<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Oct 6, 2021

Амьдрах таатай орчин танд урт нас бэлэглэнэ

Таны амьдралын хэмнэл, тав тух, цаг зав цаашилбал эрүүл мэнд, аюулгүй байдал амьдрах газраа хэрхэн сонгохоос шалтгаалдаг. ДЭМБ ч хүний эрүүл мэндэд хүрээлэн буй орчны стандартыг онцгойлон авч үзэж, амьдралын чанарын стандартад багтааж буй. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр амьдрах газраа сонгохдоо анхаарах зүйлсийг тоймлон хүргэж байна.

Tsewer agaartai hothon copy

Ногоон байгууламж

ДЭМБ хот суурин газарт нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хамгийн багадаа есөн метр квадрат гэж үздэг бөгөөд нэг саяас дээш хүн амтай хотод 24 метр квадрат байх ёстойг онцолсон. Харин манай улсад энэ үзүүлэлт 4-6 метр квадрат байгаа нь олон улсын дунджаас тав дахин бага үзүүлэлт юм. Нэг мод хоногт насанд хүрсэн 4 хүн бүрэн амьсгалах хэмжээний хүчил төрөгч ялгаруулдаг бөгөөд дуу чимээ, шороо тоосны бохирдлыг бууруулж, дундаж насжилтад нөлөөлдөг байна. Одоогоор манай улсад ногоон байгууламжийн стандартаар NCD группийн төслүүд тэргүүлж байна. Тухайлбал шинэ суурьшлын бүс Яармагт сүндэрлэж буй Garden city төслийн ногоон байгууламж нь нийт хотхоны талбайнхаа 50%-ийг эзлэх бүс нутгийнхаа хамгийн том ногоон байгууламжтай хотхон юм.

_O0A5082

Барилгын материалын чанар

Хүрээлэн буй орчны чанараас гадна амьдарч буй барилгад тань ашигласан материал эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Хүнд металл, хар тугалга, пигмент зэрэг химийн хүчтэй нэгдэлүүдийн хэмжээ зөвшөөрөгдөх стандартыг давсан, чанаргүй материал бүхий орон сууц хорт хавдар, харшлын гаралтай эмгэгийг үүсгэх хүчин зүйл болохоос гадна ургийн гажигт ч нөлөөлдөг. Ирээдүйд төрөх үр хүүхэд, хожмын амьдралынхаа төлөө байгальд ээлтэй технологийг нэвтрүүлсэн орон сууцыг сонгоорой. Сүүлийн жилүүдэд ч манай улсад усны нөөц хэмнэсэн сантехникийн тоноглол, Дэлхийн ой модны холбооноос хүлээн зөвшөөрсөн цаасан обой, химийн хорт бодисын агууламжгүй хавтан зэргийг ашигласан орон сууцны цогцолборууд олноор сүндэрлэж байна.

09-1

Автомашингүй төлөвлөлт

Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар автомашинаас ялгарч буй утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байна гэжээ. Учир нь автомашины утаанд угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл, мөн давхар исэл, кадми, хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг. Амьдарч буй орчинд тань автомашингүй бүс байх нь эрүүл мэндэд тустайгаас гадна хүүхдийн аюулгүй байдал, өсөлт хөгжил, бидний эрүүл мэндэд ч нөлөөлөх болно. Автомашингүй төлөвлөлтийн жишээг River Garden цогцолбор хороолол, Vega city, Garden city зэрэг төслүүдээс харж болох юм.

Тасралтгүй өсөх үнэ цэн

Хүний амьдралын хөгжил зогсолтгүй үргэлжилж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгмийн болон гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь ч тасралтгүй өсдөг. Тиймээс таны амьдрах газрын үнэ цэн энэ бүх үүрэг хариуцлагатай хамт өсөн нэмэгдэх ёстойг мартуузай. Гэр бүлийн гишүүн бүрт чиглэсэн, хэрэгцээт бүхнийг нэг дээвэр дор шийдсэн төлөвлөлтийг чухалчлахын зэрэгцээ, барилгын материалын чанар, гүйцэтгэгчийн туршлага, хариуцлага хүлээж, итгэл даах чадвар, тухайн байршил дахь ойрын 10-20 жилийн төлөвлөлт амьдрах газрын тань ирээдүйн үнэ цэнийг тодорхойлно. Хөгжилтэй хөл нийлүүлэхийг хичээх бус түрүүлж алхаж, алсыг харсан сонголт хийхэд тань шинэ суурьшлын бүс дэх Garden City хотхон тусална.


Танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.Garden City