<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Oct 5, 2022

Бизнест сургамж авахуйц 5 кино

Ном, кино зэрэг оюуны бүтээлүүд нь хүмүүсийг чиглүүлэгч хамгийн хүчтэй зэвсэг болдог. Бүх л өдрийн турш үргэлжлэх хурал цуглаан эсвэл үнэтэй мастерийн хичээл авснаас зарим тохиолдолд өөрт хэрэгтэй сургамж авахуйц 2 цагийн кино үзсэн нь илүү үр дүнтэй байх тохиолдол байдаг. Дараах 5 киног шинэ бизнес болон олон нийтийн ажил, ямар нэг санаачлага эхлүүлэхэд санаа авахуйц бөгөөд сургамжтай кинонуудаар нэрлэжээ.
1. The Pursuit of Happyness (2006 он)
Энэхүү кинонд орон гэргүй нэгэн борлуулагчийн тухай гарах бөгөөд тэрээр бүх мөнгөөрөө “Bone Density Scanner “худалдан авдаг. Эхнэр хүү нь түүнийг хаяж орон гэрээ ч алддаг. Тэрээр сканнераа зарахын тулд гудамж, метро, хаана тааралдсан газраа хонож өнжин хэцүү бэрхийг даван туулж уйгагүй зүтгэсний эцэст амжилтад хүрдэг. Гол дүр маань ажилгүй, гэр оронгүй бөгөөд албан тушаалд дэвших магадлал хамгийн багатай гэгддэг брокерийн ажилд цалингүй ажилладаг. Ажилд орохдоо түүнээс ярилцлага авсан удирдагч түүнээс  “Дээгүүрээ цамц өмсөөгүй залууг би ажилд авлаа гэвэл чи юу гэж бодох вэ “ гэж асуухад нь тэрээр “ Тэр залуу цамцгүй байж болно харин маш гоё өмдтэй байх ёстой” гэж хариулсан нь түүнийг дуусашгүй өөдрөг үзэлтэй хүн гэдгийг илтгэсэн хариулт байлаа.
Энэхүү киноноос бизнес эрхлэгчид аливаа нэг зүйлийг барьж авсан бол уйгагүй, шантралгүй байж хамгийн хүнд сорилтуудыг даван туулснаар оргилд хүрч болдгийг ойлгоно. Холливүүдийн алдарт жүжигчин Will Smith гол дүрд тоглосон энэхүү кино нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд 2006 оны Оскарын шагналд Will Smith энэхүү дүрээрээ шагнал авчээ.

will smith
2. Coach Carter кино
Киноны гол дүр болох Кен Картер нь өөрийнхөө сурч байсан ахлах сургуульдаа сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажилд ордог. Ахлах сургуулийн оюунтууд маш дэг журамгүй, гэмт хэрэгт их холбогддог байсан бөгөөд анх түүнийг ажилд авахдаа сургуулийн удирдлагууд түүнд оюутнууд ахлах сургуулийг сайн төгсч коллежэд орохоос илүү маш сайн сагсан бөмбөгийн тоглогч болж тэмцээнд ялах нь чухал гэсэн мессежийг маш тод өгч байлаа. Гэвч дасгалжуулагч багш үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй оюутнуудыг сайн тоглогч болохын хажуугаар ахлах сургуулиа сайн төгсөх хэрэгтэй гэсэн зарчмыг барьж оюутнуудтай тодорхой дүрмүүдийг тохирон гэрээн дээр гарын үсэг зуруулдаг. Гэвч оюутнууд түүнийг хуурч элдэв хэрэгт холбогдон маш олон сорилтууд ирж байв. Дасгалжуулагч маань оюутнуудыг сурлагын дүнгээ ахуилж, дэг журмыг сахихаас нааш аливаа тэмцээнд оруулахгүй гэдэг дүрмийг тогтоосон нь үр дүнгээ өгч оюутнууд хичээлдээ ч сагсан бөмбөгөндөө ч сайжирдаг.
Энэ түүхээс аливаа төрлийн дасгалжуулагч хүний шийдвэрийн хүч чадал, түүний шавьдаа чиглэсэн алсын хараа нь зорьсон зүйлдээ хүрэхийн төлөө тэмүүлэх урам зоригийг өгдөг гэдгийг ойлгож болно.

