<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 8, 2021

Бүх өндөгөө нэг сагсанд бүү хий !

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУД

Хөрөнгө оруулалт гэдэг нь ирээдүйд тодорхой хэмжээний ашиг олох зорилгоор урьдчилан хөрөнгөө хаа нэг газар байршуулахыг хэлдэг. Энэ бол маш энгийн бөгөөд өргөн ойлголт бөгөөд ихэнх нь үүнийг мэддэг. Тэгвэл яагаад хүн бүр өөр өөр өгөөж хүртэж байгаа вэ? гэдэг нь асуулт юм.

Юунд, хэдийд, хир хэмжээгээр хөрөнгө оруулах вэ гэдэг нь маш чухал асуулт бөгөөд үүнд хүмүүс янз бүрийн мэдээлэл, мэдлэгтэйгээс хамаарч өөр өөр  өгөөж хүртэх ба зарим тохиолдолд огт өгөөжгүй, анх оруулснаасаа ч алдагдалтай байх нь түгээмэл.

Хөрөнгө оруулалтын боломжууд орчин үед нэмэгдсээр байна. Хэдэн жилийн өмнө бидэнд зөвхөн хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж гэх мэт хөрөнгө оруулалтын боломжууд харьцангуй хязгаарлагдмал байсан.

Гэтэл технологийн ачаар эдгээр боломжууд тэлж хөрөнгө оруулалтын шинэ боломжууд гарч ирсээр байна.

Хэдийгээр хөрөнгө оруулалтын боломжууд их байгаа ч суурь зарчмууд хэвээр л байна. Тухайлбал : Та их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийвэл эрсдэл мөн төдий чинээ байна гэсэн суурь зарчим хөрөнгө оруулалтын аль ч боломжид адил үйлчилнэ.

property

Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэж байдаг. Үүний тод жишээ бол Үл хөдлөх хөрөнгө юм. Тиймээс урт хугацаанд хөрөнгөө байршуулж ахиухан өгөөж хүртэх зорилготой бол үл хөдлөх хамгийн зөв хөрөнгө оруулалт болно. Харин богино хугацаанд өгөөж хүртэх зорилготой бол хамгийн эрсдэл багатай гэж үзсэн бусад хөрөнгө оруулалтын боломжийг сонгох гэх мэт.

Хөрөнгө оруулалтын өгөөж хүмүүсийн нас, аливаад хандах хандлага, эрсдэл даах чадвар гээд олон хүчин зүйлээс хамаардаг учраас хөрөнгө оруулалтын стратеги, арга нь хүн бүрт тохирох боломжгүй байдаг.

Жишээ нь 60 гаран насны хүмүүс хөрөнгө оруулахдаа том, тогтвортой үйл ажиллагаатай компанийн хувьцаа худалдан авах юмуу үнэ цэн нь ирээдүйд өснө гэсэн үл хөдлөх худалдан авах боломжуудад хөрөнгө оруулж байхад 30 гаран насны хүмүүс шинээр байгуулагдсан, үйл ажиллагаа нь өсөлттэй технологийн компанийн хувьцаа эсвэл технологид суурилсан дижитал мөнгөнд хөрөнгө оруулах гэх мэтээр ялгаатай. Мэдээж туршлагатай хүмүүс хөрөнгө оруулахдаа хөрөнгөө тараан байршуулах гэдэг зарчмаа сайн мэддэг. Иймээс нэг хэсэг хөрөнгөөрөө үл хөдлөх худалдан авч, нэг хэсгээр нь хувьцаа худалдан авах гэх мэт тараан байршуулдаг.

ЯАГААД КРИПТО Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

Технологид суурилсан хөрөнгө оруулалтын боломжууд бий болж байгаа нь хүмүүст олон сонголтыг өгч байна. Мөн манай дотоод зах зээлд банкнуудын хадгаламжийн хүү буурч байгаа нь банкнууд өмнөх шигээ хөрөнгө оруулалтын уламжлалт боломж байхаа болих цаг үе ирж байна.

Ийм үед хүмүүс үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах нь уламжлалт боломжуудын нэг бөгөөд урт хугацаанд эрсдэл багатай боломжуудын нэг болж байна.

