<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Jan 25, 2021

Бизнес худалдан авах хамгийн зөв цаг үе нь хэзээ вэ?

Бизнес худалдан авахад хамгийн зөв цаг үе хэзээ вэ ? Энэ бол хамгийн чухал асуулт. Хүмүүс маш олон шалтгаанаар энэ асуултыг өөрөөсөө асуудаг. Ялангуяа цар тахлын дараа юу болох бол ? энэ үед бизнес худалдаж авбал хамгийн зөв цаг мөн үү биш үү? Мөн бол юуг анхаарах вэ ? гэсэн хүлээлтүүд хүмүүсийн дунд байгаа.

Цар тахлын дараа зарим бизнесүүд нэлээд хүндрэх нь ойлгомжтой байгаа бөгөөд үүнийг боломж гэж харахын өмнө дараах хэдэн асуултад хариулах хэрэгтэй.

  1. Ямар төрлийн бизнес, хаана байршилтай бизнес  цар тахлын дараа боломж болох вэ?

  2. Ямар бизнесүүд илүү их эрсдэлтэй байх вэ?

  3. Тухайн бизнесийг худалдан авахдаа маш сайн хэлцлийг хийж боломжийн үнээр авч чадах уу эсвэл хий дэмий мөнгөө үрэх үү?

  4. business-4295644_1280-1

Дээрх хэдэн асуулт нэлээд зүйлийг тодорхой болгох бөгөөд дараах хэдэн зөвлөгөө танд цар тахлын дараа оновчтой бизнес худалдан авахад тус болно.

-          Ямар нэг бизнес худалдан авснаар хэдий хир мөнгө олохыг хүсч байгаагаа тодорхой болгох. Ингэснээр таны олохыг хүсч байгаа орлогоос хамааран ямар бизнес худалдан авах нь тодорхой болно.

-          Өөрийнхөө сонирхолтой салбарыг сонгох. Таныг аз жаргалтай болгодог, ямар нэг хэмжээгээр сонирхдог салбартаа орвол амжилт олох магадлал өндөр. Та аялж зугаалах, гадуур явах дуртай нэгэн байтал таны сонгосон салбар өдөр бүр ширээний ард цагаа өнгөрөөх шаардлагатай бизнес байж таарахгүй.

-          Өөрийнхөө авьяас болон хийж чаддаг зүйлүүдийнхээ жагсаалтыг гаргах. Тодорхой зүйлүүдээс эхлэн мартагдсан зүйлээ оролцуулаад бүгдийг жагсааж бичих. Хэрэв ямар нэг хөгжим тоглож чаддаг бол үүнийгээ бас оролцуулах гэх мэт.

-          Аль салбарт ажиллах сонирхолтойгоо тодорхой болгох. Та өөрийнхөө амьдарч байгаа байршилдаа бизнес эрхэлмээр байна уу эсвэл өөр байршилд очиж ажиллахад бэлэн үү? Хэрэв та хараахан өөр байршилд ажиллахад бэлэн биш бол интернетээр бизнес эрхлэх нь танд илүү амар байж мэдэх юм. Хаана өсөлт ажиглагдаж байна тэр салбарт орохыг хичээх хэрэгтэй.

menu-3206749_1280

-          Өөрийгөө хэн болохыг бизнес эрхлэх хүн мөн үү биш үү гэдгээ тодорхойлох. Зарим хүмүүс аливаа бизнесийг маш сайн мэддэг тэрчлэн яаж амжилттай хийхийг дэс дараатайгаар хүмүүст хэлж чадах ч өөрөө хийж чаддаггүй тохиолдол зөндөө байдаг. Тийм хүмүүс хэн нэгэн сайн хамтрагчаа олсон тохиолдолд ажилтанд хүрдэг гэх мэт. Та өөрийгөө аль төрлийн хүн бэ ? гэдгээ олж мэдэх нь чухал.

-          Өөрийнхөө тухтай орчныг тодорхойлох. Та тэргүүн шугаманд ажиллавал илүү үр дүнтэй юу? Эсвэл арын албанд буюу бичиг цаас, утас, э мэйл гэхчлэн ажиллахад тохиромжтой юу? Хэрэв танд өдөр тутам хүнтэй харьцах нь төвөгтэй байдаг бол танд жижиглэнгийн худалдаа болон үйлчилгээний бизнес төдийлөн тохирохгүй. Энэ төрлийн хүмүүс зөвхөн цагийн хүчин зүйлд автан ийм бизнесийг сонгосон ч ихэнхдээ алдагдалтайгаар  бизнесээ зарсан тохиолдол их байдаг.

Дээрх хэдэн зүйлүүдийг тодорхой болгосноор танд өөртөө тохирсон бизнесийг худалдан авах юм уу шинээр эхлүүлэх, цаашид амжилттай хөтлөн явуулахад амар дөхөм болно.

Хүмүүс ихэнхдээ бизнес эхлүүлэх мөнгө олох хэцүү гэж боддог ч боломжийг зөв харах, олох нь мөнгө олохын өмнөх зүйл юм. Учир нь сайн боломж, сайн санаа өөрөө мөнгөө олдог гэж олон амжилттай бизнесүүдийн эхэлсэн жишээнээс харагддаг.

Ялангуяа Ковид 19 цар тахлын дараа үе бол маш том боломж. Ихэнх бизнес эрхлэгчид нэлээд ядарч туйлдсан, өдөр тутмын үйл ажиллагаанаасаа залхсан, мөнгө санхүүгийн эх үүсвэргүй болсон байх үе бол нөгөө талдаа бизнес худалдан авах хүмүүст боломж юм.

Бизнес байнга л бусад зүйлстэй адил эргэх холбоогоор явагдаж байдаг. Нэг талд уналт байхад нөгөө талд боломж байнга гарч байдаг. Ийм үеийг бүтээлч хүмүүс ажиглан боломжоо олж харж байдаг.

 

Нийтэлсэн NCD Group