COach Carter


3. Sully ( 2016)
Холливүүдийн алдарт жүжигчин Tom Hanks гол дүрд нь тоглодог энэхүү кино нь насаараа онгоц жолоодсон ахмад нисгэгч хэрхэн аюулгүйгээр Нью Иоркийн Хадсон гол дээр ослын буулт амжилттай хийж 150 зорчигчийг эндэлгүйгээр авардаг тухай үйл явдлыг өгүүлдэг. Гэвч ослын буултын дараа онгоцны ахмад маань ойрхон нисэх буудалд буулгүй яагаад гол дээр ослын буулт хийв гэсэн шалтгаанаар шүүгддэг. Өөрөөр хэлбэл ойролцоо нисэх буудалд буух оролдлого хийгээгүй гэсэн шалтгаанаар ахмад нисгэгчийг буруутгахыг оролддог. Гэвч тэрээр туршлагатай капитаны хувиар сорилт дагуулсан асуултуудад шүүлтийн эсрэг маш мундаг хариултуудыг өгч байгааг энэхүү кино онцолсон байдаг. Хэдэн өдрөөр үргэлжилсэн түүнийг шарсан мөрдөн байцаалтад тэрээр үл харгалзан гаргасан дүгнэлтдээ итгэлтэй бат зогссоор шүүлтийг давдаг.

sully-poster-horiz
4. Dead Poets Society (1989)
Эвгүй, идеалист бөгөөд итгэл найдвар төрүүлдэг кино гэж үздэг байна. Robin Williams гэх англи багш их сургуулийн оюутнууддаа уламжлалт ойлголт ба түүнийг эсэргүүцэх талаар заадаг. Тэрээр хичээлээ заахдаа уламжлалт хэв маягийн эсрэг байдлаар тухайлбал ширээн дээр гарч зогсоод аливаа зүйлийн хэтийн төлөвийг өөрчлөн төвлөрсөн тойрогт жагсан синхрончлол, хэмнэлийг бий болгосноор оюунтуудыг хичээлд дурлуулдаг талаар гардаг. Энэхүү кинонд оюутнууд өөрсдийнхөө хүсэл тэмүүллийг танин мэдэж түүндээ тэмүүлэн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө явахад нь чиглүүлж өгч байгааг онцолдог.

dead poets


5. Erin Brockovich (2000)
Алдарт Julia Roberts гол дүрд нь тоглосон энэхүү кинонд нэгэн зогсолтгүй дайчин эмэгтэйн тухай өгүүлдэг.
Тэрээр хувийн амьдралын хувьд алдаа оноо ихтэй нэгэн байсан бөгөөд кинонд түүний хэдлэг онцлог үг бол “Би амьдралдаа анх удаа хүндлэлийг мэдэрч байна. Намайг бүү шантруул” гэсэн хэсэг байдаг. Ed Mastry гэх ахмад хуульч түүнд ойртож зогсоод хэрэв чи хуулийн фирмд ажиллаж байгаа бол хувцаслалтаа нэг бодоорой гэтэл тэрээр маш шийдэмгий өөртөө итгэлтэй байдлаар “Надад 2 биш 1 бөгс байгаа цагт би хүссэн юмаа өмсөж болно гэж бодож байна” гэж хэлсэн нь тэрээр маш чөлөөтэй, задгай сэтгэдэг өөрийнхөөрөө эмэгтэй болохыг кинонд онцолсон байдаг.
Энэхүү кинонд ажилгүй, 3 хүүхэдтэй ганц бие эмэгтэй том компанийн үйл ажиллагаа нь усны бохирдол бий болгон оршин суугчдыг эрүүл мэндийн ноцтой эрсдэлд оруулж байгаа талаарх маш ноцтой кейсийг барьж авч уйгагуй хөөцөлдсөний эцэст томоохон хуулийн фирмд ажилд орж чаддаг талаар үйл явдал өрнөдөг.

erin 2
Тэрээр цөхрөлтгүй хөөцөлдөн олон нийтийн итгэлийг хүлээснээрээ Америкийн өмгөөллийн түүхэнд хамгийн том дүнтэй кейс дээр ялсан жишээ болсон. Энэ кино нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд киноны гол дүрийн эмэгтэй нь эдүгээ 62 настай, Америкийн түүхэнд анхны хуулийн боловсролгүй бөгөөд хуулийн салбарт ажилладаг эмэгтэй болсон юм. 
Энэхүү киноноос ирсэн боломжийг алдалгүй цөхрөлтгүй, уйгагүй хичээсний дүнд үр дүнг нь хүртэж болдог жишээг харж болох бөгөөд киноны үйл явдал бодит түүхээс сэдэвлэсэнээрээ хүмүүст урам зориг өгсөн бүтээл болсон юм.