Технологид суурилсан дижитал мөнгө хөрөнгийн зах зээл дээр бүүм болж байгаа энэ цаг үед шинжээчид энэхүү боломжийн давуу болон сул талуудыг янз бүрийн өнцгөөр тайлбарлаж байна.

Крипто болон дижитал мөнгө нь хүмүүсийг хөрөнгөжих бололцоог олгох сайн талтай бөгөөд эрэлт нь маш хурдан хугацаанд сэргэж байдгаараа давуу талтай. Гэвч ихээр хөрөнгө оруулах нь одоогоор эрсдэл өндөртэй байгаа юм. Мөн дижитал мөнгүүд нь жинхэнэ мөнгө мөн үү гэдэг нь технологийн боломжоос хамаарсан тул итгэл үнэмшил бага.

Сул тал нь ирээдүйд хэдий хир өгөөж хүртэх нь тодорхой биш зүйлд хүмүүс их хэмжээгээр хөрөнгө оруулдаггүй, бага хэмжээгээр алдсан ч хохирол багатай гэсэн байдлаар хандан хөрөнгө оруулдаг байна.

Иймээс эрсдэл тооцож сурсан туршлагатай хөрөнгө оруулагчдын сонголт бол крипто болон бусад дижитал мөнгө биш юм.

ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ ГЭЖ...

Хүмүүс ихэнхдээ байнгын, тогтмол орлогын эх үүсвэртэй болох зорилгоор үл хөдлөхийг худалдан авдаг. Үл хөдлөх худалдан аваад түрээсийн орлого хүртэх юмуу өөрийнхөө бизнесийн хэрэгцээг хангах гэсэн байдлаар эзний өмчийг нэмэгдүүлж байдаг. Байрлал сайтай үл хөдлөх хэзээд таны бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлж ашиг авчирдаг. Нөгөө талаар, өмчлөл нэмэгдэх тусам татвар их төлөх нь ойлгомжтой.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл сайн хөгжсөн орнуудад хүмүүс хувьцаа эсвэл үл хөдлөх гэсэн боломжуудад дийлэнхээрээ хөрөнгө оруулдаг. Гэвч хувьцаа бол маш их мэдээлэлтэй, боловсролтой, няхуур байж зорилтот өгөөжөө хүртдэг хөрөнгө оруулалтын боломж бөгөөд туршлагагүй хүнд өндөр эрсдэл авчирдаг.

Харин үл хөдлөх бол хэзээд бодитоор оршин байдаг тул эрсдэл багатай гэж үздэг байна. Үл хөдлөх хөрөнгөө худалдан авахдаа байршлыг нэгдүгээрт авч үзэх хэрэгтэй бөгөөд тухайн байршил тань өсөн нэмэгдэж буй зах зээл дээр байгаа бол таныг баян болгож чадна гэсэн зарчим үйлчилдэг.

Жишээ нь таны сонгосон байршилд олон бизнесүүд төвлөрсөн байвал ирээдүйд энд байгаа үл хөдлөхийн үнэ өсөн нэмэгдэж таны хөрөнгийг нэмэгдүүлэх нь маш тодорхой байдаг. Иймээс ирээдүйд өсөн нэмэгдэх нь тодорхой зүйлд хүмүүс хөрөнгө оруулах нь их байдаг.

Орчин үед хөрөнгө оруулалтын олон боломжууд нэмэгдэхийн хирээр хүмүүст хөрөнгө оруулалтын тухай мэдлэг боловсролтой байх зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Технологид суурилсан хөрөнгө оруулалтын боломжуудыг ойлгох нь шинэ зүйл тул хүмүүсээс тодорхой мэдлэг мэдээлэл шаардана харин үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг ойлгож хөрөнгө оруулах нь хүмүүст харьцангуй амар хялбар байдаг.

Гэвч хөрөнгө оруулалтын олон боломжуудыг хослуулан БҮХ ӨНДӨГӨӨ НЭГ САГСАНД хийхгүйгээр үл хөдлөхийн хөрөнгө оруулалтаа бусад боломжуудтай хослуулан хөрөнгө оруулаарай.

RIVER STREET 

River Street худалдаа үйлчилгээний төв

Нийтэлсэн NCD Group