<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jan 18, 2018

Архитектурын талаарх бидний төсөөллийг өөрчлөх этгээд барилгууд

Хүний оюун ухаанаар бүтээгдсэн бүтээн байгуулалтууд жил ирэх тусам хувьсан өөрчлөгдсөөр байгаа өнөө үед хамгийн гайхалтай барилгуудын дизайн нь байгаль орчинтойгоо шинэ харилцаа холбоо тогтоох, мега хотуудын дэвшилтэд шийдлүүдийг санал болгосоор байгаа билээ. Тиймээс орчин үеийн техник технологи, ухаалаг төхөөрөмжүүд бидний амьдралын хэв маяг, архитекторын ирээдүйн хөгжилд асар их нөлөөг үзүүлж байна.

Энэ удаагийн нийтлэлээрээ бид 2017 онд бий болсон хамгийн гайхалтай дизайн бүхий барилгын мэдээллийг танд хүргэж байна.

Nautilus Eco-Resort

Nautilus Eco-Resort

Тэнгэр баганадсан байшин дэлхий дээр хөвж байна - энэхүү барилга нь ирээдүйд дэлхийн хүн амын хэт өсөлтийн үед шинэ суурьшлын бүс болох боломжтойгоор бүтээгдэх бөгөөд эдгээр барилгууд нь дэлхийн тойрог замаар нисэх жижиг гарагтай холбоотой байх нь.

Nautilus Eco-Resort - ын загвар хэлбэр нь Fibonacci spiral - аас санаа аван бүтээгдсэн. Энэхүү барилга нь гидропоник өсөлтийн технологи болон ургамлын өсөлтийг архитекторын шийдэлтэй хослуулжээ.

Усан доорх ресторон

d.jpg

Норвегийн эрэг хавийн усан доорх ресторан. Тус ресторан нь далайн амьдралыг судлах төвийг бий болгохоор зорьжээ. Рестораныг бий болгосон дизайнеруудын хэлснээр Норвегийн далайн эрэг, далайн зэрлэг амьтад болон Норвегийн өмнөд зүг дэх далайн эргийн хадархаг хэсэгт хүндлэл үзүүлж буй хэрэг юм. Энэхүү бүтээн байгуулалт нь 2018 оны эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байна.

"The Big Bend"

e.jpg

Oiio - гийн зохион бүтээсэн "The Big Bend" гэх нуман хэлбэртэй тэнгэр баганадсан барилга нь Нью Йорк хотын шигүү орон зайд байгуулагдахаар зураг төсөл нь бий болоод байна. Хэдийгээр барилгын шоо дөрвөлжин хэлбэрийн суурь тус барилгыг багахан хэмжээний жижиг мэт санагдуулах боловч олон тооны хүмүүсийг багтаах боломжтой.

Контейнэр орон сууц

a.jpg

Та бидний мэдэх контейнэрүүд 2017 онд орон сууц болон хувирсан. Энэ санаа минимал, тээвэрлэх боломжтой хэв загвараар загварчлагдсан ба 2018 онд өмнөд Калифорниад байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Энэхүү барилга үер усны аюул учрах үед дээш өргөгдөх аюулаас зайлсхийх боломжтой мөн өрөөний зохион байгуулалт олон тийш харахаар төлөвлөгдсөн учир байгалийн гэрэл өдрийн турш гэрэлтүүлнэ.

Усан боомтын терминал

усан боомтын терминалын терминалын

Сөүлийн усан боомтын терминалын загварт санал болгож буй энэхүү барилга нь ногоон эрчим хүчний шийдэл бүхий архитектурын шинэ санаачлагыг бий болгожээ. Манта цацраг шиг энэхүү бүтэц нь нар болон салхинаас шаардагдах бүхий л эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой юм. 

ХОЛБООТОЙ: Стефано Боэригийн анхны модоор бүрхэгдсэн орон сууцны төсөл


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden