой байх гэх мэт ирээдүйд гарах технологийн шийдэл, инновацийг хүлээж авах боломжтой байх.
- Захиалагч болон гүйцэтгэгч компанийн нэр хүн, ажлын туршлага
Үл хөдлөх гэдэг зүгээр нэг барилга бус оршин суугчдын аюулгүй байдал, тав тухтай байдалтай шууд холбоотой. Тиймээс тухайн барилгын компанийн барилгын салбар дахь туршлага, түүхийг судлах нь чухал. Учир нь орон сууц, барилгын төсөл гүйцэтгэх бүрт туршлага, ерөнхий төлөвлөлт, зохион байгуулалт, чанар, үнэ цэн нь улам нэмэгддэг.
Та яг одоо амьдарч буй үл хөдлөхөд дээрх хүчин зүйлсийг хэрхэн шийдсэн эсэхийг нягталж үзээрэй. Үеэс үед өвлөгдөх, гэр бүлийн гишүүн бүрийн амьдрах таатай орчныг хангасан үнэ цэнтэй үл хөдлөх сонгох алхамд танд амжилт хүсье.
VEGA CITY төслийн танилцуулга татах
NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төслийн танилцуулгыг татаж авна уу.
Ногоон байгууламжийн дэлхийн жишиг стандарт