<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 16, 2021

Амьдрах таатай орчин танд урт нас бэлэглэнэ

Таны амьдралын хэмнэл, тав тух, цаг зав цаашилбал эрүүл мэнд, аюулгүй байдал амьдрах газраа хэрхэн сонгохоос шалтгаалдаг. ДЭМБ ч хүний эрүүл мэндэд хүрээлэн буй орчны стандартыг онцгойлон авч үзэж, амьдралын чанарын стандартад багтааж буй. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр амьдрах газраа сонгохдоо анхаарах зүйлсийг тоймлон хүргэж байна.

_O0A6606

Ногоон байгууламж

ДЭМБ хот суурин газарт нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хамгийн багадаа есөн метр квадрат гэж үздэг бөгөөд нэг саяас дээш хүн амтай хотод 24 метр квадрат байх ёстойг онцолсон. Харин манай улсад энэ үзүүлэлт 4-6 метр квадрат байгаа нь олон улсын дунджаас тав дахин бага үзүүлэлт юм. Нэг мод хоногт насанд хүрсэн 4 хүн бүрэн амьсгалах хэмжээний хүчил төрөгч ялгаруулдаг бөгөөд дуу чимээ, шороо тоосны бохирдлыг бууруулж, дундаж насжилтад нөлөөлдөг байна. Одоогоор манай улсад ногоон байгууламжийн стандартаар NCD группийн төслүүд тэргүүлж байна. Тухайлбал 80,000 мкв талбайд дан ногоон байгууламж шийдсэн Монголын №1 ногоон хотхон River Garden цогцолбор хороололыг дурдаж болно.

_66A1502

Барилгын материалын чанар

Хүрээлэн буй орчны чанараас гадна амьдарч буй барилгад тань ашигласан материал эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Хүнд металл, хар тугалга, пигмент зэрэг химийн хүчтэй нэгдэлүүдийн хэмжээ зөвшөөрөгдөх стандартыг давсан, чанаргүй материал бүхий орон сууц хорт хавдар, харшлын гаралтай эмгэгийг үүсгэх хүчин зүйл болохоос гадна ургийн гажигт ч нөлөөлдөг. Ирээдүйд төрөх үр хүүхэд, хожмын амьдралынхаа төлөө байгальд ээлтэй технологийг нэвтрүүлсэн орон сууцыг сонгоорой. Сүүлийн жилүүдэд ч манай улсад усны нөөц хэмнэсэн сантехникийн тоноглол, Дэлхийн ой модны холбооноос хүлээн зөвшөөрсөн цаасан обой, химийн хорт бодисын агууламжгүй хавтан зэргийг ашигласан орон сууцны цогцолборууд олноор сүндэрлэж байна.

DSC_1460 copy

Автомашингүй төлөвлөлт

Нийслэлийн агаарын чанарын албанаас гаргасан судалгаагаар автомашинаас ялгарч буй утаа Улаанбаатар хотын агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байна гэжээ. Учир нь автомашины утаанд угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу исэл, мөн давхар исэл, кадми, хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг. Амьдарч буй орчинд тань автомашингүй бүс байх нь эрүүл мэндэд тустайгаас гадна хүүхдийн аюулгүй байдал, өсөлт хөгжил, бидний эрүүл мэндэд ч нөлөөлөх болно. Автомашингүй төлөвлөлтийн жишээг River Garden цогцолбор хороолол, Vega city, Garden city зэрэг төслүүдээс харж болох юм.

Тасралтгүй өсөх үнэ цэн

Хүний амьдралын хөгжил зогсолтгүй үргэлжилж цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нийгмийн болон гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь ч тасралтгүй өсдөг. Тиймээс таны амьдрах газрын үнэ цэн энэ бүх үүрэг хариуцлагатай хамт өсөн нэмэгдэх ёстойг мартуузай. Гэр бүлийн гишүүн бүрт чиглэсэн, хэрэгцээт бүхнийг нэг дээвэр дор шийдсэн төлөвлөлтийг чухалчлахын зэрэгцээ, барилгын материалын чанар, гүйцэтгэгчийн туршлага, хариуцлага хүлээж, итгэл даах чадвар, тухайн байршил дахь ойрын 10-20 жилийн төлөвлөлт амьдрах газрын тань ирээдүйн үнэ цэнийг тодорхойлно. Хөгжилтэй хөл нийлүүлэхийг хичээх бус түрүүлж алхаж, алсыг харсан сонголт хийхэд тань River Plaza үйлчилгээтэй орон сууцны цогцолбор тусална.


Танилцуулга татах

Монголын №1 ногоон хотхон Ривер гардены сүүлийн ээлж River Plaza цогцолбор нь NCD группийн хэрэгжүүлж буй хамгийн анхны өндөр, шилэн барилгын төсөл гэдгээрээ онцлогтой бөгөөд цаг хугацаа, тав тухыг эрхэмлэгч хэн бүхэнд зориулсан орон сууцнаасаа гаралгүйгээр бүхий л хэрэгцээт зүйлээ нэг дээвэр дороос авч, тав тухтай амьдрах боломжоор хангасан цогц төлөвлөлттэй БИЗНЕС КОНЦЕПЦИ БҮХИЙ ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР юм.

New Call-to-action